Monthly Archives: October 2013

October, 2013

  • 29 October

    Хүүхдэд ээлтэй байгууллагууд тодорлоо

    Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хот болгон хөгжүүлэхэд нийслэлээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тиймээс НИТХ, Монголын Сурагчдын холбоотой хамтран нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүүхдэд таатай үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн оролцоог дэмждэг  байгууллагуудыг сонгож хүүхдүүдийн саналын дагуу шалгаруулан, өнөөдөр батламж гардууллаа. НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга шалгарсан байгууллагуудад батламж гардуулан баяр хүргэхдээ, “Өнгөрсөн нэг жилд нийслэл хотод маш олон …

  • 29 October

    Өнөөдөр “Урамтай урамшуулал, хэмнэлтэй хямдрал” худалдаа болно

    Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар иргэдэд бодитой бэлэг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлтэй хямдрал” явуулж иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаар болсон. Хямдралтай худалдаа дараах газруудад явагдах юм. Үүнд, Хан-Уул дүүрэг- Яармаг худалдааны төв Сүхбаатар дүүрэг- 15-р хорооны талбай Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал Дүүхээ төвийн талбай Баянгол дүүрэг- Энэбишийн гудамж Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв …

  • 29 October

    Нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Улаанбаатар хотын иргэд ээ!  Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн хүн ам 1.3 …

  • 29 October

    Шар луу өдөр

    Билгийн тооллын 25. Есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн …

  • 29 October

    Улаанбаатарт 5 хэм дулаан

    2013 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нуигаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаарр 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. …

  • 28 October

    Улс төрчдийн цээж нүцгэн зураг

    ЗХУ-ын Төв хорооны дарга Леонид Брежнев Монакогийн Хунтайж II Альберт АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон гэргий Хиллари Клинтон  ОХУ-ын Ерөнхийлөгч Борис  Ельцин ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн  Борис Немцов ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн  Владимир Жириновский Германы канцлер Ангела Меркель  нөхөр Иоахимом Зауэромын хамт Николя Саркози гэргий Карле Брунийн хамт АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди  Их Британийн хун тайж Чарьз Кембрижийн хунтайж  Уильям …

  • 28 October

    Б.Мөнхбат: Бид иргэдтэйгээ амь нэгтэй ажиллаж чаддаг

    Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачилсан “Хотын гудамж-Миний нутаг” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн урласан гар урлалын зүйлээр үзэсгэлэн гаргасан бол Чингэлтэй дүүргийн замын цагдаа, Онцгой байдлын албаныхан өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж иргэдэд …

  • 28 October

    ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ “2013\10\28”

    2013/10/28-Даваа гараг6 Энэ өдөр Монголын хөрөнгийн бирж дээр 21  компанийн 32,280,538.50 төгрөгийн үнийн дүн бүхий  29786  ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс зах зээлийн үнэлгээ өндөр, идэвхитэй хувьцаа нь арилжаалагддаг компаниуд багтдаг А самбарт 12 компанийн 28,740,640.00 төгрөгийн 26258 ширхэг, арилжааны идэвхи багатай компаниуд багтдаг Б самбарт 9 компанийн 3,539,898.50 төгрөгийн 3528 ширхэг хувьцаа тус тус арилжаалагдсан байна. Арилжаа нь явагдсан 21 компанийн …

  • 28 October

    Чингэлтэйчүүд шилдэг тохижилттой дүүргээр шалгарлаа

    Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэл хотын бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулсан дүүрэг, ТҮК-ийн ажилчдыг шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхдийн ордонд боллоо. Шилдэг тохижилттой дүүргээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр байр, Чингэлтэй дүүрэг 2 дугаар байр, Баянгол дүүрэг 3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс гардан авлаа. …

  • 28 October

    Хүхэрлэг хийн агууламж 20.1 хувиар буурчээ

    Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, шинээр баталсан хууль журмын талаар мэдээлэлжээ. Өнгөрсөн хугацаанд тус яамнаас агаарын бохирдлыг бууруулах, боловсруулсан түлшний хангамж хүрэлцээ, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах, сав газрын захиргаадыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хийсэн ажлын үр дүнг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан нь 2011-2013 онд …

  • 28 October

    Үзэсгэлэнт Ирина Шейк

    Алдарт хөлбөмбөгчин найз залуугаасаа дутхааргүй нэр хүндтэй дэлхийн хэмжээний загвар өмсөгч Ирина Шейкийн зар сурталчилгаанд зориулдан авахуулсан шинэ зураг гарчээ.

  • 28 October

    2014 оны төсвийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

    УИХ-ын чуулган болон байнгын хороодоор энэ долоо хоногт 2014 оны Төсвийн төслийг хэлэлцэхгүй юм байна. Тодруулбал, УИХ дахь намын бүлгүүдэд тус бүр ажлын хэсэг гарсан бөгөөд эдгээр ажлын хэсгүүд 2014 оны Төсвийн талаар зөвшилцөж, ойлголцож, хасах, нэмэх асуудлаа хэлэлцэхээр болжээ. Намын бүлгүүдээс 2014 оны Төсөв үр ашгтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажлын хэсгүүд ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа  гэнэ. …