Monthly Archives: July 2013

July, 2013

  • 18 July

    Өмнө-Говь аймагт кран нуржээ

    Өнөөдөр өглөө Өмнө-Говь аймаг дахь “Хан-Уул” зочид будлын хажууд барьж байсан барилгын кран унасан осол гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй гэнэ. Одоогоор уг осолтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм байна. Л.Бадрах ugluu.mn

  • 18 July

    Николь Шерзингэр шинэ амрагтай болжээ

    “Формула-1”-ын алдарт нисгэгч Льюис Хэмилтоноос салаад сар ч болоогүй байгаа үзэсгэлэнт бүсгүй, дуучин Николь Шерзингэр шинэ дурлалтай учирчээ. Тэрээр саяхан болсон “X Factor” шоуны шүүгчдийн цугларалт дээр шинэ найз залуугаа авчирсан бололтой. Лондон хотноо болсон эл уулзалт дээр дуучин бүсгүй тус залуутай ихэд дотно байсан гэнэ. Одоогоор түүний шинэ амрагийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч царайлаг залуу болохыг нь бүгд зөвшөөрч байгаа …

  • 18 July

    Н.Энхбаярын аавынд нь нэгжлэг хийжээ

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн. Н.Энхбаярын гэрээс гадна дөрвөн газар нэгжлэг хийсэн гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдээд байна. Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадмынх нь гэрт хуулийнхан орж, гэрийг нь битүүмжилсэн бол  Н.Энхбаярын аав Намбар гуайнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ. Ямар шалтгаанаар ийнхүү олон газар нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж …

  • 18 July

    Өнгөлөг, зөөлөн уруулны нууц

     Омголтож хатсан, арьс нь хуурсан, өнгө нь гундсан уруултай байх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн ихээр гундааж харагдуулдаг. Тиймээс үргэлжид өнгөлөг, чийглэг, зөөлөн уруултай байх зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:  1. Гуужуулалт: Үхэж уруулын арьсаа гуужуулахын тулд таньд ердөө л ганц амны халбага элсэн чихэр, амны халбагыг 1/3 тэнцэх оливын тос байхад хангалттай. Тос элсэн чихэр хоёроо сайтар холин, бэлэн …

  • 18 July

    Н.Энхбаярын өдөр

       МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өчигдөр ямар өдөр байв даа. Үдээс өмнөхөн түүний хүү, Монголбанкны Ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж, түүнийг өвөө болгосон тухай баярт мэдээ цацагдсан юм. Гэвч төд удалгүй үдээс хойш нь түүний гэр бүл, ойр тойрныхонтой нь холбоотой таагүй үйл явдалууд ар араасаа хөвөрлөө. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт 14:00 цагаас эхлэн оройны 21:00 цаг хүртэл …

  • 18 July

    Дооёогийн “Кино шиг амьдрал”

     DOZ интертайнментийн захирал, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо нэгэн шинэ киноны зураг авалтаа эхлүүлжээ. Энэ удаад тус кино группынхэн Вьетнам улсад “Кино шиг амьдрал” хэмээх УСК-г бүтээхээр ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд “Хэцүү анги”, “Миний муу аав” кинонуудад тоглосон UBS телевизийн хөтлөгч Э.Уянга, залуу жүжигчин  н.Батхишиг нар тоглож байгаа гэнэ. Мөн DOZ-ийн кино бүрт тоглодог жүжигчин А.Мөнгөнзул болон Дооёо ч дүр …

  • 18 July

    “Зүүн бүсийн их хурд”-ыг үзэх наадамчидад автобус үнэгүй үйлчилнэ

      “Зүүн бүсийн их хурд” Хэнтий аймагт энэ сарын 26-нд “Зүүн бүсийн их хурд” хурдан морины уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын “Атибус” компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулах ажээ. Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ …

  • 18 July

    Улаануудад хамгийн их Лайк дардаг улс орнууд

    Олон нийтийн мэдээлэл харилцааны топ сүлжээнүүдийн нэг болох Фэйсбүүк дээрхи Ливэрпүүлийн ЛФС пэйж дээр одоогийн байдлаар 12 сая гаран хүн Лайк дараад байгаа бөгөөд дэлхийн аль улсууд хамгийн их лайкадсан тухай сонирхолтой статистик гарсан байна. 10. Франц: 1998 онд Ливэрпүүл Франц мэргэжилтэн Жэрар Ульег дасгалжуулагчаараа урьж авчирсан бөгөөд тэр ч нутгаасаа цөөнгүй тоглогчдыг авчирч байсан билээ. Тэр цагаас эхлэн Француудын …

  • 18 July

    300 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар ээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай …

  • 18 July

    Бионсигийн охин аавтайгаа дэндүү адилхан болсоор

    Дуучин Бионси болон реппер Жэй-Зи, тэдний бяцхан гүнж Блү Аяви нар өчигдөр Торонто хотноо өдрийн хоолонд оржээ. Тэднийг зоогийн газраас гарах үед шүтэн бишрэгчид нь болоод хэвлэлийнхэн бүчсэн байна. Харин тэд бүгд бяцхан охин аавтайгаа дэндүү адилхан байгааг өхөөрдөн ярьцгааж байжээ. Тэр хөмсгөө зангидаж байгаа нь хүртэл адилхан юм гээч… М.Сониуч

  • 18 July

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ

      Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу “Зоос гоёл”-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ …

  • 18 July

    “Газпром” БНХАУ руу хийн хоолой татахаар болжээ

     Орос улсын “Газпром” корпораци жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна. БНХАУ-тай хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ажлыг эцэслэн дуусгаагүй байгаа гэж оросын “Ведомости” сонин бичжээ. Якутскаас Владивосток руу дамжуулан, улмаар Хятад улс руу тавихаар төлөвлөөд байгаа хоолойнуудыг гурван жилийн хугацаанд барих юм …

  • 18 July

    Цагдаагийн алба хаагчидыг одон медалиар шагналаа

      Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, ХЗЯ, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т болж өндөрлөв. Шагнал гардуулах үеэр  ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн …

  • 18 July

    “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ

      “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч  “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн …