Ulaanbaatar Шөнө Өдөр Багавтар үүлтэй Түр зуурын бороо 14 25 3м/с 6м/с Ус цаг уур, орчны хүрээлэн
Monthly Archives: July 2013
July, 2013
-
2 July
Гүнтийн зам дагуух айлууд газраа чөлөөлөх шаардлагатай болжээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км авто замын ажлыг “Жэй Кэй Си” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тус уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах 2 төмөр бетон хоолой угсрах ажлыг хийхээр болж 7 сарын 10-ныг хүртэл зам хаагаад байгаа юм. Ажлын явцад Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын …
-
2 July
Азийн Модель Агентлаг зуны сургалтаа эхлүүллээ
Монголын шилдэг загвар өмсөгчидийг төрүүлэн гаргасан Азийн Модель Агентлаг зуны сургалтаа эхлүүлжээ. Тус агентлаг тусгай программын дагуу хичээлээ явуулж эхэллээ. Сургалтаар тайзны техник, зөв алхаа гишгээ, загвар зохион бүтээх сургалт, бүжиг хөдөлгөөний эвсэл, эрүүл хоололт, арьс арчилгаа зэрэг цогц хичээлийг хамруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд : – Тайзны техник, зөв алхаа гишгээ – Загвар өмсөгчийн имиж бүрдэлт – Загвар зохион …
-
2 July
Чуулган Чингис хааны хөшөөний дэргэд хуралдаж, Ерөнхийлөгч тангарагаа өргөнө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх асуудлыг хэлэлцлээ. СЕХ АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг олонхийн санал авч ялалт байгуулсан гэж үзсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батламжлах шийдвэрийг гаргасны дагуу УИХ-ын тогтоолын төслийг хэлэцсэн байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ үеэр хэлэлцэж долдугаар сарын 10-нд тангараг өргүүлэхээр тогтлоо. …
-
2 July
Гал тогооны сав суулгыг хэрхэн гялалзтал цэвэрлэх вэ?
Ахуйн хэрэглээний бодисын гайхамшгийг амлах рекламтай ч эрүүл мэндэд хортой хүчтэй химийн найрлага агуулж байдаг. Тиймээс цагаан цуу, сод зэрэг уламжлалт аргаар сав суулгаа гялалзуулж болно. -Сав суулгаа цэвэрлэхдээ хусаж болохгүйг анхаар. Энэ нь саванд зураас, гэмтэл гаргах аюултай. -Хайруулын таваг болон металл, никель савыг заваарсны дараа шууд угаах хэрэгтэй. Тослог нь шинэхэн байдаг тул савантай бүлээн усаар угаахад амархан …
-
2 July
Эрчүүдэд зориулсан секси дотоож
Дотуур хувцасны “Alter” компани эрчүүдэд зорулсан шинэ загварын секси дотоож үйлдвэрлэж эхэлжээ. Уг дотоож нь “бенз” загвараас ихээхэн ялгаатай бөгөөд зөвхөн бэлэг эрхтнийг л халхалхаар бүтээгдсэн байна. Alter компани загвар зохион бүтээгчид тус дотоожийг худалдаанд гаргахаас өмнө туршилт явуулсан бөгөөд хэрэглэсэн ихэнхи эрчүүд “бараг нүцгэн байгаа мэт маш амар юм” хэмээн сэтгэгдлээ хэлжээ. Жи-дотоож нь 22 мянган еврогийн үнэтэй бөгөөд …
-
2 July
Ерөнхийлөгчид Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаук баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа Улаанбаатар хот Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргье. Эрхэм Ерөнхийлөгч Таны өнгөрсөн жил Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн Төрийн айлчлалыг эргэн санахад надад таатай байдаг. Энэхүү айлчлал нь манай хоёр орны хоорондын дотно бөгөөд бүрэн итгэлцсэн найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон юм. Бидний …
-
2 July
Ноён Абрамович – Гайхалтай 10 Жил
Өнөөдөр Английн Челси клубын эзэн Роман Абрамович Челси клубыг худалдан авсны 10 жилийн ой тохиож байна. Оросын тэрбумтан, мөн хөлбөмбөгийн хорхойтон залуу энэхүү багийг эзэмшиж эхэлснээс хойш хэл ам хэзээ ч тойрч байсангүй. Мөнгөний хүүдий, тэвчээргүй нэгэн, хөлбөмбөгийг үнэн голоосоо хайрладаггүй, зүгээр л бизнесийн ашиг сонирхол мэтээр хардаг гэх мэт яриа ар араасаа хөвөрсөөр л байлаа. Гэвч үнэндээ энэ эрхэм …
-
2 July
Хайр сэтгэлийн хандлагыг нь төрсөн өдрөөр нь шинжихүй
Та өөрийн хайртыгаа, гэр бүлийнхэнийгээ, эсвэл найз нөхдөө долоо хоногийн аль өдөр төрснөөр нь хайр сэтгэлийн хандлагыг нь шинжээд үзээрэй! ДАВАА ГАРИГТ: Эмэгтэйчүүд: Эелдэг зантай, мөрөөдөмтгий. Хүнийг халамжлахдаа сайн. Ганцаар амьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнхөө ээжийн хайр халамжийг бусад хүнээс нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүнд сэтгэл зүрхээрээ татагдаж хамт амьдрахыг тэмүүлдэг. Эрчүүд: Гэрээ хэлэлцээр хийхдээ сайн …
-
2 July
Л.Болд сайд “Ази тивийн бүс нутгийн сайд нарын XX чуулган”-д оролцож байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болж байгаа АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулганд оролцож байна. Сайд Л.Болд чуулганы эхний өдөр Филиппин, Түрк, БНАСАУ, ОХУ, Бруней, Энэтхэг, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Эдгээр уулзалтуудын үеэр тэрээр өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өнгөрсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл