Monthly Archives: October 2013

October, 2013

  • 9 October

    Цэвэрхэн хотыг бий болгоно

    Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг гаргасан хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулан ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 182 дугаар тогтоолоор Хогны хураамжинд гэр хорооллын айл өрх  2500, орон сууцны хорооллынхон 2000 төгрөгийг сард төлж …

  • 9 October

    Б.Цогтгэрэл: Одоогийн төлөвлөснөөрөө явбал гурав, дөрвөн жилийн дараа л Монгол ган нийлүүлж эхэлнэ

    Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтран ажиллаж байгаа бөгөөд “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулан ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан тэдгээр яамны удирдлагууд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамын хурлын танхимд хаалттай хуралдаж, ярилцсан байна. Энэ …

  • 9 October

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн шал согтуу ярилцлага

    Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нэвтрүүлэгт шал согтуу оролцож сонин хачин юм ярьж байна. Энэ чинь одоо юу болж байна. Сайд гэдэг чинь ийм л байдаг юм байна даа хөөрхий. Эрүүл мэндийн салбар-н сайд ийм байхаар энэ салбар маань ийм байхаас яахав дээ. “Буруу ишилсэн сүх шиг” тов тодорхой эмч нартай холбоотой бэлдсэн материалаа үзүүлээд асуултаа асууж байхад …

  • 9 October

    Улсын дээд шүүх: “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.  Нэхэмжлэгч “НИК” ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/124 дүгээр албан шаардлага, мөн өдрийн 0000090 тоот …

  • 9 October

    Ц.Амарбаяр: “Зохиогчийн эрх гээд яриад байдаг холбоодууд бүгд луйвар болсон байна лээ”

    Оюуны өмчөө хамгаалдаг уран бүтээлчдийн нэг бол та. Өнгөрсөн хавар бүтээлээ хамгаалж суулт зарлаж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг орлого олж буй томоохон компаниуд Монголд бий. Үүнийг   эсэргүүцэж өнгөрсөн гуравдугаар сард суулт зарлаж байсан  дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяртай ярилцлаа. Тэрээр “Мобиком” корпорациас уран бүтээлчдийн оюуны бүтээлийг   зөвшөөрөлтэй ашиглахыг шаардаж байсан юм. -Гадаадын компани Монголд орж ирээд 10 гаруй жил луйвраар монополдож бидний бүтээлийг зөвшөөрөлгүй  ашиглаж байгааг эсэр­гүү­цэж “Мобиком” кор­по­рацийн өмнө суулт зар­ласан. Монгол ахан дүүсийн маань дуулсан дууг монголчуудад зарж дундаас нь ашиг олж гадаад руу мөнгө зөөж байгаа үйлдлийг эсэргүүцсэн юм. “Мобиком” дугаар гаргаж, нэгж зарж ашиг олж байгаа. Тэгвэл миний дуу надаас гарч …

  • 9 October

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 12-нд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  энэ сарын 12-нд буюу ирэх бямба гаригт болно. Энэ өдөр хотын хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран боловсруулаад байна. Энэ өдрийг тохиолдуулан төв талбай болон дүүргүүдэд “Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” 10-р сарын 05-наас 12-ныг дуусталх хугацаанд …

  • 9 October

    Дарханчууд Т.Баатартай танилцаж эхэлжээ

    Дархан-Уул аймгийн музейд “Т.Батаар Дарханд” үзэсгэлэнг том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр үзэж байна. Түүнчлэн уг музейд тус нутгаас олдсон үлэг гүрвэлийн өндөг, хирсний чулуужсан яс зэрэг палеонтологийн үнэт олдворууд хадгалагдаж байна. Эл олдворыг цаашид Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн үзэгчдэд сонирхуулах юм.

  • 9 October

    Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүллээ

    Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент ирсэн нь нь энэ жилийн өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болжээ. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс оруулж ирж байсан юм. Мөн өмнө нь нэг тонн цементийг 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол есдүгээр сарын 15-наас хойш тонн цементийн үнэ 200 мянган төгрөгт хүрсэн байна. Ийнхүү үнэ өсөх …

  • 9 October

    Хүний эрхийн байгууллага БНХАУ-ыг хэтэрхий их хүний эрх чөлөөнд халдаж байна гэж буруутгажээ

    БНХАУ-ын Засгийн газраас баруун хойд нутгийн Шинжаан мужид интернэтээр дамжуулан буруу суртал ухуулга явуулсан гэх шалтгаанаар өнгөрөсөн зургаадугаар сараас өнөөг хүртэл 400 гаруй хүнийг цагдан хорьжээ. Тэдгээр хүмүүсийн 110 нь наймдугаар сар гарснаас хойш баривчлагдан хоригдсон хэмээн Шинжааны өдрийн сонинд нийтэлсэн байна. Үе үехэн Шинжаанд уйгаруудын бослого жагсаалууд нь энэ удаад мөн л шашны үзэл, хэт туйлшрал зэрэгтэй холбоотой. Тус …

  • 9 October

    Д.Цогтбаатар машинаа шатахад “Би ёстой шороо цацаад л байсан” гэжээ

    -ШӨХ-ЫН ДАРГА Д.ЦОГТБААТАР СОЛОНГОСЫН ЭЛЧИН УНАХ ГЭЖ БАЙСНЫГ АВАХЫН ТУЛД ХУУЧИН МАШИНАА ШАТААЖЭЭ. Энэ сарын 7-ны өдрийн 21.30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНХАУ-ын Элчин сайдын яамны урд зам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газрын 105 тусгай дугаарт иржээ. Дуудлагын дагуу очиход шатаж буй машин Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарынх байсан аж. Онцгойгийнхон …

  • 9 October

    Монголд анх удаа “Би нэхэх дуртай” олон улсын өдөрлөг болох гэж байна

    “Би нэхэх дуртай” олон улсын өдөрлөгийн талаар зохион байгуулагчдаас мэдээлэл хийлээ. Энэхүү өдөрлөгийг Урлахын бүлгийнхэн зохион байгуулж байгаа юм байна. Тэд энэ үеэр “Би нэхэх дуртай” хэмээх өдөрлөгөө  энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгт маань нэхэх дур сонирхолтой болгох, нэхмэл урлалд дуртай хүмүүсийг нэг нэгэнтэйгээ холбоотой байж улмаар бие бие нээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэхмэлийн урлалыг …

  • 9 October

    Н.Номтойбаяр: Манай намд засч, баллуурдах асуудал их бий гэжээ

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарах гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож дараахь тодруулгыг авлаа. -Таныг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарах гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү? -Үгүй ээ. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Ийм зүйлийг бодож явсангүй. Өөрийнхөө ч тэр, өрөөл бусдын төлөө ч тэр, ирээдүйнхээ төлөө засч баллуурдах асуудал …

  • 9 October

    Б.Цогтгэрэл: намайг өмгөөлөгчгүйгээр шүүсэн, би гомдолтой байна

    Өнөөдөр өглөө буюу 2013 оны 10 сарын 09 өглөө Улсын дээд шүүх дээр Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр Ц.Нарангарав нарын гомдлоор хэрэг хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч Б.Цогтгэрэлийг өмнө нь Эрүүгийн хуулийн 111.2 буюу бусдыг гүтгэсэн хэмээн буруутгаад байсан бол гүтгэсэн биш мэдээлэл тараасан хэмээн буруутгаж хэргийг шүүсэн байна. Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдхүүнтэй, улсын яллагчаар поркуор Оюунбилэг нар оролцсон байна. Хохирогч …