Monthly Archives: July 2013

July, 2013

  • 1 July

    УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганы хугацааг сунгалаа

     Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр 104 тоот захирамж гаргалаа. Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • 1 July

    “БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ 12 САРД АШИГЛАЛТАД ОРНО

     Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт  2000 айлын орон сууц бүхий “Буянт-Ухаа” хороолол баригдаж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох “Буянт- Ухаа” хороолол нь  ОССК-ийн 4,63 га талбайд 2000 айлын орон сууц,  цэцэрлэг, үйлчилгээний төв, …

  • 1 July

    Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарна

     Өнөөдөр ЭЕШ-ын дүн албан ёсоор гарна. Үүнэтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг /7-р сарын 5/хүртэл элсэгчдэд батламж хуудсыг нь тараах юм байна. Энэ жил ЕБС төгсөгчдийн хувьд өөрийн сургууль дэрээ очиж батламжаа авах бол бусад шалгуулагчид “Чингис хаан” дээд сургууль дээр очиж батламжаа авах юм байна. Батламж хуудсаа авсан элсэгчид өөрийн сонгосон сургуулиуддаа очиж бүртгүүлнэ. Харин зарим сургуулиуд элсэлтийн …

  • 1 July

    СЕХ, Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

     Монгол улсын зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-оос өнөөдөр 09:30 цагт УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Л.Бадрах

  • 1 July

    7-р сарын өрнийн зурхай

     Хонь: Энэ cap таны ажил төрөл тийм ч таатай байхгүй бололтой. Тиймээс ямар ч ажил хийсэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Дарга удирдлагаасаа зэмлэл сонсож магадгүй. Гэхдээ үүнд хэт эмзэглэх хэрэггүй. Энэ cap таны сэтгэл санаа ч мөн нэлээд тогтворгүй байх бөгөөд эрч хүч авьяас чадвараа дэмий зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Хэрвээ аялал зугаалгаар явахыг хүсч байгаа бол төлөвлөгөөгөө гаргаж, …

  • 1 July

    Улаанбаатарт 26 хэм дулаан

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно, Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө …

  • 1 July

    Шар луу өдөр

    Билгийн тооллын 24. Гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол …