Энэ сарын 4-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу автобусны 32 дугаар буудлын гарцаар гарч явсан иргэдийг “Зул цэцэглэн” гэх нэртэй жолооны курсийн багш эмэгтэй хуу хаман дайрчээ. Иргэд харин олноороо ногоон гэрлээр гарч явсан бөгөөд долоон иргэнийг дайрч гэмтээсэн хэрэг байна. Гэмтсэн иргэнээс хоёр нь хөнгөн гэмтсэн тул асуудал үүсгэлгүй явжээ. Харин үлдсэн таван иргэн ГССҮТ-д хүргэгдэн ирж шаардлагатай …
Monthly Archives: October 2013
October, 2013
-
7 October
Хит дуугаараа дэлхий дахинд өөрийгөө тунхаглаж чадсан Pitbull
Дэлхийн сая сая залуусын шүтээн болж, олон хит дуугаараа өөрийгөө тунхаглаж чадсан Америкийн реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Pitbull шинэ дуунуудаараа фэнүүддээ бэлэг барьсаар байна. Дуулсан бүх л дуу НЬ диско хэмнэлийг илүүтэй мэдрүүлдэг Pitbull-ыг дэлхий даяар мэдэхгүй хүн байхгүй ээ. http://youtu.be/jxWBGUwQ_GA
-
7 October
“Гал үндэстэн”-ийхэн 9 сарын 16-нд жагсаал хийгээгүй гэнэ
Тайван жагсаал хийхээр мэдэгдсэн боловч Төрийн ордон руу гал нээж, БОНХя болон Централ Таурт тэсрэх бөмбөг суурилуулан олон нийтийг цочроосон “Гал Үндэстэн” холбооныхон тухайн өдөр жагсаал хийгээгүй гэнэ. Тодруулбал, жагсаал болсон 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн”, “Монголын гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Ангир нүдэн Мөндөөхэй” гэсэн ТББ-ынхан Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах …
-
7 October
Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ
Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг заставын офицер, дэслэгч нь зодож дарамтлан зүү залгиулсан гэх хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг Увс аймгийн цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт хүргүүлжээ. Хүсэлтэд: Хилийн 311 лүгээр ангид хугацаат цэргийн алба …
-
7 October
1880-аад оны Монголчуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Үндэсний түүхийн музейд “Монголыг эргэн тольдохуй” нэртэй 1880-аад оны үеийн Монголчуудын тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах тус үзэсгэлэнд ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины авсан 1880-аад оны Өргөө, Хиагт, Маймаа хотын дүр төрх, монголчуудын антропологийн онцлог, ахуй амьдрал, ёс заншлийг харуулсан гэрэл зургууд багтсан байгаа ажээ. Эл үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Б.А.Орбучевийн нэрэмжит …
-
7 October
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болж байна
Унгарын нийслэл Будапешт хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх Монгол,Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар “худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэх аж. Мөн Унгарын Засгийн газрын хөдөлгөөнтэй зээлээр “Биокомбинатын” ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, …
-
7 October
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой болно
Өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ болгох шийдвэр гаргажээ. ХАБҮЛЛ нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүргэтэйгээр ажиллах юм байна. Мөн лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах бөгөөд …
-
7 October
Э.Бат-Үүл “Хоноцын сэтгэл”-ээр хандаж, хуулийг уландаа гишгэвэл хатуу хариуцлага тооцно””
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Эл шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн засаг дарга анхааруулж “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийж буй тендер, худалдан авалтын талаар удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга …
-
7 October
Өөрөөсөө хөөрхөн бүсгүйд дургүй Женнифер Лопез
Саяхан дуучин, жүжигчин Женнифер Лопез “Гучин гурав” гэдэг кинонд тоглох гэж байснаа гэнэт татгалзсан гэнэ. Учир нь түүний нэг баримталдаг зарим зөрчигдөх дөхжээ. Тэр нь Женнифер Лопез өөрөөс нь хөөрхөн эсвэл илүү секси бүсгүй байвал кинонд тоглохгүй байх явдал аж. Тиймээс “Гучин гурав” киноны зураг авалтын талбайд хөөрхөн бүсгүйчүүд байсан учраас дүр бүтээхээ больжээ. Уг нь Жей Ло энэ кинонд Антонио …
-
7 October
Нэг боодол өвс 6 мянган төгрөг байна
Нийт малыг хонин толгойд шилжүүлж 30 хувийг нэг хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутаг өвсний нөөцөө бэлтгэх тухай Засгийн газрын 210 дугаар тогтоол гарсан. Энэ аргачлалаар тооцвол энэ жил Дундговь аймагт 473 тонн өвсний нөөц бүрдүүлэх бөгөөд үүнийг сумаддаа хуваарилбал 15 сум 30- 60 тонн өвс бэлтгэхээр болж байна. Аймагтаа хамгийн олон тэмээн сүрэгтэй Өлзийт сумын хувьд …
-
7 October
1-р сарын 2-оос шүүгч нар сард дунджаар 5 сая төгрөгийн цалин авдаг болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 1-нд Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Учир нь Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасантай холбоотой юм. Ийнхүү Бүх шатны шүүх ирэх жил буюу 2014 онд …
-
7 October
Дуучин А.Хишигдалай: Та төгс юм би бөгс юм…
Эгдүүтэй төрх, гайхалтай хоолойтой Монголын дайчин уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй дуучин А.Хишигдалай. Мөрөөлдөлдөө хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чадсан тэрбээр өөрийнх талаар гарсан мэдээний сэтгэгдлийг уншаад ихэд эгдүүцдэг гэнэ. Тэрбээр өөрийнхөө “нүүрний ном”-д “Энэ сайтуудын гаргасан мэдээллийн доорхи сэтгэгдлүүд ямар муухай юм бэ. Бурхан минь. Заза та нар үнэхээр төгс юм. Би хажууд чинь үнэхээр бөгс юм. Миний шар …
-
7 October
Гар утас хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг
Эрдэмтэд хүүхдийг бага насандаа гар утас хэрэглэх нь хортой гэдгийг тогтоожээ. 10-аас доош насанд гар утас хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг ажээ. Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утаснаас ирэх бичил долгионыг хүний бие 30 секундын дараа л эсэргүүцэж эхэлдэг гэнэ. …
-
7 October
Машин дээрээ нүцгэн бүжиглэсэн Араб залуусыг 2000 удаа ташуурдаж, 10 жил хорихоор болжээ
Саудын Арабд олон нийтийн газар машин дээрээ нүцгэн бүжиглэж буй дөрвөн залуугийн бичлэг цахим ертөнцөд тарсан байна. Харин албаныхан тэднийг хэн болохыг олж илрүүлэн дээд тал нь 2000 удаа ташуурдан, 13 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноож, 10 хүртэлх жилийн ялаар шийтгэхээр болжээ. Тэдний гурвыг нь 500-1200 удаа ташуурдаж, 2-7 жилийн ял оноосон бол бусдаасаа илүү их “идэвхтэй” бүжиглэсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл