Сири улсын ард иргэд дайны хүнд нөхцөл байдлаас болоод тун хүндхэн байдалд ороод байгаа. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр саяханаас тус улсын иргэдийн дунд халдварт өвчний дэгдэлт ихссэн байна. Харин ДЭМБ тус улсад үүсээд байгаа халдварт өвчинд нэлээд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсээр байгаа.
Тус улсад полиомиелит гэх халдварт өвчний эхний тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боловч Сири дэх иргэний дайны нөхцөл байдал вакцинжуулалтанд ихээхэн хүндрэл учруулж байгаагаас гадна иргэдийн дархлаа сул байгаа учир өвчний дэгдэлт хурдан байх гэнэ.
Энэ өвчнөөс гадна Сирид гэдэсний хижиг, улаан бурхан, гепатит А-гийн өвчлөл ихээр нэмэгдэж байна. Учир нь Сири улсад дайны гамшигаас болоод өлсгөлөн болж байгаа нь ард иргэдийг туйлдуулж байгаа аж.