Monthly Archives: July 2013

July, 2013

  • 19 July

    Эрчим хүчний үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ

      Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа.  Хэвлэлийн бага хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож цахилгааны үнийг нэмэх болсон талаар мэдээлэл хийнэ.  Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тул цахилгааны үнийг нэмэх болсон байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 19 July

    Максим Галкин, Алла Пугачевагийн араар тавьжээ

     Алдарт хосууд болох Алла Пугачева болон Максим Галкин нар дунд маш ширүүн хэрүүл болжээ. Учир нь залуухан нөхөр Максим Галкин нь Аллаг мэхэлж нууц амрагтай болсон байна. Тодруулбал, Максим Галкин Хайрков хотоос гаралтай, одоогоор Москва хотод амьдарч буй  залуухан загвар өмсөгч бүсгүйтэй чөлөөт цагаа өнгөрөөх болсон аж. Тэр ч бүү хэл эл үйлдлээ хэнээс ч нуухаа больсон бөгөөд бүсгүйн тухай сэтгүүлчдэд хүртэл …

  • 19 July

    Голд автомашинаа угаавал жолоо барих эрхийг нь хасна

       Гол мөрөн, булаг шандад автомашин болон эд зүйлээ угаах, бохирдуулах явдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор  Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр хүртэлх жилээр хасах,  хивс хувцас, эд зүйлээ угаавал хорьж саатуулах арга хэмжээ авдаг журмыг 2010 онд баталж байжээ. Гэвч иргэдэд энэ талын мэдээлэл муу байдгаас зуны улиралд Туул, Сэлбэ голд автомашин, хувцасаа угаах явдал гарсаар байгаа юм. …

  • 19 July

    “Монгол урлагийн гайхамшиг”-т саатаарай

    ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг бэлтгээд байгаа ажээ. Энэхүү тоглолт өнгөрсөн сарын 25-наас эхлэн тоглогдож байгаа бөгөөд бүтэн зуны турш үзэгч олондоо хүрэх юм. Энэхүү “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд болон уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтаж байгаа гэнэ. эх сурвалж: …

  • 19 July

    Автомат машинуудын дотор /хөгжилтэй фото/

    Автомат машинууд ингэж ажилладаг байсан бол яана аа!   М.Сониуч

  • 19 July

    Хүүхэд эндсэн асуудалд Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдэл гаргав

      Архангай, Төв аймагт болсон хурдан морины уралдааны улмаас унаач хүүхдийн амь нас хохирчээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний коммиссоос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага зэрэг хууль тогтоомжууд байдаг …

  • 19 July

    20 ч хүрээгүй хүү нефтийн компани худалдан авчээ

     ОХУ-ын иргэн Аркадич Абрамович хэмээх 19 настай хүү Сибирийн хөндийд өөрийн гэсэн нефтийн компанитай болсон тухай Гуардиан сонинд нийтлэжээ. Тодруулбал, 2033 он хүртэл газрын тос олборлох эрх бүхий “Золтав Ресурс” хэмээх компанийг хүү 26 сая ам.доллараар худалдан авсан байна. Аркадич ийм их хөрөнгийг хаанаас гаргасан нь маш тодорхой бөгөөд түүний аав нь ОХУ төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө толгой цохидог бизнесмэн, Английн …

  • 19 July

    Залуу, шилдэг тамирчдад төрийн одон, медаль гардуулна

     Өнөөдөр 11:00 цагаас залуу, шилдэг тамирчдыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч, төрийн одон, медалиар шагнах гэж байна. Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан шагнаж байгаа юм. Тамирчдад үндэсний их баяр наадмын өмнө медалийг нь гардуулах байсан ч тухайн үед ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцож байсан тул ийнхүү өнөөдөр шагнаж байгаа аж. Төрийн …

  • 19 July

    “Дээлтэй Монгол” наадам маргааш болно

    Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг  дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно.  Жил бүрийн 7 дугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулан 7 дугаар сарын 20-нд …

  • 19 July

    Өрнийн зурхай

    Мэлхий: Гайхширсан өдөр. Мэлхийнхэний бие болоод сэтгэлийн тэнхээ маш дээгүүр байна. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал харин яаж хамгаалах нь таны дур. Сайн баг болон ажиллахын тулд хамт ажиллагсадтайгаа ярилцахад цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад хүмүүс ч гэсэн хандлагаа хэрхэн өөрчилдөг болохыг хараад та гайхах болно. Өөрийн хувь заяагаа хүн …

  • 19 July

    Улаан нохой өдөр

    Билгийн тооллын 11. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, …

  • 19 July

    Улаанбаатарт 24 хэм дулаан

    Ихэнх   нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутаг, говь ба зүүн зүгийн нутгийн   зарим газраар бороо орно. Дуу   цахилгаантай.Салхиөмнөөс секундэд 5-10, Алтай, Хангай,   Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр   26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

  • 18 July

    Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө

      Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон “Смарт  сити” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 18 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн …

  • 18 July

    Жаргал эдэлсэн нь

     Мөнхөө хэдэн жил уулзаагүй найзындаа очиж наадаж наргиж байгаад оройхон шиг нилээн халаалттай гэртээ ирвэл Цэвэлмаа гэр орныг нь гял цал болтол цэвэрлэж байлаа. Тэр онигордуухан алаг нүдээрээ инээд алдан угтаж Та хэл сураггүй хаашаа алга болчихдог юм бэ. Ирэхгүй болохоор чинь санаа зовсон шүү. Хувцас хунараа тайлаад наашаа суу. Хоол цайгаа идэж уугаад сайхан амарчих” гээд хана туурга, хаалга …