Monthly Archives: July 2013

July, 2013

  • 19 July

    Хятад руу 6,2 кг алт гаргахыг завджээ

     Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан …

  • 19 July

    “Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун  танилцууллаа. Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр …

  • 19 July

    Төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт дууслаа

     Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын  эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авсан байна. Гэвч сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт явуулжээ. Сонгон шалгаруулалт өнөөдөр дуусч, дүнгээ гаргана. Захирлын албан …

  • 19 July

    Тафтсын их сургуулийн профессор Монголчуудад лекц уншлаа

     АНУ-ын Тафтсын их сургуулийн Эрх зүй, олон улсын харилцааны сургуулийн профессор Крокер Снөү 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд зочилж, “Public diplomacy in Limelight” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд Гадаад харилцааны яамны албан хаагчид, Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын харилцааны сургуулийн оюутнууд, Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцсон бөгөөд профессор Крокер Снөү лекцийн төгсгөлд Монгол Улс дэлхий …

  • 19 July

    106 удаа хуримласан хос

    Дэвид болон Лаурен Блэйр нар одоогоор 106 удаа хуримаа хийгээд байгаа гэнэ. Тэд 1982 онд танилцаж, 1984 онд ахны хуримаа хийсэн байна. Үүнээс хойш хосууд өөрсдийн ариун хайрын ёслолыг үргэлж санахын тулд жил бүрийн “наймдугаар сар, валентиний баяр, шинэ жил, Христийн мэндлэсэн өдөр, хоёрдугаар сарын 29-нд” байнга хуримаа хийдэг болжээ. Дэвид болон Лаурен Блэйр нар хамгийн анх 2001 онд дэлхийн хамгийн …

  • 19 July

    Дэлхийн шилдэг авиа компанид монгол бүсгүй ажиллаж байна

      2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон “Emirates airline” авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна. Ингэснээр тэрбээр дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны …

  • 19 July

    Мотоцикль мөн үү /фото/

    “Trina Merry” зар сурталчилгааны агентлаг нэгэн мото шоуны үеэр доорхи гайхамшигтай боди арт үзүүлбэрийг толилуулжээ. Уг бүтээлийг уран бүтээлч Тэлдиа бронд хийсэн бөгөөд анх харсан хэн боловч мотоцикль унаж буй эмэгтэйг олж харсан байна. М.Сониуч

  • 19 July

    Т.Билэгтийг батлан даалтад гаргалаа

      Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх  орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. Учир нь тэрбээр  …

  • 19 July

    Ч.Ганзоригийг баривчлаагүй гэнэ

            Авилгач улс төрчдийн саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр үе үеийн томчуудын арааны шүлсийг асгаруулсаар ирсэн. Албатай юм шиг даргыг нь байнга дарамталдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч.  Ч.Ганзориг 2008 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн жил өнөөх Ч. Ганзоригийг 2012 оны  УИХ-д сонгуульд …

  • 19 July

    Г.Эрхэмбаяр аваргадаа зориулж Сэлэнгэ аймгийнхан наадам хийнэ

       Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж наадам хийхээр болжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод наймдугаар сарын 2-нд “Сэлэнгэ түмний бахархалын баяр наадам” нэртэйгээр зохин байгуулагдах юм. Наадмаар Бөх барилдаж, их нас,  соёолон, дааганы уралдаан зохион байгуулна. Халх сурвын харваа харвана. Мөн нутгаас төрсөн …