О.Цэцэгмаа: Засаг дарга С.Насанбат өөрөө хууль бусаар алт олборлож эхэлсэн

images (1)“Монголын бичил уур­­­хайн нэгдсэн дээвэр” хол­бооноос өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хий­лээ. Тэд уг мэдээлэлдээ Ша­рын гол сумын засаг дарга Д.Амарсанаа, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нар нь тус бүс нутагт олборлолт явуулдаг 670 гаруй бичил уурхайчдыг олборлолт явуулж буй газраас нь албадан гаргах хууль бус шийдвэр гаргасан нь сумын ихэнх иргэдийн ажлын байрыг нь үгүй хийж буй хууль бус шийдвэр хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны тэргүүн О.Цэцэгмаагаас тодрууллаа.

-Бичил уурхайчдыг ол­бор­лолт явуулж буй газ­раас нь албадан гаргах захирамжийг сумын болон аймгийн Засаг дарга нар ээлж дараалан гаргасан нь хууль бус шийдвэр болсон гэж та сая хэллээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бол?

– Яах юу байх вэ дээ. Цаана нь хөрөнгө мөнгөтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил байгаа болоод л биднийг ингэж хавчиж дарамталж байгаа хэрэг. Энэ бүс нутагт өнөөдрийн байдлаар 670 гаруй бичил уурхайчид олборлолт явуулж амжиргаагаа залгуулдаг. Гэтэл хувийн байгууллагын эрх ашгийн төлөө тэр олон хүнийг ажилгүй, амьдралгүй болгож байна.

-Та нарын олборлолт явуулж байгаа тэр газар нь “Шарын гол” ХХК-ийн ашиглалтын лицензтэй тал­­­бай гэх мэдээлэл бай­гаа. Тийм болохоор энэ газрыг чөлөөлөх захирамж гаргасан юм биш үү?  

– Тэр газар яг “Шарын гол” ХХК ашиглалтын ли­ценз авсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Бид Ашигт малтмалын газраас яг энэ хэсэг газрыг ашиглах лицензийг  тус компани  авсан эсэхийг нь тодруулсан ч харамсалтай нь бидэнд одоо болтол хариу өгөөгүй л байна. Зарим нэг таньж мэддэг хүмүүсээрээ дамжуулаад асуулгахаар ашиглалтын лиценз аваагүй гэх юм билээ.

-Тэгвэл танай сумын Засаг дарга албадан гаргах захирамжийг яг ямар үн­­дэслэлээр гаргасан юм бэ?

-Уг захирамжийг Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа өнгөрсөн найм­дугаар сарын 12-нд гаргасан. Бид ч энэ шийдвэрийг нь эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Бидэнд өгсөн тайлбараар бол “Та нар хүний өмчид халдаад байна. Тийм болохоор энэ шийдвэрийг гаргасан” гэж тайлбарласан. Яг үнэн­дээ энэ газар шороо тус компанийн өмч мөн эсэх нь ч эргэлзээтэй. Иргэдийн эрх ашгийг хойш нь хаяж, хувь хүний эрх ашгийг хамгаалсан захирамж гар­гасан учир бид Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн зургаадугаар зүйлд заасны дагуу уг хууль бус захирамжийг хүчингүй бол­гож өгнө үү гэх хүсэлтийг өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Насанбатад хүргүүлж, өөртэй нь уулзсан. Гэтэл биднийг хүсэлт гаргаснаас гуравхан цагийн дараа тус газрыг албалан чөлөөлөх захирамжийг дахиад гар­гачихсан.

-Хэрэв захирамжийн дагуу албадан гаргах арга хэмжээ авахад хүрвэл та нар яах вэ?  

-Аргаа бараад л өнөөдөр ингээд хэвлэлийн хурал зарлаад сууж байна шүү дээ. Өмнө нь сумын засаг даргын гаргасан захирамжийн дагуу аймгийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ-аас хүмүүс ирээд биднийг албадан гаргах гэж хүртэл үзсэн. Бид ч гарахгүй, цаашид олборлолтоо явуу­лах болно гэдэг байр суу­риа илэрхийлсэн.  Уг нь манай сумын Засаг дарга Д.Амарсанаа өөрөө бидэнтэй л адилхан “нинжа” байсан хүн шүү дээ. Алт ухаад л явж байсан цаг саяхан. Ер нь хууль бусаар томилогдсон засаг дарга.

-Хууль бусаар Засаг дарга болсон гэж хэллээ. Үний­гээ тайлбарлахгүй юу?

-Засаг дарга Д.Амарсанаа угаасаа л манай сумын уугуул иргэн. Наймдугаар ан­гийн л боловсролтой байх. Уг нь хуулиндаа Засаг даргаар томилогдож байгаа хүн төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэж заасан байдаг. Гэтэл энэ хүн  төрийн албанд гурван жил ажиллаагүй. “Дулаан шарын гол” ТӨК-нд найман сар орчим л ажилласан байх. Хууль журмаараа бол Засаг даргын ажилд тэнцэхгүй хүн л дээ.Түүгээр ч зогсохгүй манай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өөрөө 2009 онд энэ “Шарын гол” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. Тэр үедээ уг газарт баахан машин техник авч ирээд хууль бусаар газар ухаж, алт олборлоод юу ч үгүй сэндийчээд хаячихсан.  Тэрийг нь манай нутгийнхан бүгдээрээ мэднэ. Ер нь л алтны амтанд орчихсон хүн дээ.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …