Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, маргааш баруун зүгийн нутгаар, энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах юм байна. …
Monthly Archives: October 2013
October, 2013
-
9 October
А.Шварценеггерийн хүү эцэг шигээ биетэй болох гэж хичээж байна
Калифорни мужийн экс амбан захирагч, Бодибилдингийн дэлхийн аварга, Оскарын шагналт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик эцэг шигээ булчинлаг биетэй болох гэж бэлтгэл хийх болжээ. Тэрбээр хувийн дасгалжуулагч хөлсөлсөн хэдий ч эцэг шигээ булчинлаг биетэй болох магадлал тун муу байгаа гэнэ. Патрик л одоо 18 настай бөгөөд өдөр бүр хүчний дасгал хийж байгаа аж. Түүний аав Арнольд Шварценеггер 21 настайдаа Австриас …
-
9 October
Төрийн албаны шалгалтын журам өөрчлөгдлөө
Төрийн албаны шалгалтын журамд өөрлөлт орж иргэд гурван хэсэг шалгалт өгөх юм байна. -Нэгдүгээрт ерөнхий мэдлэг -хоёрдугаарт ур чадвар, -гуравдугаарт мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авах юм байна. Мөн монгол хэл, хандлага, зан үйл, IQ, логик сэтгэлгээ, түүхийн мэдлэгийг нь шалгах гэнэ. Өмнө нь зөвхөн хуулийн тестээр авдаг байсан бол өнөөдөр нэмээд ерөнхий мэдлэгийн тест авдаг болжээ. Түүнчлэн албан …
-
9 October
Цалингаа нэмээгүй байгууллагад хариуцлага тооцно
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1- нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болсон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан хариуцлага тооцно гэж албаныхан хэлж байна.
-
9 October
Балетчин Д.Одсүрэнг Германы төр манай иргэн болооч хэмээн гуйлаа
Сайн, сайхан мэдээ сонсох бүрт уншигч таны сэтгэл баярлах мэдрэмжээр “халгиж, цалгиж”, эргэн тойрныхоо хүн бүрт уламжлан дамжуулах хүсэлд автдаг нь лавтай. Тэр хүнийг огт танихгүй хэрнээ зөвхөн түүний л тухай олж мэдэхийг хүснэ. Гаргасан амжилт, хүрсэн алдар хүндэд нь ерөөл өргөж, бахархан бахдах сэтгэлээр өөрөөсөө өндөрт залахыг хүснэ. Энэ бүхэн баярлах мэдрэмжийн үр. Хаа сайгүй хар, бараан мэдээлэл “хөглөрч”, …
-
9 October
Есөн хүний амь аврагджээ
Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. Тодруулбал, 20.37 цагийн үед голд хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдахаар байдалтай байжээ.Үүнтэй холбоотойгоор албан …
-
9 October
279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна
Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна. Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм. Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж. “HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 …
-
9 October
Хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёр давхраас унаж нас баржээ
СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай А нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурдаг байжээ. Харин хүү санамсаргүй байдлаар дотуур байрны хоёр давхарын салхивчаар унаж гэмтсэн ба эмнэлэгт хүргэгдэн дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-
9 October
Ч.Түмэнбаяр тэрбум төгрөгийн хохирол төлүүлчихээд байрыг нь барьцаалжээ
Сөөм газар ч тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед нийслэлд өөрийн өмчлөлийн байр, газартай байх нь нэг насны хувь. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авчихна. Харин түрээсийн байр бол өөр. Үргэлж бусдын мэдэлд байж, хэзээ хөөчих бол, түрээсээ нэмчих болов уу гэсэн айдас дунд амьдардаг. Яг ийм айдастай амьдарч байгаа хэсэг оршин суугчид байна. Гэхдээ тэд …
-
9 October
Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалын дагуу хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөөг өөрчилжээ. Энэ хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацааг шинэчилэн гаргажээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан аж. Уг төлөвлөгөө нь ганцхан энэ хичээлийн жилд мөрдөгдөх аж. Уламжлал ёсоор сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын эхний …
-
9 October
Шар бич өдөр
Өнөөдөр билгийн тооллын 5. Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг …
-
9 October
Улаанбаатарт өнөөдөр 4 хэм
Улаанбаатарт өнөөдөр 4 хэм, бороотой шөнөдөө бага зэргийн хурд хундас орно. Салхи өдөртөө 10-18м\с
-
8 October
Нүгэл \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ зохиолч сэтгүүлч Б.Баярсайханы “Нүгэл өгүүллэгийг хүргэж байна. Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. …
-
8 October
А.Гансүх сайд УБТЗ-ыг шахааны хүмүүсээр цүндийлгэжээ
ЗТЯ-ны сайд А.Гансүхийн, АН-ын шахааны гэх хүмүүсээр төмөр зам дүүрч толгой нь данхайх шиг болжээ. УБТЗ-ын удирдах газар л гэхэд орон тооны 400 гаруй ажилтантай болж өрөө нь хомсдоод ОО-ын өрөө нь бөглөрдөг болсон гэнэ. Замын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сэрээнэндоржид ямар эрх мэдэл байх биш дээрээс ав гэсэн хүнийг аваад яаж орон тоо гаргаж өгье гээд толгойгоо гашилгаж суудаг болж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл