Monthly Archives: September 2013

September, 2013

  • 3 September

    Ким Кардашианы гоо сайхны мэс засал

    Реалити шоуны од Ким Кардашиан нэг ч удаа гоо сайхны мэс засалд орж байгаагүй гэдэг ч хүмүүс түүний энэ үгэнд эргэлздэг. Тэр тусмаа гоо засалчид түүнийг хацар, хөх, хамраа засуулсан хэмээн бат итгэлтэй хэлдэг билээ. Ким үнэхээр мэс засалд орсон уу? эсвэл төрлөхийн гоо эмэгтэй юу гэдгийг доорхи зурагнаас харж дүгнэлт хийцгээе!

  • 3 September

    Мэдлэг үнэгүйдэж, хүч тамир үнэлэгдэх цагаар…

    Монголчууд эртнээс  мэдлэг оюуныг эрхэмлэн дээдэлж, ном бүтээлийг есөн эрдэнээр урлаж байсан ард түмэн билээ. Өдгөө  хүн  төрлөхтөнд мэдэгдэж байгаа анхны хэвлэмэл номыг Европчууд хэвлэн  гаргахаас  даруй 100 жилийн өмнө  Монголчууд ном барлан хэвлэж байсан түүхтэй. Аливаа хөгжил  нь хүнийг хөгжүүлэхээс, хүний  оюун санааг  төгөлдөржүүлэхээс эхтэй гэдгийг бидний өвөг дээдэс эртнээс мэдэж, анхааран ирсэн байдаг. Тийм ч болохоор “Биеийн бөхөөр …

  • 3 September

    Христианчуудыг амьтан болгож буй гашуун түүх

     Арабын орнуудад хрис­тианчууд болоод христосын сүмүүд халд­лагад өртлөө хэмээн өрнийн­хөн эмзэглэдэг ээ. Гэм нь тэд эвлэрш­гүй хоёр шашны эвлэрлийг ерөө­дөг. Эвлэрэхгүй бол тусламжаа зог­соолоо гэж заналхийлдэг. 2013 оны 7-8 дугаар сард Египетэд болж өнгөрсөн цуст явдал бол улс тө­рийн гэхээсээ ердөө л шашны хурц мөргөлдөөн. Исламистууд ба бусад нь гэж хуваагдсаны гор гарч байгаа нь тэр. “2013.07.03”-тай зэрэгцээд тэр тэмцэл …

  • 3 September

    НҮБ-ын Хүн амын сан, эх нярайн эрүүл мэндийн асуудалд хүч тавьж хамтран ажиллана

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Наоми Китахара хэлэхдээ, манай байгууллага ялангуяа хүүхэд, нярай, эхийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү хүч тавьж ажилладаг. Иймд эхийн болон нярайн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аливаа хууль, бодлого боловсруулах, түүнчлэн мөн энэ чиглэлээр төсвийн …

  • 3 September

    “Хөрөнгө оруулалтын тухай хууль” нэрийн дор охин компаниуд улсад татвар төлөхгүй

     Гэтэл эсрэгээрээ жиж­гүүдийг шахаж “томчуудыг” дэмжсэн хуулийн төсөл батлагдах гэж байгаа нь харамсалтай.  Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар Монголын толгой ком­паниуд болох “МСS”, “АПУ”, “Бодь”, “Моннис”, “Таван богд”, “Макс”, “Но­мин”, “Женко”, “МАК” зэрэг компаниудад зориулсан Хөрөнгө оруу­лал­тын тухай хууль батлуулахаар зэхэж байна. Эл хууль батлагдснаар тэдний эзэмшилд байдаг охин ком­паниуд нь улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гэсэн үг …

  • 3 September

    Эмнэлгийн барилгыг хууль бусаар нурааж, цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барих гэнэ

     Хан-Уул дүүргийн гу­рав­дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Эрүүл мэндийн нэгдлийн А корпусын хоёр давхар барилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бу­саар нураажээ. Жилээс жилд хүн амын нягтрал ихэсч, түүнээс үүдэж эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй шахам байхад ийнхүү барилгыг нь нурааж, оронд нь дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ал­ба хаагчдын орон сууц, үйл­чилгээний зориулалттай 15 давхар барилга барих гэж байгаад тус …

  • 3 September

    Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьбал 60-80 мянган төгрөгөөр торгоно

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж …

  • 3 September

    Тони Блэйр Монголын засгийн газарт зөвлөхөөр ажиллана

    Монголын Засгийн газар маргаантай байгаа Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто”-той зөвшилцөхийн тулд Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйрийг зөвлөхөөр авсан тухай Business-mongolia.com сайт мэдээллээ. Тони Блэйр манай засгийн газарт дан ганц Оюутолгойн асуудал бус эдийн засгийн өөр олон асуудалд зөвлөхөөр ажлах юм байна. Мөн тэрээр Засгийн газар Оюутолгой төсөл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэх ажлын хэсгийн даргаар Засгийн …

  • 3 September

    Тамхины хууль зөрчигчдөд нийт 29.3 сая төгрөгийн торгууль тавьжээ

     Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн 3-р сарын нэгнээс эхлэн Монгол улс даяар  мөрдөгдөж эхэлсэн билээ. Алдаа дутагдал ихтэй батлагдсан хэмээх эл хууль мөрдөгдөж эхлээд даруй 6 сарын нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд 302 зөрчил илрүүлж, 29.3 сая төгрөгийн торгуулийг цагдаагийн байгууллагынхан тавьсан байна. Мөн зарим албан байгууллагууд тамхи татах тусгай цэг байгуулсан бөгөөд нийтийн үйлчилгээний газрууд, бусад байгууллагын тамхидалт …

  • 3 September

    “Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг 20 оролцогчийн танилцуулга

      Монголын мянга мянган охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээний анхан шатны шалгаруулалт 08 сарын 26-нд болж шилдэг 23 оролцогч шалгаран үлдсэн билээ. Эдгээр 23 …

  • 3 September

    Ургац хураалт орон даяар эхэллээ

     Өчигдрөөс эхлэн Монгол орон даяар ургац хураалтын ажил эхэллээ. Урьдчилсан тооцоогоор энэ жил 400 гаруй мянган тонн ургац, 103.5 мянган тонн хүнсний ногоо, үүнд 213 мянган тонн төмс хураахаар төлөвлөсөн байна. Мөн тосны ургамлын хувьд нийт 65.2 мянган тонныг хурааж, 40 гаруй  мянган тонныг экспортод гаргах ажээ. Ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 18, 19-ний өдрүүдэд “Намрын ногоон өдрүүд” уламжлалт арга …

  • 3 September

    Албан хаагчдыг цэргийн дүйцүүлэх сургалтанд хамруулна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна. Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд, Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд, Гуравдугаар хэсэгт …

  • 3 September

    3400 орчим хүүхэд сургуулийн автобусаар зорчино

     Өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн “Сургуулийн автобус” үйлчилгээнд энэ хичээлийн жилд нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт иржээ. Нийслэлийн Засаг даргын захирамжид ЕБ-ын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд …