Monthly Archives: July 2013

July, 2013

  • 24 July

    Дипломат ёслол, яриа хэлэлцээ сэдэвт сургалт боллоо

    Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 162 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны төв болон харьяа байгууллагуудын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд  өчигдөр Эрүүл мэндийн яамны ажилтнууд сургалтад хамрагдлаа. Сургалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нээж үг хэлсэн ба сургалтыг “Дипломат ёслол, яриа хэлэлцээ” сэдвээр ахмад дипломатч Р.Янжмаа удирдаж явуулав. …

  • 24 July

    Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын Б.Танан охинд туслах дуудлага худалдаа дууслаа

      Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийнхөө өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болоод буй юм. Дуудлага худалдааг цахим хуудсаар нээлттэй явуулсан бөгөөд хугацаа нь өнөөдөр 14:00 цагаар дуусгавар болж байгаа юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 1 сая …

  • 24 July

    Хөөсөн дор хямарч байгаа Монголын эдийн засаг, санхүү

    Өчигдөр үдээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  хариуцсан  байнгын хороо нь энэ хаврын чуулганаар хэрхэн  ажилласныг тайлагнан тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Өнгөрсөн хаврын чуулганы үед Төсвийн байнгын хороо 16  удаа  хуралдаж, 44 асуудал хэлэлцжээ. Түүний мэдэгдэл, асуултад хариулсан байдлаас үзвэл Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тун базаахгүй байдалтай байгаа нь андашгүй болжээ. …

  • 24 July

    Б.Эрдэнэцогтод туслах уриалга гаргалаа

      Нийгмийнхээ эмгэгийг анагаахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдрэмж, авьяасаараа жигүүрлэж явсан залуухан сэтгүүлч, яруу найрагч нөхөр маань өнөөдөр үгээ тасалж, үзгээ алдаж мэдэх аюулын ирмэгт ирээд байна. Б.Эрдэнэцогтын бэлтгэсэн мэдээг амтархан үздэг түмэн олондоо Б.Эрдэнэцогтынхоо эрүүл мэндийн талаар ийм мэдээ дуулгах үнэхээр хүнд байна. Гэвч хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинд ээрэгдэн шаналж байгаа үзэг нэгт нөхөртөө туслахын тулд сайхан …

  • 24 July

    Хойд Солонгосын иргэн Монголд цагаачлахаар хил зөрчжээ

     Социолист дэглэм бүхий БНАСАУ-ын иргэн  Ким Ёон Риол гэгч манай улсад цагаачлахын тулд хууль бусаар хил нэвтрэхийг завджээ. Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомт орчмоор унадаг дугуйтай хүн хил зөрчиж байгааг Хилийн 0108 дугаар ангийн хилчид телекамерын хяналтаараа илрүүлжээ. Улмаар БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн хил зөрчин орж ирж буй мэдээллийн дагуу хил зөрчигчийг саатуулах тусгай бүлэг томилогдон газар дээр нь очиход …

  • 24 July

    Үлэг гүрвэлийн их хэмжээний чулуужсан яс олдлоо

     Хил хамгаалах 0131 дүгээр ангийн хилчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт шороон дороос үлэг гүрвэлийн чулуужсан яс ил гарсан байхыг олж, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад мэдэгджээ. Палеонтологийн хүрээлэнгийнхний үзэж буйгаар тус газраас их хэмжээний байгалийн илэрц олдож магадлалтай гэнэ. Одоогоор палеонтологичид  Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгөхийг хүлээн, малтлагийн ажлаа эхлүүлээгүй байгаа аж. …

