Жудо бөхийн дүрэм

e11e44ec8b358f58bigӨнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна.  Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг бөгөөд яваандаа бие хамгаалах урлаг болон спортын төрөл тэр тусмаа олимпийн төрөл болж чаджээ. Тиймээс  энэхүү барилдааныг зохиосон Каноо Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Энэхүү барилдааны үндсэн ухагдахуун нь Би, чи, бүгдээрээ сайн сайхан “Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье”

Бүх чадлаа сайн сайхны төлөө – “Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе” аж. Жүдо бөх дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр 20 саяас илүү хүн жүдо бөхөөр хичээллэж байна.

Жудо бөхийн үндсэн дүрэм

Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий.

  • Тэмцээний дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй татами байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн “шидэлт”-н мэх, 29 төрлийн (хоёулаа адилхан) “даралт” мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг.
  • Тэмцээн нь заагдсан хугацааны дотор явагдаж барилдааныг гартаа авсан хүн нь ялах ба хэн нэг нь “Иппон үнэлгээ буюу(цэвэр ялалт)” авсан тохиолдолд тэмцээн шууд дуусна.
  • Хэрвээ хэн нэг нь тэргүүлэх оноо аваагүй байгаа тохиолдолд нэмэлт цаг сунган барилдаж хэн түрүүлж оноо авсан(Алтан онооны дүрэм) нь ялдаг. Тэгээд ч хэн нь ч ялж чадахгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулдаг.
  • Тухайн тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байдаг.

Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5мин барилддаг.

Дагах барилдааны тухай

Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтрагын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм.

Шидэлт

Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол “Иппон” болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол “ваза-ази”, түүний дараа “юүко” юм. Ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог.

Юү-коо нь хэд ч авсан дээд үнэлгээндээ шилжихгүй.

Даралт

Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлөнд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол “Цэвэр ялалт – иппон”, 20-25 секунд бол “Вара ари”, 15-20 секунд бол “Юүко” гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жудогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол “Вара ази”, 20-25 секунд бол “Юүүкоо” авдаг.

Боох мэх болон өчих мэхэнд  өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол(майтаяй – японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог.

Өчих мэхний  хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсанч ялах итгэлтэй байгаа бол “майтта” хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна.

Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан  бол цэвэр ялалт болдог. Хэрвээ өрсөлдөгч нь нас барсан бол “юүко” үнэлгээ авна.
Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь “майтта” хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.

Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх  хийх нь хориотой. Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх  аль аль нь хориотой байдаг.

О.Рана

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …