Monthly Archives: October 2013

October, 2013

  • 28 October

    Өвлийн ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

     Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 28-ны өдөр болж зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өвлийн бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүсээс хариулт авлаа. Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2013 оны төсөв танагдсантай холбоотойгоор оны эхний 9 сарын байдлаар 193 сая төгрөгийн өр үүссэнийг яаралтай шийдвэрлэхгүй бол хүндрэл үүсч …

  • 28 October

    “Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдлээ

    Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар оролцлоо. Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний …

  • 28 October

    “Төсөв хэмнэгч”

    Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэд хоногийн өмнө өөрийн унаж байсан “Ланд круизер 200” маркийн УНД – 0073 ма­шинаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад бэлгэлжээ. Агентлагийнхаа эзэмшлийн автомашинаа ийнхүү өөр байгууллагад шилжүүлсэн нь сонин тохиолдол болов. Тэрбээр автомашинаа бэлэглэх болсон талаараа “Онцгой байд­лын алба ямар хэцүүг би мэддэг. Цас зуд, гал усны аюул гээд хамгийн хүнд хүчир газарт тэд …

  • 28 October

    Дуучин Кейшагийн тоглолтыг Малайз улс хориглолоо

    АНУ-ын дуучин Кейшагийн Малайзид хийхээр төлөвлөсөн тоглолт цуцлагджээ. Учир нь Малайзийн Харилцаа холбоо, мэдээллийн яам Кейшагийн архины талаар өгүүлсэн “Tik Tok” ба “Die Young” хэмээх дуунаас болж дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарласан байна. Тоглолтыг зохион байгуулагч энэ шийдвэрээс болж 350 мянган ам.долларын хохирол амсаад байна.    

  • 28 October

    “Хайран өвс цуврал” шог зураг

    Зураач А.Гүрсэдийн  “Хайран өвс цуврал” зургийн цувралын хүргэж байна. Зургийн  тайлбар нь тэрээр хадлан түлшээ бэлдэж буй малчны ажлыг шог маягаар харуулан зурсан байна. Уг бүтээлийг 1970 онд зуржээ. Хэмжээ: 76х53 см-6 ш, 68х53 см-1 ш Материал: Усан будаг, цаас Эх сурвалж: Арт галлерей.мн

  • 28 October

    Япон залуучууд сексээс татгалзаж эхэлжээ

    40-өөс доош насны Япончуудын ихэнх нь ганц бие амьдралаар амьдрах болсон байна. Үүнийг сэтгэл зүйчүүд “ганц бие амьдралын хам шинж” өвчин хэмээн оношилж байгаа аж. Судалгаанд оролцсон залуус бараг бүгд “хэн нэгэнтэй байнгын тогтмол сексийн харилцаанд орсоноор түүний өмнө хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Улмаар хоорондын хамаарал ихсэж амьдрал болоод ажил төрөлд нь маш том уналт ирнэ. Тиймээс дотно харилцааны эхлэл …

  • 28 October

    “Алт” хөтөлбөрийн хүрээнд нийт 66,6 тонн алт олборложээ

    Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг. Харин уул уурхайн салбарын анхны дүрмийг 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж, шийтгэх дүрэм” нэртэйгээр Богд хаан гаргаж байсан байна. Үүний дараа 1923 онд “Ардын засагт Монгол улсын уурхайн дүрэм” гэж батлагдаж байжээ. Ардчилсан чөлөөт …

  • 28 October

    Чингис хааны булшны нууц

    Их эзэн Чингис хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг …

  • 28 October

    Ц.Нямдорж “Алтан Дорнод Монгол”-ын С.В.Паушокын асуудлаар тайлбар өгнө

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлав. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокын  “ETV”-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ. С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулсан, “Зоос”, “Анод” банкыг дампууруулсан “Алтан Дорнод Монгол”-ын захирал  С.В. Паушокд хэрэг үүсгээд байсан юм.  Харин С.В. …

