Monthly Archives: July 2013

July, 2013

  • 3 July

    ЦЭЦЭГСЭЭР ГОЁСОН НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ…

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гудамжуудыг өнгө алаглуулан цэцгээр гоёж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөт цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төв шуудангийн урд хэсэг, Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 1-р хорооллын үйлчилгээний төвүүдэд нийт 5000 м2 цэцгийн мандал байгуулжээ. Цэцэгсээр гоёсон нийслэлийн гудамжийг …

  • 3 July

    NBA –гийн од ЛУОЛ ДЭНГ наадмаар Монголд ажиллана

     Монголын спорт сонирхогчид тэр дундаа сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд гайхалтай бас дурсамжтай үйл явдал тохиох гэж байна. Энэ бол домогт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэнг /Luol Deng/-ийн Монгол дахь айлчлал юм. Тэрээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Скайтел Групп, Алтай Кашмер ХХК-ийн урилгаар манай улсад Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдрүүдийг …

  • 3 July

    Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 урлагийн од

    “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий урлагийнхныг нэрлэлээ.Энэхүү жагсаалтыг гаргахдаа олсон мөнгө, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэр алдаршсан, хэдэн удаа хэвлэлээр гарсан зэрэг үзүүлэлтийг тооцжээ. Тэргүүн байранд дуучин Леди Гага оржээ. Түүний дэлхийг тойрон хийж байгаа “Born This Way Ball” аялал дуусаагүй ч 168 сая доллар олоод байна. Түүнээс гадна Леди Гага маань Твиттерт 38 сая дагагчтай, харин Фэйсбүүкт 58 …

  • 3 July

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргөх товыг тогтоов

     Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын 2013 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ажлаа эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бүрэн …

  • 3 July

    Шадар сайдтай хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид уулзлаа

      Монгол Улс 40 гаруй сая малтай,  жилдээ  440 сая  литр  сүү бэлтгэх  нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүүг боловсруулж  байна. Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт  тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлттэй  …

  • 3 July

    Сонгинохайрхан дүүрэгт Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа 1 л удаа тараагджээ

    Нийслэлийн хамгийн олон хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт Ц.Элбэгдоржийн төлөө 67209 хүн саналаа өгсөн бол Б.Бат-Эрдэнийг ердөө 40-хөн мянган хүн дэмжсэн нь бүхэл бүтэн 20 мянган саналаар дутуу байна. Энэ ч аргагүй юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд энэ том дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны материал ердөө нэгхэн удаа тараагджээ.  Харин АН-ын материал сурталчилгаа айл гэрийг дүүргэх шахсан гэнэ.  Дахин санал хураалтаар …

  • 3 July

    10-Оскарын шагналтны нүцгэн хэсэг /фото/

    Холли Хантер “Төгөлдөр хуур” кинонд 1994 он   Жессикан Ланжи “Цэнхэр тэнгэр” кинонд 1994 он   Гленда Жексон “Дурласан эмэгтэй” кинонд 1970 он   Гвинет Пелтроув “Шекспирийн дурлал” кинонд 1998 он   Кейт Винслет “Уншигч” кинонд 2009 он   Дон Чиэдли ба Женнифер Эспосити “Осол” кинонд 2004 он   Чарлез Терон “Мангас” кинонд 2003 он   Холли Берри “Мангасын бөмбөг” …

  • 3 July

    Холливуудын оддын далайн эрэг дээрх агшин /фото/

    Arnold Schwarzenegger Sacha Baron Mischa Barton Dustin Hoffman Hulk Hogan   Jesiica Alba     Josh Duhamel  and Fergie Nicole Richie Rihanna Serena Williams

  • 3 July

    Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн хэрэгт 30 орчим насны нэг эмэгтэйг саатуулжээ

     Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч эмэгтэй Э-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг уржигдар шөнө үйлдэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт хэрэгт нэгэн эмэгтэй саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг 30 орчим насны нэгэн эмэгтэйг найз нарын хамт үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй …

  • 3 July

    Есөн эрдэнийн ганжуурыг “Дэлхийн өв”-д бүртгэлээ

      Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ. Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос “Дэлхийн дурсамж” хөтөлбөр хэрэгжүүлжээ. БНСУ-ын Гуанжу хотод зургадугаар сарын 18-21-нд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас …

  • 3 July

    “The Mongolian Live Sessions” төслийн сүүлчийн уран бүтээл “Охин”

      “Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй“The Mongolian Live Sessions”төслийн сүүлчийн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Найм дахь уран бүтээлийн эзэд бол Б. Дашдондог, төгөлдөр хуурч: А. Болорхүү нар байлаа. Тэд “Охин” хэмээх дууг амьдаар хүргэсэн юм. Уг төслийг салхийг “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан …

  • 3 July

    Ирэх долоо хоногт Монголын хүн ам 2,9 саяд хүрнэ

     Үндэсний статистикийн хороо өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хүн ам долдугаар сарын дундуур 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог хийж байжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байсан. 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил. Монгол Улс …