Monthly Archives: September 2013

September, 2013

  • 27 September

    Гаалийнхан уут кофеноос ч импортын татвар авч байна

     -Гаалийнхан иргэдийг шулсаар байна-   Манай улсын гаалийн байгууллага “Буяныг гаргах­гүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриаг урдаа барьж  иргэдийг шулсаар байна. Ингэхдээ гаалийн бай­цаагчид хуулиар түрий  барьж гадаадаас импортоор орж ирж байгаа тухайн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн албан татварын үнийг амныхаа зоргоор хэлж, үйлчлүүлэгчдийн ха­лаа­сыг хоосолж байна. Тухайлбал тэд шуудан­гаар үйлчлүүлж буй иргэ­дийн бараанаас үйл­чилгээ үзүүл­сэнийхээ хөлсөнд зөв­хөн 1200 төгрөг авах …

  • 27 September

    Цөмийн энергийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

     УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013-09-27/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Мөн хуралдаанаар НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”-д гарын үсэг …

  • 27 September

    Духан дээрээ хамартай эр

    Шаолиань хэмээх 22 настай Хятад залуу 2012 онд авто осолд орсны улмаас хамраа гэмтээжээ. Түүний хамар байх ёстой газартаа байж, ашиглагдах боломжгүй болсон тул эмч нар хамрыг нь авч хиймэл хамар суулгахаас өөр аргагүй болсон байна. Тиймээс залуу өөрийн жинхэнэ хамрыг нүүрнээсээ салгахыг хүсээгүй тул духан дээрээ оёулсан ажээ.

  • 27 September

    24-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчид Азийн хөлбөмбөгийн фестивальд эх орноо төлөөлөнө

    Ирэх 10-р сарын 3-аас 6-ны өдрүүдэд БНСУ-ын Инчён хотноо болох Азийн 12 хүртэлх насныхны хөлбөмбөгийн фестивальд Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубийн 11 хүртэлх насны баг тамирчид эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд Азийн тивийн 42 улсын өсвөрийн хөлбөмбөгчид оролцох юм байна. Багийн бүрэлдэхүүнд: Б.Энхжаргал (багийн ахлагч), Б.Оджаргал, Э.Энххүслэн, Б.Чин гүүн, Б.Насан-Эрдэнэ, У.Анхбаяр, …

  • 27 September

    “Тэнгис”-ийн хажуугийн барилгын ослоор амиа алдсан хүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

    Өнгөрсөн 2012 оны 9-р сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэг гараад аль хэдий нь жил гарангийн хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл гэм буруутнууд нь тохирох ялаа эдлээгүй л явна. Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох гэм буруутай этгээдүүдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж …

  • 27 September

    “ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” ЛИДЕР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

    УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм. Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн …

  • 27 September

    “Хамаг Монгол” тоглолт ард түмнийг дуу хуураар нэгтгэх зорилготой

    Маргааш буюу 9-р сарын 28-нд Сүхбаатарын талбайд Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ард түмнийг дуу хуураар нэгтгэх зорилготой “Хамаг Монгол” тоглолт болох гэж байна. Тоглолтод 250 гаруй уран бүтээлч оролцож, Монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшгийг үзэгчдэд толилуулна.  Тоглолтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, оролцоно. Энэхүү Монголын олон үндэстэн ястныг нэгтгэсэн ”Хамаг Монгол” тоглолтыг  МУ-ын Гавьяат жүжигчин …

  • 27 September

    “Construction Mongolia-2013” олон улсын хурал 10 сард болно

    Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилгоор “Construction Mongolia-2013”сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлыг 10 сарын 18-20-нд зохион байгуулах гэж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оныг “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулж буй  энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, …

  • 27 September

    Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” худалдаж авахаар болжээ

     “FireBird Management” компанийн хөрөнгө оруулалт бүхий “Бэрх Уул” ХК-ийн эзэмшлийн Дэлгэрхаан жоншны ордыг  “Prima Fluorspar” компани худалдаж авахаар болоод байна. Энэ тухай есдүгээр сарын эхээр Prima мэдээлжээ. Тус компани Канадын Британийн Колумб мужид “Liard Fluorspar” жоншны төслийг мөн эзэмшдэг байна. Дэлгэрхаан ордыг эзэмшсэнээр тус компани дэлхийд жоншны үйлдвэрлэлээрээ нэлээд томоохонд тооцогдох үйлдвэрлэгч болох юм. Хэнтий аймагт орших Дэлгэрхааны ордын жоншны …

  • 27 September

    “Сайн засаглал ба ил тод байдал” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

     Залуус та бүхнийг “Сайн засаглал ба ил тод байдал” сэдэвт гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна. Уралдааны зорилго: Сайн засаглал, ил тод байдлын талаарх мэдээлэл,  ойлголтыг иргэдэд ойртуулах, цаашлаад тэдгээрийг  бэхжүүлэхэд иргэдийн оролцоог хөгжүүлэн дэмжих,  идэвхжүүлэх юм.  Уралдааны шагнал: 1-р байр (1 хүн): 1,000,000 төгрөг 2-р байр (1 хүн): 500,000 төгрөг 3-р байр (1 хүн): 300,000 төгрөг Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2013 оны …

  • 27 September

    Одод Майлигийн тухай ингэж ярьж байна

    Майли бол маш өвөрмөц хоолойтой. Түүний хоолой тийм яндангийн дуу шиг сөөнгө, царгисан тэгсэн хирнээ аялгуулаг. Тэр бол содон авьяастан. Тэр үзэсгэлэнтэй, бас юу чаддагаа харуулж байна. Тэр өөрийн үнэн төрхийг өөрөөсөө ч бас биднээс ч нууж чадаж байна. Би түүнд хэн ингэж зөвлөөд байгааг гайхаж байна. Бас яагаад ингэж их алдаа гаргаад байгааг нь ч гэсэн. Түүний хурууны тухай …

  • 27 September

    Засаг дарга нарыг шалгаж байна

    АТГ болон УМБГ-аас таван аймгийн засаг дарга нарын ажлийг шалгаж байгаа талаарх мэдээлэл байна. Засаг дарга нарын хувьд орон нутгийн төсвийг гартаа атгадаг ба зарцуулах эрх байдгийн учир ихэвчлэн идэж уусан гэж авлигын хэргээр шалгагдаг юм. Тансаглал нь хэрээс хэтэрсэн  өмнөх Засгийн газрын 10 гаруй засаг ноён шалгагдаж буруутай нь тогтоогдож ялаа эдэлсэн бол зарим нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон …

  • 27 September

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    Өнөөдөр арт галлерейд Г.Лхагвасүрэн, Д.Боргилсайхан нарын “ХӨХ БОРОО-2” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. “Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг-2013” өнөөдөр “Блю скай” цамхагийн Топаз танхимд эхэлнэ.  “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Өнөөдөр ялалтын талбай “3D Өндөрлөг” зохион байгуулагдана.  08:00 цагт ШУТИС-ийн Хурлын …

  • 27 September

    Адель, Холли Берри нар оддын хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглосон хууль батлуулжээ

     Олны танил хүмүүс тэр дундаа дэлхий хэмжээний оддын хүүхдүүдэ эхийнхээ хэвлийд өсөж торних цагаасаа эхлэн олны хараанд өртөж эхэлдэг билээ. Тиймээс ч алдартнууд маань хүүхдүүдээ хэвлэлийнхэний бай болгохгүйн тулд элдэв арга саам хайж, байдаг чадах бүхнээ хийдэг. Тэгвэл эл бүгдээс залхсан дуучин Адель болон жүжигчин Холли Берри, Женифер Гарнер нар хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглосон хуулийн төслийг санаачлан, батлуулж чадсан …