  • 24 July

    Оддын INSTAGRAM дахь зургууд

    Энэ удаад та бүхэндээ оддын INSTAGRAM дахь зургуудыг тэдний бичсэн тайлбарынх нь хамт орчуулан хүргэж байна. MILEY CYRUS- Их Британий инээмсэглэгчид GISELE BUNDCHEN- Хүнээр хувцас өмсүүлэх тийм ч таатай биш шүү! KE$HA- Амьдарсаар… SNOOP LION AND LARRY KING- Снүүп арслан Ларри хаантай хамт радиод. Бид адилхан байна уу? JUSTIN BIEBER-Ээж үргэлж намайг харж байдаг. GISELE BUNDCHEN- Хэрвээ хэн ч инээмсэглээгүй байвал, …

  • 24 July

    23 жилийн дотор 4000 хүүхэд гадаадын иргэнд үрчлэгджээ

     УИХ-ын Гишүүн, хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Гадаадынхан тархины саажилттай хүүхдийг өсгөх сонирхолтой байдаг. Тархины саажилттай хүүхдийг үрчилэн авах нь тэдэнд өөр далд санаа байдагтай холбоотой. Тиймээс хүүхэд үрчлэх асуудлаар аль аль талдаа төрийн нэгдсэн бодлого батлах хэрэгтэй байна” гэж үзэж байгаагаа илэрхийлллээ. Мөн тэрээр 1990 оноос гадаадын иргэнд хүүхэд үрчлэх боломжийг нээж өгсөнөөс хойш өдий хүртэлх хугацаанд  дунджаар …

  • 24 July

    Малаас хүнд халдварладаг өвчин нийслэлд орж ирэхээс сэргийлэх ажил эхэллээ

     Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан  сэргийлэх захирамж гарчээ. Хотын даргын гаргасан уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, …

  • 24 July

    Ж.Эрдэнэбат: МАН-ын шинэчлэл нийгэмд яагаад хэрэгтэй байгааг хүмүүст тайлбарлах ёстой

    УИХ-ын гишүүн, МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө танд баяр хүргэе. Сэлэнгэчүүд аваргатай боллоо шүү дээ? -Баярлалаа. Монголын ард түмэнд ч гэсэн баяр хүргэх ёстой. Энэ жилийн наадам Сэлэнгэ түмний баяр наадам боллоо. Аваргатай болсон тэр орой сэлэнгэчүүдийн найман настай балчраас 80 настай ахмад нь хүртэл баярлаж хөөрөөд бараг унтаагүй дээ. Яагаад гэвэл, Сэлэнгэ …

  • 24 July

    Эдуард Сноуден оны “Шилдэг хов хүргэгч” шагналын эзэн болжээ

     Германы хүний эрхийн байгууллагаас жил бүр олон улсад зартай улс­ төрийн этгээдүүдэд олго­дог “Шилдэг хов хүргэгч” шагнал Эдуард Сноуденых болов. АНУ-ын тагнуулч асан Эдуард Сноуденыг нэгдсэн улсынхаа  “Тагнуулын байгууллага”-ын нууц төслийн тухай нууцат мэдээллийг ил болгож өөрийн эх орондоо төрийн эсрэг гэмт хэрэгтэн болсон. Ийнхүү АНУ түүний паспортыг хүчингүйд тооцон иргэншилгүй болгосон билээ.  Гадаадын дийлэнх орон АНУ улстай харилцаагаа муутгахгүйн …

  • 24 July

    “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ

      Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.  Иймд “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 July

    Токитэнхү А.Хүчитбаатар эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин бэлэглэнэ

     Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрлөх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр боллоо. Түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа нь маргааш буюу долоодугаар сарын 25 ны өдрийн 11:00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно. …

  • 24 July

    Тарваганд явсан залуу хоёр хүний амь хөнөөж, өөрийгөө егүүтгэжээ

     Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд энэ сарын 19-ний өдөр хоёр хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Дөрвөн залуу тарвага агнахаар явж байгаад маргалдсаны улмаас нэг нь хоёр найзыгаа хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн байна. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ба тэдгээр залуус аймгийн төвөөс тус суманд тарвага агнахаар явж архидан согтуурсны улмаас хэрэг гарсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна. Ugluu.mn