Monthly Archives: September 2013

September, 2013

  • 18 September

    138 тонн тэсэлгээний бодисыг тээвэрлэх гэж байгаад баригджээ

    Баянзүрх дүүргийн XI хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр автомашинд тээвэрлэх гэж байгаа тухай НОБГ-т иргэдээс мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын газрын алба хаагчид шалгахад 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн …

  • 18 September

    Гудамжны дуурийн дуучин

    23 настай Максвэлл Торпэ гэх залуу сүүлийн үед youtube сайтын бас нэгэн од болоод байна. Түүнийг гудамжны дуурийн дуучин гэдгээр нь хүмүүс сайн таних болжээ.

  • 18 September

    Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холболоо

    Ард Аюушийн өргөн чөлөөг Жамсранжавын гудамжтай холбосон 0.5 км авто замын зорчих хэсгийг өчигдөр бүрэн нээлээ. Энэ зам нь 3, 4 дүгээр хорооллоос урагш явсан шинэ зам юм. Уг замын барилгын ажлыг “Хангайн зам” ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудал 8 сарын 21-нд эцэслэн шийдэгдсэнээр замын хучилтын ажил хийгдсэн юм. Явган хүний замын ажлыг 10 сарын 30-ны …

  • 18 September

    Х.Уламбаяр: БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТЭР Л АЛЕППО ХОТ

     Алеппо муж хот нийслэл Дамаскаас баруун хойд зүгт 131 км оршдог, газар нутгийн хувьд 190 km2, далайн түвшнээс 379 m өргөгдсөн, координатын байршил 36°13′N 37°10′E. Хамгийн багаар бодоход 2,132,100 хүн амтай. Гэвч одоо тэдний ихэнх нь дайны цагийн маш хүнд хэцүү байдалд байгаа болно.  Алеппо бол Сирийн хүн ам хамгийн шигүү суурьшсан хот бөгөөд одоо энэ хотод цагтаа 4.4 сая …

  • 18 September

    Шакира бяцхан хүүгээ Барселона-д нэгтгэв

    Дуучин Шакира бяцхан хүү Миланыхаа хамтаар хөлбөмбөгийн тэмцээн үзжээ. Тодруулбал тэрээр өөрийн нөхөр Жерард Пикүэйгийн тоглодог Барселона болон Севилла багуудын /энэ сарын 14-нд болсон/ тоглолтыг үзэж, нөхрөө болон багийнханыг нь идэвхитэй дэмжиж байжээ.    Ер нь л Милан хүү 5 сартайгаасаа эхлэн аавынхаа тоглолтуудыг алгасалгүй үздэг болсон юм.   

  • 18 September

    Чөлөөт бөхийн ДАШТ-ны 2 дахь өдрийн барилдааны сонин хачинаас

     Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний хуваарийн дагуу хоёр дахь эрэгтэйчүүдийн 60, 84, 120 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Манай бөхчүдээс 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 84 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүч үзлээ. Хоёр дахь өдрийн барилдаанд 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Энхсайханы …

  • 18 September

    Өнгөө хувиргах чадвартай ухаалаг шил бүтээжээ

     Өөрийн өнгө, тунгалаг байдлаа өөрчлөх чадвартай, өрөөний гэрэл адил асааж унтрааж болох ухаалаг /смарт/ шилийг Орос эрдэмтэд зохион бүтээсэн байна. Тодруулбал, Москвагийн УИС-ийн эрдэмтэд ухаалаг шилийг шингэн талстын үндсэн дээр бүтээсэн бөгөөд 1 кв.м нь 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлжээ. Хэдий өндөр үнэтэй ч эл шилийг албан байгууллагууд офисуудын тусгаарлагч хануудын зориулалтаар ашиглах болсон бол томоохон авиа компаниуд онгоцны гэгээвчээ ухаалаг …

  • 18 September

    Найман хувийн зээл “навсайж” эхлэв

     Ард иргэдээ орох орон­той болгох нь аль ч улс орны эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар ирсэн.  Монголчууд ч тэднээс дутах­гүй гэсэндээ 100 мян­ган айлын орон сууц, зур­гаан хувийн зээл, Төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд хэчнээн сайхан “мөрөөдөл”-тэй байв даа. Даанч “Үнийн хөө­рөгдөл, банкуудын дампуурал, ний­­лүү­лэл­тээсээ хэд давсан орон сууц­ны эрэлт хэрэгцээ” гээч хадны ман­гаануудад хэдэн та­лаасаа хавчуу­лагдаж, …

  • 18 September

    Ц.Мөнхбаяр нарыг 10 жил хорих ялаар шийтгэх гэнэ

     “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ор­донд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг зав­даж төрийн алба хаагчид тө­дийгүй эн­гийн иргэдийг ч цочирдуулсан. Тэгвэл баттай эх сур­вал­жийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэс­тэн” холбооны 11 хүнийг саа­туулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн …

  • 18 September

    БНСУ-ын ЭСЯ-аас виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгож байна

    БНСУ-ын ЭСЯ-аас 2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь Солонгос улсын ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийн хураамжийг буцаан олгож эхэлжээ. Энэ нь Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан гаргасан шийдвэр юм байна. Судалгаагаар дээрхи хугацаанаас хойш нийт 3000 гаруй иргэнд визийн …

  • 18 September

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд ”Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Оролцогчид: • Франк Донован, АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч • Ж. Үнэнбат, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал • Анар Алиев, Олон улсын санхүүгийн корпорацийн компанийн засаглалыг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн • Хувийн хэвшлийн төлөөлөл М. Чанцалмаа, ХААН банкны засаглал …

  • 18 September

    Татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил 9 сарын 20-ноос албан ёсоор эхлэх гэж байна. Энэ ажилтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж өнөөдөр 10:00 цагаас үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, иргэнийг бүртгэлжүүлэх ажлын талаар   хуралдана. Хурал НЗДТГ-ын А танхимд болно.

  • 18 September

    Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн есдүгээр сарын 16-аас 27-ыг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал …