Monthly Archives: October 2013

October, 2013

  • 30 October

    Монгол улс бизнес эрхлэх таатай орнуудын 67-д жагслаа

    ICF буюу Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх тааламжтай байдлын жагсаалт 2013” гарчээ. Дэлхийн 189 орныг хамруулсан эл жагсаалтад манай улс 67-р байранд бичигдсэн бол хойд хөрш ОХУ 92-т, урд хөрш БНХАУ 96-р байрт орсон байна. Харин эхний байруудад: 1. Сингапур 2. Хонконг 3. Шинэ Зеланд 4. АНУ 5. Дани улс тус тус шалгарчээ. Жагсаалтыг …

  • 30 October

    Уран бичлэгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

    Дэлхийн соёлын өвд Монгол түмний соёл боловсролын нэгээхэн хэсэг болсон  “Уран бичлэг”-ийг бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хүсэлт илгээсэн байна. Хэрэв “Уран бичлэг”-ийг соёлын өвд бүртгэхээр болбол иргэдийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэх аж. Учир нь ЮНЕСКО-гоос аливаа улсын зан заншил, соёл, уламжлалтай холбоотой өвийг бүртгэхдээ иргэдийнх нь соёлоо өмчлөх иргэний оролцоо хэр байгааг шалгаж үздэг юм байна. Сонирхуулахад, Монгол улсын үндэсний зан …

  • 30 October

    МАН-ын бага хурал 2 цагаар хойшилжээ

    4  өдрөө хуралдаж байгаа МАН-ын Их хурлаар өнөөдөр намын бага хурлын 310 гишүүд болон намын нарийн бичгийн дарга нарыг сонгох ёстой. МАН-ын дүрэмд шинээр орсон өөрчлөлтөөр бол  намын бага хурлыг 310 гишүүнтэй байхаар тогтоод байгаа. тэгвэл эдгээр бага хурлын гишүүдийг тодруулах ажил үдээш хойш орой болтол үргэлжлээд, маргааш намын генсекүүдийг сонгох хурал болохоор төлөвлөгдлөө гэж ойлгож болохоор. Товчхондоо МАН-ын Их хурал …

  • 30 October

    МАН-ын их хурал яг одоо эхлэх гэж байна

    МАН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болон Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг томилох хуралдаан 12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. МАН-ын Их хурлын хуралдаан өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга М.Энхболдыг 91,65 хувийн саналаар намын даргаараа сонгосон билээ. МАН-ын генсекийн тухайд Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан …

  • 30 October

    Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр тодорхой болно

    Монголын улс төрийн түүхэнд өөрийн гэсэн байр суурьтайгаар олон жил явж ирсэн МАН-ын  түүхэн 27-р Их хурал  өнгөрсөн гурван өдрийн турш хуралдаж, өчигдөр орой намын даргаараа М.Энхболдыг 2 дахь удаагаа  сонголоо. Өнөөдөр намын дүрмийн дагуу хуралдаанаар МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Намын дүрмийн дагуу  намын дарга  нь генсекийн нэрийг дэвшүүлж, гишүүдээр санал хураалгах юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад …

  • 30 October

    МАН-ын шинэ даргаар томилогдсон М.Энхболд генсекээрээ хэнийг сонгох бол

    МАН-ын XXVII Их Хурал гурав дахь өдрийн хуралдаанаараа буюу өчигдөр намын шинэ даргаа сонголоо.   Намын даргыг сонгох санал хураалтанд 1078 төлөөлөгч нууц санал өгсөнөөс  1070 саналыг хүчинтэйд тооцсон байна. Ингээд санал хураалтын дүнд  М.Энхболд 988 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд тэрбээр 91,65 хувийн санал авч чадсанаар УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсон юм. Харин түүний хүчтэй өрсөлдөгч болох “Шинэчилье” хорооны гишүүн …

  • 30 October

    Роберт Патинсоны гэрт тавтай морил /фото/

    Жүжигчин Роберт патинсон болон Кристиан Стюарт нарын хамтдаа аз жаргалтай хормуудыг өнгөрүүлдэг байсан “Лос Фелиз” байшинг танилцуулж байна. Тэд эл байшинг 2011 онд 6,7 сая ам.доллараар худалдан авч байжээ. Байшин нийт 4 мянган фийт хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршдог байна. Гурван унтлагын өрөө, гурван ариун цэврийн өрөөтэй Гаднаа усан сантай

  • 30 October

    Монголын хэвлэл мэдээлэлийн хөгжлийн үнэлгээний тайланг өнөөдөр хэлэлцэж дуусна

    “Глоб Интернэйшнл” ТББ-аас Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилго бүхий хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлыг энэ сарын 29, 30-нд “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж эхэлсэн билээ. Энэхүү үнэлгээний тайланг хэлэлцэх уг бага хуралд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 …

  • 30 October

    Монгол ноолуурыг Сингапурт алдаршуулагч

     “Ард түмний мисс” өргөмжлөлт загвар өмсөгч Д.Ариунцэцэг Монгол ноолуурыг Сингапурт борлуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа гэнэ. Тэрээр магнат Ц.Мянганбаяраас М.Хайрмаа хэмээх хөөрхөн охинтой болсноосоо хойш загварын тайзнаас холдож нам гүмхэн амьдрах болсон билээ. Гэхдээ эх орондоо нам тайван амьдрах боломжгүй байнга л хэвлэл мэдээллээр бичүүлж байдаг болохоор сайхан бүсгүй маань хөөрхөн охиныхоо хамт Сингапур болон Солонгос улсуудад амьдардаг. Тэгвэл …

  • 30 October

    Хятад, Япончууд худал цуурхал тарааж манай улсын нэр сүрийг гутааж байна

    Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 29-ний өдөр Бээжинд хийсэн мэдэгдэлдээ “Гаднынхан заналхийлэл болж байна гэж ойлгогдохоор цуурхал гаргасан Япон улс энэ үйлдлээ зогсоож, өөрийн цэргийн бэлтгэлээ өргөтгөх үнэн зорилгоо олон улсын хамтын нийгэмлэгт тайлбарлахыг Хятад улс Япон улсаас албан ёсоор шаардаж байна” гэжээ. Тэрээр мөн “Хятад улс энхийн хөгжлийн замаар гуйвшгүй замнана. Энэ бол Хятад улс цаг үеийн хөгжлийн …

  • 30 October

    Жеки Чан Монголд кино хийнэ

    Алдарт жүжигчин, найруулагч Жеки Чан Монголд кино зураг авалт хийхээр болжээ. Тодруулбал, алдарт жүжигчин маань “Skiptrace” буюу “Арилж буй мөр” хэмээх инээдмийн адал явдалт киноныхоо нэг хэсэг зураг авалтыг манай оронд хийх гэж байгаа аж. Киноны зураг авалт 2014 оны нэгдүгээр сарын 13-нд эхлэх юм байна. Сонирхуулахад, тэрээр киноныхоо гол дүр болох Бенни Блек хэмээх мөрдөгчийн дүрд тоглох ажээ. Мөн тус …

  • 30 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    11:00 цагаас УИХ гишүүн Э.Уянга  Гал үндэстэн холбоо, Гол нуурийн нэгдсэн холбоо хөдөлгөөн цөмийн эсрэг хөдөлгөөнийхөнтэй төрийн өрдны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.  11:00 цагаас Төрийн ордны Б танхимд Чингис хааны мэндэлсний ой ба 11 сарын 4 нд ямар арга хэмжээ зохион талаар, Засгийн газрын хэвлэлийн алба ба төрийн ёслолын алба  хэвлэлийн бага хурал хийнэ. 11:00 цагт Монголын Банк …

  • 30 October

    Майли Сайрус ирээдүйг зөгнөнө

    Дуучин Майли Сайрус ирээдүйн тухай дуулна. Тодруулбал, тэрээр “Future” хэмээх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажлынхаа хүрээнд “Real and True” буюу “Бодит бас Үнэн” хэмээх синглийнхээ клипний ажилд орсон байна. Клипний үйл явдал ерөнхийдөө сансарт өрнөх бөгөөд дэлхийн ирээдүй ямар байх вэ гэдгийг харуулсан байх ажээ. Клип ирэх 11-р сарын 10-нд MTV-ээр цацагдах юм байна.

  • 30 October

    “Чиндао”-гийн олимпийн эрхийн оноо олгох жудогийн тэмцээн эхэллээ

    БНХАУ-ын Чиндао хотноо уламжлал болгон зохион байгуулдаг жүдочдын “Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд  Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Гранприд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 300 оноо, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль 120 оноо авдаг билээ. Манай улсаас тус тэмцээнд оролцож …