  • 28 October

    Б.Саранчимэг: Шинэчлэл гэхээр л шинэ хүн гэсэн үг биш

     МАН-ын ХХVII их хурлын завсарлагаанаар зарим нэг  төлөөлөгчтэй  уулзаж ярилцсан юм. Туулсан амьдрал, насны хувьд харилцан адилгүй тэдгээр эрхмүүд бүгд л МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байв.   -Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал гэ­сэндээ намынхаа их хуралд ч эко буюу чамин гоё ногоон, хар хослол өмсөж ирсэн нь үнэхээр дэгжин, сайхан харагдаж байна шүү? -Тийм үү. За их баярлалаа. …

  • 28 October

    Өлзийт сумыг нүүлгэн шилжүүлнэ

    Өвөрхангай аймгийн аймгийн төвөөс 92 км зайд Агуйт хэмээх газар орших Өлзийт сумыг хүн ам, мал ахуйтай нь хамт нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, далайн түвшнээс дээш 2000 метрт орших тус сумын төв нь цэвдэгтэй газарт байдаг тул өвөлдөө цас их орж, маш хүйтэрч малын тоо толгой ихээр хорогддог байна. Тиймээс сумын захиргаа болон ИТХ-аас иргэдийнхээ дунд сумын төвөө нүүлгэх санал …

  • 28 October

    “Мобиком” 2000 гаруй гэрээт борлуулагчаасаа нүүрээ буруулах нь

    Үүрэн холбооны үндэсний оператор “Мобиком” кор­порацитай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл ир­лээ. Тус компанийн нэг­жийг борлуулдаг толгой дил­лер хийдэг гэрээт бор­луулагчдаа энэ сарын 21-25-ны хооронд гэрээгээ шинэчилэхийг дуулгажээ. Ул­маар “А” диллер гэх эдгээр борлуулагчийг гэрээ­гээ шинэчлэхээр очтол “Ма­най компанид толгой диллер гэж байхаа болилоо. Та нар нэгжээ аваад шууд хэрэг­лэгчдэд худалдвал худалд, үгүй бол гэрээгээ цуцал” гэ­сэн байна. Ийнхүү нийслэлийн …

  • 28 October

    Осолдсон Ми-8 нисдэг тэргэнд захирлуудын нэгнийх нь хүү хамт явж байжээ

    Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт “МИ-8” нисдэг тэрэг осолдсон тухай мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар цацаж байсан.  Харин тэрхүү нисдэг тэргэнд ямар хүмүүс сууж явсан нь таамаг байсан юм. Тэгвэл тус Ми-8 нисдэг тэргэнд багийн гурван гишүүнээс гадна зургаан том хүн нэг хүүхэд явсан гэнэ. Нэрсийг тодруулбал,  “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, Голомт банкны дэд захирал …

  • 28 October

    Жудо бөхийн дүрэм

    Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна.  Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг бөгөөд яваандаа бие хамгаалах урлаг болон спортын төрөл тэр тусмаа олимпийн төрөл болж чаджээ. Тиймээс  энэхүү барилдааныг зохиосон Каноо Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэхүү барилдааны үндсэн ухагдахуун нь Би, чи, бүгдээрээ сайн сайхан …

  • 28 October

    Х.Амгаланбаатар: Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай байна

    Ирэх  оны  төсөв  хэлэл­цэж   байгаатай  холбог­дуу­­лан ца­лин тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэх талаар хө­дөлмөр нийг­мийн гурван талт хэлэл­цээр явагдаж байна. Үүн­тэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Өнөө­­­дөр манай ажил хөдөл­мөр эрхлэж буй дээд мэргэ­жилтэй хү­­мүүс 400-500 мян­ган төгрөгийн цалин авч бай­на. Тэгэхээр инфляцийн түвшинтэй  харицуулаад үзэ­хээр дээд боловсролтой мэр­­гэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүс маань ядуу, нэн ядуугийн түв­шинд амьдарч байна. Ийм учраас …