Monthly Archives: July 2013

July, 2013

  • 3 July

    Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “зөвлөх” бэлтгэх сургалт явагдаж байна

    Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулсан 5 модульт хөтөлбөрийн хүрээнд, оролцооны аргад тулгуурлан явагдаж байгаа  юм. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон дүүргийн …

  • 3 July

    Тендерийн материалд хариуцлагатай хандахыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа

     Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх,48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажиллагаа зөвхөн мэргэжлийн байгууллагаас шалтгаалдаггүй, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралтай байдаг. Гэтэл аж ахуйн нэгж, …

  • 3 July

    МАН Бага хурлаа энэ сарын сүүлээр хийнэ

     МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргажээ. Бага хурлыг энэ сарын 20-ны үед хийхээр тогтсон байна. Харин Их хурлаа есдүгээр сард хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр санаа нэгджээ. МАН-ын “Шинэчлэе” хөдөлгөөнөөс намынхаа Бага хурлыг наадмын өмнө зохион байгуулах шаардлагыг намын удирдлагууддаа тавиад байсан ч хүлээн аваагүй байна. Бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон намын шинэчлэл, …

  • 3 July

    “Макс”-ын Д.Ганбаатар ТВ-тэй болжээ

     “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар хувийн телевизтэй болсон гэнэ. Арга ч үгүй биздээ дуучин Т.Баясгалан хүртэл өөрийн гэсэн хэд хэдэн телевизтэй болоод байхад тэрээр телевизтэй бололгүй л яахав. Тодруулбал, Макс групп Монголын мэдээний суваг буюу “MNC” телевизийг худалдан авсан бөгөөд бүтэц, бүрэлдэхүүн бодлогод нь шинэчлэл хийж эхэлсэн аж. Ийнхүү ретинг доогууртай телевизийг тун удахгүй шинэ өнгө төрөхтэйгөөр үзэгчдийн үзэх дуртай сувгуудын нэг …

  • 3 July

    Бүх цэргийн наадам эхэллээ

     Монгол цэргийн наадам өнөөдөр эхлэнэ. Монгол Улс 1991 оноос хойш Монгол цэргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ жилийн цэргийн наадмыг төр засгийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа агсны нэмрэмжит болгон зохион байгуулж буй ажээ. Аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх барилдах юм. Наадамд долоон спорт хорооны 256 бөх цодоглох аж. 1.    “Алдар” спорт хороо                 64 бөх …

  • 3 July

    Найман тэрбум иений зээлийг эдийн засгийн ач холбогдолтой төсөлд зарцуулна

     Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын байгуулсан хэлэлцээрээр 8 тэрбум иений зээлийг манай улс авахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан юм байна. Хэрэв уг хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл батлагдвал манай улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал …

  • 3 July

    Үнэртэй ус авахдаа анхаарах зүйлс

     1. Ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь яг дууриалган хийсэн байдаг. Өндөр үнэтэй үнэртэй уснууд хуурамч байх боломжгүй гэж гэнэнээр итгэж болохгүй юм. 2. Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах …

  • 3 July

    “Анод” банкны захирлуудын хэргийг УДШ хянана

     Хувьцаа болон хадгаламж эзэмшигчидээ их хэмжээний хөрөнгөөр хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны хуучин удирдлагууд болох  Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироосон хэрэгт Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тав жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ялыг анхан болон давж заалдах …

  • 3 July

    Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг маргааш батлана

     Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн /, 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг өчигдөр болсон НИТХ –ын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 2013 оны төсвийн тодотголд тусгуулахаар 579 төсөл, арга хэмжээний санал ирсэн байна. Эдгээрээс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн Соёлын төв өргөө, Монголын …

  • 3 July

    Ватикан дах “Гей-лобби”

     Ватиканд гей-лобби бай­даг тухай эртнээс яригд­саар ирсэн. Шинжээч­дийн таамаглаж буйгаар кар­ди­налуудын 300 хуудас­тай нууц баримтад Ромын то­моохон гэгээнтнүүдийн дунд секс, авлига маш ихээр цэцэг­лэсэн тухай дурджээ. Үүний улмаас XVI Бене­дикт Пап суудлаа өгсөн гэдэг. Гэгээн Петрийн суу­далд ийм хүмүүс байдаг гэд­гийг өнөөгийн Гэгээн эцэг ч баталжээ. Ромын пап Франциск испаниар “Гей-лоббигийн та­­­лаар   ярихад  ийм  зүйл  бай­­даг  нь үнэн.   …

  • 3 July

    Б.Батзаяа: Хөвсгөл, Дорнодын чиглэлээс бусад замын ажил графикийн дагуу явагдаж байна

     Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар даваа гараг бүрийн 15:00 цагаас хийдэг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа  авто замын салбарт хийгдэж байгаа ажлууд мөн “Шинэ төмөр зам” төслийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүний яриаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үе, үе тасалж Батзаяа дарга аа, та ажил хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцана шүү хэмээн …

  • 3 July

    Өнөөдөр байнгын хороод хуралдана

     Өнөөдөр үдээс хойш хоёр байнгын хорооны хуралдаан төрийн ордонд болно. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт …

  • 3 July

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

     Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын …

  • 3 July

    Цагаан морь өдөр

    Билгийн тооллын 26. Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд …