Monthly Archives: October 2013

October, 2013

  • 22 October

    Сонгинохайрхан дүүргийн сурагчдын автобусны маршрут гарлаа

    Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын …

  • 22 October

    Яруу найрагч Ц.Хулан салбарын сайддаа Д.Нацагдоржийн музейг шалгуулах хүсэлт илгээжээ

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодлын Хулан ССАЖ-ын сайдад хандан захидал бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа их зохиолчийн музейн барилга 12 жилийн туршид өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэнийг дурдаад уг музейн үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан музейн үзмэрүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүсчээ. ССАЖЯ-ны Сайд, хатагтай Ц.Оюунгэрэл Танаа Эрхэмсэг Сайд Таны амрыг эрэн мэндчилье! МЗЭ-ийн XV …

  • 22 October

    Өөдрөг байх арга \бүсгүйчүүддээ\

    Эрхэм уншигчдаа амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай. Ингээд хамгийн түрүүнд инээмсэглэж бай. Мөн өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа” гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй …

  • 22 October

    Үүрийн 03:30 цагаас эхлэн цас цэвэрлэжээ

    Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн  хальтиргаа гулгаа арилгах талаар хэрхэн ажиллаж байгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайхан-аас тодруулахад:  Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэлсэн. Цас орсноос эхлээд осол их гардаг зам, уулзварууд болон “Нарны зам”, “Энхтайвны өргөн чөлөө”, “Их тойруу”, “Бага …

  • 22 October

    Нөөцийн мах 12-р сарын 25-наас худалдаанд гарна

    Жил бүр манайд 12 дугаар сар өнгөрөөгөөд махны үнэ өсч эхэлдэг. Харин засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ жилийн нөөцийн маханд 14 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх  тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэхээр “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан байна. Харин Дархан-Уул аймгийн …

  • 22 October

    Ми-8 болон нисэх багийн гишүүд хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан гэв

    “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 18-ны өдөр 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон хэрэг гарсан билээ. Эл хэргийн дараагаас тухайн нисдэг тэрэг нислэг үйлдэх ямар нэгэн зөвшөөрөлгүй, актлагдах ёстой байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эл бүх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй холбогдуулан Иргэний …

  • 22 October

    А.Мэндбаярын үхлийн араас мансууруулах бодис худалдаалдаг залуусын хэрэг ичлэгджээ

    Налайх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр гэх залуу зургаан удаа буудаж аминд нь хүрсэн нь тогтоогдсон байна. Сэжигтэн А.Мэндбаярыг өнгөрсөн ням гаригийн орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Макао руу явах тасалбар бичүүлж байхад нь цагдаа нар баривчилжээ. Албаны эх …

  • 22 October

    У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо

    Казахстаны Алмата хотноо үргэлжилж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын боксын шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Тодруулбал, тэрээр өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ лхагва …

  • 22 October

    1.8 сая жилийн настай Дманиси хэмээх нэгэн төрлийн хүний гавлын яс олжээ

    Швейцарийн эрдэмтэд ойролцоогоор 1.8 сая жилийн настай Дманиси хэмээх нэгэн төрлийн хүний гавлын яс олжээ. Уг гавлын яс нь урт шанаа, том шүдтэй, жижиг тархитай  байсан нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан байна. Археологич Кристоф Цолликофер үзэж байгаагаар энэ олдвор нь эрт үеийн хоёр хүний зохицол байж магадгүй аж. Учир нь  1.8 сая жилийн өмнө Африкт Homohabilis, Homorudolfensis, Homoerectus зэрэг хүмүүс  …

  • 22 October

    Сирийн ард иргэд халдварт өвчинд нэрвэгдэж байна

    Сири улсын ард иргэд дайны хүнд нөхцөл байдлаас болоод  тун хүндхэн байдалд ороод байгаа. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр саяханаас тус улсын иргэдийн дунд халдварт өвчний дэгдэлт ихссэн байна. Харин  ДЭМБ тус улсад үүсээд байгаа халдварт өвчинд нэлээд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсээр байгаа. Тус улсад полиомиелит гэх халдварт өвчний эхний тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боловч Сири …

  • 22 October

    ХУД-ийн иргэдэд “Сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгаа”-г хийжээ

    Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан байна. Мөн хүн бүрийн артерийн даралт, биеийн жин болон өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаарх асуумж болон цээжний …

  • 22 October

    Оюутолгой зэсийн баяжмалаа зарж эхэлснээр үйл ажиллагаа нь тогтворжиж байна

      Өнгөрсөн 7 сараас эхлэн зэсийн баяжмалаа экспортлож буй Оюутолгой одоогоор өдөрт 100 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалтай ажиллаж байна. Ийнхүү Оюу Толгойн зэсийн баяжмалыг худалдан авагч Туркойз Хилл Ресурс компани Хятадын хил дээрх гаалийн баталгаат агуулахаас өнгөрсөн  ням гарагт Оюу Толгой компанийн боловсруулсан зэсийн баяжмалыг тээвэрлэсэн ачааны машинуудыг хөдөлгөжээ. Үүний дээр Хятадын талаас баяжмалыг худалдан авах саналаа дахин …

  • 22 October

    Диснейн баатруудыг дамшигласан нь

    Зураач Жосэ Онтиверос хүмүүсийн хамгийн хайртай диснейн баатруудыг дамшиглан зурсан байна. Ингээд инээдтэй гэмээр зургуудыг хүргэе!