Monthly Archives: October 2013

October, 2013

  • 28 October

    Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо 0.7 хувиар өсчээ

     Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг арилжааны банкны салбар дангаар бүрдүүлж буй. Тус салбарт 13 банк /эрх хүлээн авагч томилогдсон нэг банк/ нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өссөн байна.  Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, …

  • 28 October

    Лэди Гага амьтан хамгаалагчдын дургуйг хүргэв

    Дуучин Лэди Гага энэ сарын 24-ний өдөр Берлин дэх Ritz Carlton зочид буудлыг орхин явахдаа амьтны цэвэр арьсан ханцуйтай цув өмсөж, толгойдоо ямар материалаар хийсэн нь тодорхойгүй үслэг битүү малгай өмссөн байжээ. Энэ нь амьтны эрхийг хамгаалагчдын дургүйг ихээр хүргэсэн бөгөөд зарим хүмүүс түүнийг “яргачин” хэмээн цоллоод амжсан байна.

  • 28 October

    Хятад хүнтэй сууж цусаа бохирдуулсан гэм нүглээ одоо биеэрээ мэдэрч явна

      -ХЯТАД ХҮНИЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН, ТЭЭЖ ЯВАА ХҮМҮҮСИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ ГАРГАЖЭЭ. Нийслэлийн Налайх дүүрэг тэр тусмаа III, IV хороо нь хятад иргэдийн буурь зассан хороолол болж, олон арван монгол эмэгтэй тэдний хүүхдийг төрүүлж байна гэх олны үг ортой эсэхийг шалгалаа. Тус дүүрэгт нийтдээ 33 тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдагаас 30 нь хятад эзэнтэй, үлдсэн нь Казакстан улсын иргэдийн үйлдвэр аж. …

  • 28 October

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэгдэв?

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүдийн ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлэлцээ болон айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүдийн баталсан …

  • 28 October

    ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

    Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд …

  • 28 October

    Автобус тролейбустай мөргөлдлөө

    Өнөө өглөө 09:20 минутын үед ТБД андуудаас дөрвөн зам хүртлэх замд Баянхошууны чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл тролебустай мөргөлдсөн хэрэг гарлаа.  Автобусны хурд бага байсны ачаар зорчигчид гэмтээгүй ч арын суудалд явсан залуус суудлаасаа өнхрөн унацгаасан гэнэ.   О.Рана  

  • 28 October

    Хэвлэл мэдээллийн салбарынхны “Гала тоглолт” өнөөдөр болно

       Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан урлагийн их наадмаа хийж авъяас билэг, онгод мэдрэмж, ур чадвараараа урлагийн зургаан төрөлд өрсөлдөж шагналтнуудаа тодруулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙНИХ НААДАМ”-ын шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа 19:00-цагаас болох юм. Гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцохын зэрэгцээ урилгаар …

  • 28 October

    Оюутнууд 406 автобус угаажээ

    Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд  МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг цэвэрлэж, нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Оюутнуудын хөдөлмөрийн хөлсний санхүүжилтийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, хяналт зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Тээврийн газар хариуцан ажиллажээ. …

  • 28 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    MN төвд 11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины өнөөгийн нөхцөл байдал болон Нийслэлийн ҮЭХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Halloween-ий баярыг тохиолдуулан нээлтээ хийж буй “Үхлийн симфони” аймшгийн адал явдалт уран сайхны киноны уран бүтээлчид сэтгүүлчидтэй уулзана. 12.00 цагт ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны өдөр манай улсад ажлын …

  • 28 October

    Хятадад “H7N9” томуугаас урьдчилан сэргийлэх тарилга гаргажээ

    БНХАУ-ын эмч нар H7N9 томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулсан тухай Синхуа агентлагт мэдээлжээ. Тарилгын талаар Томуу өвчнийг судлах Хятадын үндэсний төвийн захирал Шу Юэлун “урьдчилан сэргийлэх тарилга дэлхийд энэ вирусын тархалтыг хянахад туслах юм. Урьд нь Дэлхийн эруул мэндийн байгууллагын шинжээчид H7N9-г бусад шувууны томуу өвчний тэмдэгтүүдтэй харьцуулан, уг вирус бусдаас түргэн тархаж, түүний мутаци өөрчлөлт өвчний эрсдэлийг илүүтэйгээр ихэсгэж …

  • 28 October

    ГССҮТ-д хагалгаа хийх эмчгүй болжээ

    Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг үргэлж зогсохоо тангарагласан цагаан гартнууд болох Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар маань сүүлийн үед даргын томилгооноос болоод ажил хаялт зарлаад байгаа билээ. Тэгвэл эмч нарын ажил хаялтаас болж одоо тус төвд яаралтай хагалгаа хийх эмчгүй болоод байгаа аж. Тиймээс өвчитнүүдээ эрэлгийн хаалга татуулчихгүйн тулд Эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах төвөөс мэс заслын …

  • 28 October

    Үслэг эдлэл арчлах зөвлөгөө

    Өвөл болоод бүсгүйчүүд дулаахан олны харцыг булаах үслэг эдлэлээ өмсөхөөр яарч буй бизээ. Харин дурлаж дурлаж авсан гоемсог шуба  сайхан арчилж хадгалахгүй бол сор нь налж хэлбэрээ алдаж эхэлдэг билээ. Үслэг эдлэлийг сайн  хадгалавал олон жил болсон ч хэвээр байдаг байна. Шубыг  аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, яг л хайртай амьтан шигээ салхилуулж байгаарай. Өмсөхгүй …

  • 28 October

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан болно. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ …

  • 28 October

    Улаанбаатарт 3 хэм дулаан

    2013 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. УЛААНБААТАР …

  • 28 October

    Улаагчин туулай өдөр

    Билгийн тооллын 24. Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн …