Monthly Archives: November 2013

November, 2013

  • 11 November

    Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн 5 дугаар гэрэгэ”-г гардуулна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 8-нд болсон хуралдаанаар нийслэлийн үе үеийн Засаг дарга нарт хүндэтгэл үзүүлж , дурсгадаг  “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г  Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-үүлд гардуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  2004 оны 12-р сарын 01-ний өдрийн 14-р тогтоолоор “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г анх бий болгосон юм. Уг тогтоолд зааснаар “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” нь төрт ёсны уламжлалт утга билэгдлийг агуулсан, Нийслэлийн …

  • 11 November

    Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км автозамыг нээнэ

    Өнөөдөр Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км хатуу хучилттай автозамыг нээх гэж байна. Мөн Сайншанд-Замын Үүдийн авто замыг  ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь Ерөнхий сайд оролцоно. Дээрхи ажил нь Засгийн газар энэ онд багтаан Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамтай холбохоор төлөвлөсний дагуу явагдаж буй ажил юм.

  • 11 November

    Нэгдүгээр эгнээнээс нийт 1694 автомашин зөөж шилжүүлжээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. ЗХУТөвийн Автомашин ачиж журамлах алба нь Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, …

  • 11 November

    Авлигагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна

    -ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨСӨВ  ШҮҮГЧИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАНА- Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны  нэг хүчин зүйл нь шүүхийн шийдвэрт үл итгэх байдал хэмээн ОХУ-ын хуулийн салбарын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Орос оронд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт муудаж байгаа шалтгаан нь хуулийн байгууллагын унтаа байдал, шүүгчдийн улс төр ба авлига хээл хахуултай холбоотой хэмээн энэ салбарын эрдэмтэд өөрсдөө дүгнэлт хийсэн нь анхаарал татаж …

  • 11 November

    Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн Танхим” нээгдлээ

    МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Итгэлийн танхимын нээлтийг СУИС-ийн хөгжмийн ангийн оюутан хүрэлцэн ирж Морин хуурын аялгуугаар нээсэн юм. Тэрбээр жүжигчин бүсгүйн фейсбүүкийн найз энэхүү ажилд мөнгөөр тусалж чадахгүй ч нээлт нь дээр морин хуураа тоглож өгнө хэмээн Г.Ундармаад амласан байжээ. Мөн нээлтэд Эрүүл мэндийн …

  • 11 November

    UEFA, Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Өнгөрсөн бямба гаригт Францын хөлбөмөгийн домогт тамирчин Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар нэг хоногийн хугацаатай манай улсад айлчилсан билээ. Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч тэрээр айлчлалынхаа хүрээнд МХБХ-ны ажилта таниилцаж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ток шоунд оролцон, ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзалт хийсэн юм. Мишель Платини Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд …

  • 11 November

    Кейт Мосс: Би бол сүрчиг л гэсэн үг. Арилшгүй, мөнхийн сайхнаараа

    Кейт Мосс удахгүй 40 нас хүрэх гэж байгаа ч  дизайнер болон стилистүүдийн охин тэнгэр хэвээр байгаа. Тэрбээр нэр хүнд, гайхшруулах авьяасаасаа нэг ч дуслыг ч алдаагүй явсаар. Түүнийг тайзан дээр гарахад хувцас нь хүртэл ичдэг гэж загварынхан ам уралдан хэлдэг. Хэсэг хугацаанд чимээгүй амьдарч, сайн ээжийн үүрэг гүйцэтгэх болсон түүнээс “Vogue” сэтгүүл ярилцлага авчээ. -1990 онд таныг Британийн фэйшн библи …

  • 11 November

    “Нарантуул-2” худалдааны төвд гал гарч 100 түрээслэгч хохирчээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарчээ. Тодруулбал,бямба гаригийн орой 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага ирж, дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа дүүргийн гал унтраах анги бүрэлдэхүүнээрээ очсон байна. Гал сөнөөгчдийг очих үед хүнс, барааны …

  • 11 November

    МУИС-ийн удирдлагууд 14 салбар сургуулиа татан буулгахаар шийдвэрлэв

    МУИС-ийн харьяа 14 салбар сургуулийг татан буулгах шийдвэр гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тус сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж, өөрийн бүрэлдэхүүнд багтдаг 14 салбар сургуулиа татан буулгаж, нэгтгэх шийдвэр гаргасан байна. Сургуулиудаа нэгтгэх болсон гол шалтгаан нь “Салбар сургуулиудаа нэгтгэж, ганц том сургуулиа томруулснаар оюутнуудын хичээл, багшаа сонгох сонголт улам чөлөөтэй, өргөн болно. Тухайлбал, Мэдээлэл, технологийн сургуулийн оюутан математикийн хичээлээ Математик, …

  • 11 November

    Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээлэл

    11.00 цагаас Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэх нэг сарын аян”-ы нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал болно. 11.00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Тус хороо сар бүр ийм мэдээлэл өгдөг бөгөөд өнөөдөр  2013 оны эхний 10 сарын мэдээллийг хүргэх юм байна. 11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд …

  • 11 November

    “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд …

  • 11 November

    Цагаагчин могой өдөр

    Билгийн тооллын 9. Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь …

  • 11 November

    Улаанбаатарт 2 хэм дулаан

    2013 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 …

  • 10 November

    Н.Удвал сайд удвал “аюултай”

    Монголын төр 4 жил тутамд нэг удаа, заримдаа түүнээс олон удаа яам газрын дарга нараа солих. Энэ нь цаагуураа иргэд та бидний сонголттой холбоотой байж таараад байгаа юм. Аз байвал  яамдыг гайгүй хүмүүс удирдаж,  тухан салбарыг  хөгжил рүү нь аажмаар хөтлөнө.  Тэгж байтал  дахиад өнөө гайхал сонгууль болж байдлыг орвонгоор нь  эргүүлнэ. 2012 оны сонгуулийн үр дүнд шинэчлэлийн Засгийн газар …

  • 10 November

    Автобусанд болсон явдал /секс өгүүллэг/+18

    Харин та автобусанд сексдэж зүрхлэх үү? Үгүй л болов уу!- Ажлаа тараад автобусны зогсоол дээр ирлээ. Зогсоолын энд тэндгүй олон хүн автобус хүлээн зогсоно. Харин зогсоолд байрлах урт сандалд халамцуу бополтой бүсгүй залуу хоёр үе үе үнсэлцэх аж. Тэд шар айраг ууснаа зарлах мэт чанга ярьж байснаа хүүхэн нь залуугийнхаа өвөр дээр суугаад чанга чанга инээх нь олны нүдний хужир …