Monthly Archives: October 2013

October, 2013

  • 29 October

    ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалын МУГТ У.Мөнх-Эрдэнэтэй хийх уулзалт маргааш болж хойшлогдлоо

    Өнөөдөр ССАЖ-ын дэд М.Түмэнжаргал Казахстаны Алматы хотноо зохиогдсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж  эх орондоо хүрэл медаль авчирсан МУГТ  У.Мөнх”Эрдэнийг хүлээн авч талархал илэрхийлэх байсан билээ. Харин МУГТ У.Мөнх-Эрдэнэ хөдөө явсан тул ССАЖ-ын дэд М.Түмэнжаргалтай хийх уулзалт маргааш болж хойшлогдсон байна. Ugluu.mn

  • 29 October

    Б.Эрдэнэцогт: “Шог мэдээ”-ээр чамгүй чимхүүлсэн улс төрчид надад хандив өргөнө гэж зүүдлээ ч үгүй шүү’’

     “Улам эрч хүчтэй, итгэл дүүрэн амьдрах урам зориг дүүрэн байна. Өмнө нь ялихгүй зүйлд гомдож, бухимдаж явснаа бодохоор инээдтэй санагдаж, би ямар өчүүхэн байсан юм бэ гэж бодогдсон шүү” хэмээн Энэтхэг улсын шинэ Дели  хотын “ Сир Ганга Рам”  эмнэлэгт элгээ солиулаад ирсэн сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт инээмсэглэсээр биднийг гэртээ угтсан юм. Хагалгааны дараа бие нь эрс сайжирсан түүний сэтгэгдлийг …

  • 29 October

    Ким Кардашианы 33 насны төрсөн өдөр /фото/

    Реалити шоуны од Ким Кардашиан энэ сарын 25-ны өдөр өөрийн 33 насны төрсөн өдрийн баяраа Лас Вегас хот дахь “Тао” клубт нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүний төрсөн өдөрт гэр бүлийнхэн нь болон ойр дотны найзууд нь уригдсан байна.

  • 29 October

    Орон гэргүйчүүдийг цахим мэдээллийн санд бүртгэнэ

    Нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Итгэл сэтгэл” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд НЦГ бүртгэлтэй байдаг 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулан, эрүүл мэндийн үзлэг хийн бичиг баримтжуулж, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулах юм байна. Мөн хурууны хээгээр нь бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх аж. Ийнхүү орон гэргүй …

  • 29 October

    Охиноо машины багаажинд хорьдог байсан эцэг эхийг 10 жил хорино

    Франц улсад цагаачлан амьдардаг нэгэн Португаль гэр бүл ой гарантай охиноо машиныхаа багаажинд хорьдог байсныг илрүүлжээ. Тодруулбал, цагаачид охиноо төрсөн цагаас нь эхлэн багаажинд хорьдог байсан аж. Эл хэрэг охины ээж автомашинаа засуулахаар засварын газарт машинаа охинтойгоо хамт мартаж өгсөнөөр илэрсэн байна. Засварчид машиныг оношлох гэж байхад багаажнаас нь сонин дуу гарсан тул багаажийг онгойлгосон аж. Гэтэл баас, шээсэндээ холилдсон …

  • 29 October

    Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын шилдгийн шилдгүүд /фото/

    Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өчигдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа бүтэн 4 цагийн турш үргэлжилж шилдгийн шилдэг оролцогчдоо тодруулж Болор цом, Мөнгөн шагнал, “Дархан нэхий” ХК-ны 300.000 мянган төгрөгний эрхийн бичгийг гардууллаа.    Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “MGL MEDIA GROUP”, санаачлагчаар …

  • 29 October

    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан болно

    Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн оюутнуудын дунд сар бүр уламжлал болгон зохиогддог Монгол бөхийн барилдаан 10-р сарын 31-нд болох гэж байна. Барилдаанд сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяраа сорьдог бөгөөд олон жилийн өмнөөс уламжлал болон зохиогдож ирсэн тус барилдаанаас ирээдүйн монголын олон алдарт бөх төрдөг ажээ. Тодруулбал, Улсын харцага Ө.Даваабаатар сурч байх хугацаандаа олон түрүүлсэн бол …

  • 29 October

    “Оюут Улаан” зэс, алтны талбайд судалгаа хийжээ

    Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани /ASX: XAM/ зэс, алтны Оюут Улаан төслийг хэрэгжүүлдэг. Төслийн талбай нь Оюутолгой ордоос зүүн хойш 275 км зайд оршдог бөгөөд энэхүү хайгуулын лицензтэй талбайг өнгөрсөн зургаадугаар сард Канадын “Тэмүжин Майнинг” корпорациас худалдан авснаа зарласан юм. Тус компани Оюут Улаан төслийн зэс, алтны талбайд 780 метрийн өрөмдлөг хийж, геофизик болон геохимийн судалгаа явуулсан байна. …

  • 29 October

    Урт наслахад тусладаг хүнсний бүтээгдэхүүнүүд

    Та доорхи хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр урт наслах боломж тань нэмэгдэнэ. Жимс ногоо байнга ид – Өдөр бүр 5 болон түүнээс дээш жимс ногоо идсэнээр зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж чадна. Тараг уу – тараг нь пробиотик хэмээх дархлааг сайжруулагч бодисоор баялаг тул таны эрүүл мэндэд маш тустай. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биен дэх …

  • 29 October

    БНАСАУ-тай “хөдөө аж ахуй, соёл”-ын салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр …

  • 29 October

    Нийслэлийн 14 дэх “Хүндэт иргэн”

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч, нэрт хормейстр Дагвын Лувсаншаравын Монголын ард иргэд, тэр дундаа нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс,  Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар  тогтоолоор  ниислэлийн 14 дэх  “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө. “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын …

  • 29 October

    Нийслэлийн 7 цэгт зад хямдралтай худалдаа явагдаж байна

    “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа яг одоо нийслэлийн долоон цэгт явагдаж байна. Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт  Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их …

  • 29 October

    Хятадын 6169 компани Монголд үйл ажиллагаа явуулж байна

    Гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалт, бүтгэлийн газраас мэдээллэж буйгар манай оронд үйл ажиллагаа явуулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалттай нийт компанийн 50 орчим хувийг буюу 6169-ийг БНХАУ-ын компаниуд бүрдүүлж байгаа аж. Мөн 1990-2013 оны долдугаар сар хүртэл Хятадаас манай улсад нийт 3.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ нь Монгол Улсад хийгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 26.7 хувьтай тэнцэж байгаа ажээ. Сонирхуулахад, жил …