Monthly Archives: September 2013

September, 2013

  • 4 September

    “МИАТ”-ийн шүүх хуралд Эрүүгийн хуулийг буруу ашиглалаа

     Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр батласан нь олныг гайхшрууллаа “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ “компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн зургаадугаар сарын 11-12-нд болж,  “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил …

  • 4 September

    Хуулийнхан Г.Буяндоржийн нуугдмал хөрөнгийг ил гаргахаар ажиллаж эхэлжээ

     “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг улсад их хэмжээний хохирол учруулсан, залилсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүний дээрх хэргээс гадна татвараас зайлс хийсэн гэх хэрэгт нь шүүхээс их хэмжээний торгуул ноогдуулсан юм байна. Тэрээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Г.Буяндоржийн хөрөнгийг битүүмжлэх ажлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эхлүүлээд байгаа ажээ. Гэвч улсын бүртгэлд түүний …

  • 4 September

    “Miss Mongolia 2013”-ын оролцогчид өнөөдөр авъяасаараа өрсөлдөнө

      Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний “Мисс  Авъяас” төрлийн шалгаруулалт өнөөдөр “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевез”-ийн байранд 15:00 цагаас …

  • 4 September

    Нэг өнгийн хотууд /сонирхолтой фото/

    Хотынх нь барилга байгууламжууд бүгд нэг өнгөөр будагдсан улс онуудыг танилцуулж байна. Эдгээр улсуудад хотод өөр өнгийн барилга барихыг хуулиар хориглосон байдаг ажээ. Жазкар, Испани Изамал, Мексик Жайпур, Энэтхэг Жодхпур, Энэтхэг Колленжес Ла Роужө, Франц Пиодао, Португал Өбрикүэ, Испани Чефчаоэн, Морокко

  • 4 September

    О.Цэцэгмаа: Засаг дарга С.Насанбат өөрөө хууль бусаар алт олборлож эхэлсэн

    “Монголын бичил уур­­­хайн нэгдсэн дээвэр” хол­бооноос өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хий­лээ. Тэд уг мэдээлэлдээ Ша­рын гол сумын засаг дарга Д.Амарсанаа, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нар нь тус бүс нутагт олборлолт явуулдаг 670 гаруй бичил уурхайчдыг олборлолт явуулж буй газраас нь албадан гаргах хууль бус шийдвэр гаргасан нь сумын ихэнх иргэдийн ажлын байрыг нь үгүй хийж буй хууль бус …

  • 4 September

    Глэн Жонсон шагайндаа бэртэл авчээ

     Ливэрпүүлийн албан ёсны сайтын мэдээлж байгаагаар Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр баруун хамгаалагч Глэн Жонсон шагайны холбоос үедээ бэртэл авсан байна. Энэ гэмтлээсээ болоод тэрээр Английн шигшээ багт дуудагдаагүй бөгөөд удахгүй 3 арслангууд дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатны тоглолтонд оролцох юм. Мэлвүүдэд Глэн Жонсонд эмч нар нарийн үзлэг хийж Англи залууг ачаалалтай бэлтгэл хийхийг нь хориглосон байна. Бэртэл авсан …

  • 4 September

    Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд шалгалт хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/821 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын …

  • 4 September

    “48 цаг кино наадам 2013” -ын бүртгэл эхэллээ

      “48 цаг кино наадам” 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “2013 оны 48 цагийн шилдэг кино” шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай …

  • 4 September

    Гал гарах эрсдэлтэй зах, худалдааны төвүүдийн жагсаалт

    Үйл ажиллагаа явуулж байгаа олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ,  худалдааны байгууллагууд хулгай буюу гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг сайтар хамгаалж, ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчин …

  • 4 September

    Дүүргийн амбулаториудад хөдөлгөөн ихтэй байна

    Цэцэрлэгүүдийн шинэ хичээл жил эхлэсэнтэй холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн амабулаториудад уртаас урт дараалал үүсээд байна. Учир нь дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдэд цэцэрлэгийн хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг авч байгаа юм байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн салбар амбулаторит гэхэд л өглөө 07:00 цагаас эхлэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд дугаарлаж байгаа бол шинжилгээ авах  эмч нар 07:50 цагт ажилдаа ирж шинжилгээгээ авч …

  • 4 September

    Өнгөрсөн наймдугаар сард нийт 13906 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ

     Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд нийт 13906 тээврийн хэрэгсэл зөрчил гаргасны 10026 тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлсэн байна. Үүнээс 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрөөр  147 жолооч, наймдугаар сарын 1-нд  490 жолооч хурд хэтрүүлсэн гэж бүртгэгджээ. Улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан 3880 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс  наймдугаар сарын 20-нд 30 жолооч, наймдугаар сарын 1-ны өдөр 279 жолооч улаан гэрлэн …

  • 4 September

    Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ байгуулах төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай, Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай тус тус хэлэлцлээ.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны …

  • 4 September

    Дуучин И Хю Ри хуримаа хийжээ

    Өнгөрсөн 1-ний өдөр дуучин  И Хю Ри  Чежү аралд байх  хувийн эдлэн газартаа хуримаа хийжээ.  Тэрээр хуримын ордон болон олон тооны зочид, хурим хийхийн өмнөх хэвлэлийн хурал зэргийг огт хийлгээгүй бөгөөд энэ болгонд мөнгө зарцуулах шаардлагагүй гэж үзсэн тул 50 зочинтой хуримандаа өөрсдөө дугуйгаа унан орж ирсэн гэнэ .  Хосууд хуримын бал сарын оронд Европийн орнуудаар 1 сар аялахаар төлөвлөж …

  • 4 September

    хөх хулгана өдөр

    Билгийн тооллын 29. Нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг …