Monthly Archives: July 2013

July, 2013

  • 26 July

    Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдлийн талаар мэдээллэнэ

    Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, “НИК” компанитай холбоотой шүүх хурал, “Хүчит шонхор” захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар мэдээлэх юм байна.

  • 26 July

    Харагчин могой өдөр

    Билгийн тооллын 19. Таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, …

  • 26 July

    Улаанбаатарт 25 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус …

  • 25 July

    Тусгаар тогтнолын ордны цахилгааныг тасалжээ

      УИХ, Засгийн газрын гишүүд амралтаа авч, улс төрийн амьдрал тогтун байна. Гэсэн ч МАН-ын залуус намынхаа Бага хурлыг хийх шаардлагыг намын удирдлагууддаа тавьсантай холбоотойгоор тус нам хөдөлгөөнтэй байна. Тус намын байр Тусгаар тогтнолын ордон тоггүй байгаа ажээ. Учир нь цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс тогийг нь тасал байна. Ugluu.mn Т.Түвшин

  • 25 July

    К.Сайрааныг шалгаж эхлээгүй байна

      УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг одоо болтол албан ёсоор шалгаж эхлээгүй байгаа ажээ. Түүнийг ТЕГ-аас шалгах бөгөөд Элчин сайд байхдаа Казахстаны нууц тагнуул байж, эх орноосоо урвасан гэдэг үндэслэлээр буруутгаж эхлээд байгаа юм. К.Сайраан гадаадад эмчилгээ хийлгүүлж байгаад иржээ. Одоо биеийн байдал нь тийм сайн биш байгаа тул …

  • 25 July

    ШӨХТГ мэдээлэл хийнэ

      ШӨХТГ-аас маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.  Хэвлэлийн хурлаар “Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл”, “НИК” ХХК-тай холбоотой шүүх хурал, Хүчит шонхор захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар О.Магнай дарга мэдээлэл ажээ. Ugluu.mn Т.Түвшин

  • 25 July

    Танилц, Дэлхийн шилдэг “DJ” халуухан бүсгүй DJ Da Candy

      Дэлхийд  эмэгтэй “DJ” нараас хоёрдугаарт бичигддэг  DJ Da Candy манай улсад ирээд байна. Тэрээр Монголд гурав хоног саатах ба энэ сарын-27 нд  “EXOTIC FASHION PARTY”-гаа зохион байгуулах гэж байна. Тэрээр мөн загвар өмсөгч, бүжигчин, дуучин, продьюсер гээд урлагийн олон салбарт амжилттай ажиллаж байгаа “од” бүсгүйчүүдийн нэг юм. Түүний хувийн www.djdacandy.com.ua цахим хуудсаар нь аялаарай. DJ Da Candy-ийн халуухан зургуудыг …

  • 25 July

    Та хэнтэй сууж болохгүй вэ?

     Хүн бүр янз бүрийн зан ааштай байдаг ч ерөнхий хэв шинжээр нь “холерик-флегматик-сангвиник-меланхолик” гэж ангилдаг. Тэгвэл ямар зан төлвийнхөн хоорондоо илүү зохицолтой болохыг хүргэж байна. • Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж …

  • 25 July

    Урт сүүлтэй дээрэмчид

     Өмнөд Африкийн Кэйпийн хойгт байдаг суурингуудад  хоол хүнсээ дэлгүүрээс гэрлүүгээ зөөх ч дэндүү хэцүү болжээ. Учир нь сүүлтэй дээрэмчид тортой зүйлийг нь хэнэг ч үгүй аваад зугтдаг болохоор тэр. Өмнөд Африкийн Кэйпийн хойгт 1950 оноос хойш хүмүүсийн хоол хүнсийг булаадаг нохой бич бий болсон байна. Тэд ойгоос хангалттай хоол хүнс олж чаддаггүйгээсээ болоод хүмүүсийн хоолыг булаах болжээ. Зарим нь хогийн …

  • 25 July

    Өндгөвчний үрэвслийг эмчлүүлэхгүй удвал жирэмсэлдэггүй

     “Хатагтай” эмнэлгийн их эмч О.Ариунзултай ярилцлаа. -Өндгөвчний үрэвсэл үүсэх гол шалтгаанд юу орох вэ? -Олон дахин үр хөндүүлэх, бэлгийн замын өвчний үед мөн төрөлхийн дутуу ажилладаг өндгөвч гэж байдаг бөгөөд олдмол үрэвсэл, өгсөх замын үрэвсэл гэх мэтээр өндгөвч үрэвсч эхэлдэг. Ингээд өвдөлтийн зовиур эхэлдэг, сарын тэмдэг саатах, эсвэл өвдөлттэй ирэх, хугацаанаасаа өмнө ирэх гэх мэт шалтгаанаар зовиур нь мэдрэгддэг. Үрэвсэл …

  • 25 July

    “Miss Asia Pacific World 2013”-т Б.Билгүүнзаяа эх орноо төлөөлнө

     Ирэх 10 сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдах  “Miss Asia Pacific World 2013” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох сайхан бүсгүйн нэр тодорлоо гэж өнөөдөр тус тэмцээнийг зохион байгуулагчид зарлалаа. Тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан , авхаалж самбаа, жүжиглэлт, дуулах чадвар  гэх мэт төрлүүдээр өрсөлдөж Сүпер Авъяастайд тооцогдон  Миссийн титмийг хүртсэнээр цаашид олон  улсын хэмжээнд загвар өмсөх, …

  • 25 July

    DJ Da Candy-ийн парти 27-нд болно

      Эмэгтэй “DJ” нараас дэлхийд хоёрдугаарт бичигддэг  DJ Da Candy өнөө өглөө манай улсад ирлээ.  АНУ-аас манай улсад ирээд буй DJ бүсгүй маань Монголд гурав хонох ба энэ сарын-27 нд  “EXOTIC FASHION PARTY”-гаа CENTRO night  клубд хийхээр болжээ. Энэхүү доргио шоунд ирсэн залуус маань “Торго” салоны загварын үзүүлбэр, циркийн уран нугаралт, бөө мөргөлийн зан үйл зэрэг монгол ахуй заншлыг хослуулсан …

  • 25 July

    Ким Кардашиан охиныхоо живхийг яаж солихыг ч мэддэггүй

      Алдарт хосууд болох Канье Уэст болон Ким Кардашьян нар сар гаруйн өмнө бяцхан охинтой болсон билээ. Тэд охиндоо Норт Уэст хэмээх өвөрмөц нэр хайрлаж, олны дунд бараг мэтгэлцээн өрнүүлээд авсан. Тэгвэл анх удаагаа амаржиж хүүхэд гаргасан Ким бараг хүүхэдгүй юм шиг амьдар ч байгаа гэнэ. Учир нь тэд охиндоо шөнийн болон өдрийн гэсэн хоёр асрагч эх авч өгсөн байна.  Асрагчид …

  • 25 July

    ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Буриадын сайдтай уулзав

     Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Эрүүл мэндийн дэд сайд …

  • 25 July

    Атомын цахилгаан станц барих шаардлагатайг онцоллоо

     Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтан зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад атомын цахилгаан станц барих нь аюултай, бага хэмжээний доголдол гарахад л Монгол орон тэр чигээрээ сүйрэх аюул дагуулна хэмээн эсэргүүцэх хүн олон байдаг. Тэгвэл зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан Монгол атомын цахилгаан станц барих нь зөв хэмээсэн юм. Тэрбээр “Цөмийн хор хөнөөлийг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард …