Monthly Archives: November 2013

November, 2013

  • 22 November

    Арвайхээр хот БНХАУ-ын Нинши хоттой ногоон хөгжилд хамтран ажиллана

    Энэ сарын 10-13-ны өдрүүдэд Арвайхээр хотноо БНХАУ-ын Нинши хотын байгаль орчны салбарын төлөөлөгчид зочлов. Тэд Арвайхээр хоттой байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа ногоон хөгжилд  өөрсдийн туршлагаас хуваалцах, хувь нэмрээ оруулах зорилготой иржээ. Талууд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гэр хороолол, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сайжруулах, ногоон орчин бий болгох, шинэчлэх боломжийн талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

  • 22 November

    Нийслэлд 5331 гүний худаг байна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/621 дүгээр захирамжийн …

  • 22 November

    Илтгэх ур чадварт суралцах 5 шалтгаан

    АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АМЖИЛТАА АХИУЛНА. – Мэдээлэл технологи хөгжсөн 21-р зуун хэмээн нэрлэдэг хэдий ч билний хоорондын амьд харилцаа үнэ цэнэтэй хэвээр байсаар байна. Тиймдээ ч бид өдөр тутамдаа өөрийн хийж байгаа ажлаа бусдад танилцуулж, ажилтнууд байгууллагынхаа удирдлагуудын өмнө, оюутнууд багш нар, ангийнхныхаа өмнө, захирлууд ажилчдынхаа өмнө гарч ярих хэрэгтэй болдог. Гэтэл олон хүнд энэ яриа бол ахиж дэвших боломж …

  • 22 November

    “ДУУ ДУУНЫ САЙХНЫГ ДУУЛААЧ ТА” уран бүтээлийн дурсамж тоглолт болно

    Ховд аймгийн Буянт сумын уугуул Монголын дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Лувсангийн ДАГВАДОРЖ-ийн “ДУУ ДУУНЫ САЙХНЫГ ДУУЛААЧ ТА” дурсамж тоглолт 2013 оны 11 дүгээр сарын 27-нд UB palace-ийн концертийн их танхимд 19-н цагт болно.

  • 22 November

    Ховд аймаг: Музей үзүүлэнгээ шинээр дэлгэлээ

                               Өмнө нь                                                                Одоо Баруун Монголын түүх-соёлын их өвийг хадгалсан Ховд аймгийн музей нь нийт 3 мянга …

  • 22 November

    Дарханы АН-ынхан анхан шатны хурлаа хуралдуулж, даргаа сонгохоор болов

    Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм. АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 2013 оны 4-р сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн …

  • 22 November

    “Хурд хамтлаг” Азид анх удаа “Алтан пянз”-аа гаргасан хамтлаг боллоо

    Монголын рок поп урлагийн ууган хамтлаг “Хурд” тэртээх 1993 онд анхлан байгуулагдаж өдгөөг хүртэл тасралтгүй, цуцалтгүй уран бүтээлээ туурвиж ирсэн юм. Энэ жил тэдний 20 жилийн ойн баяр тохиож бөгөөд ойн хүрээнд олон арван улс орнуудад тоглолтоо хийсэн бөгөөд өнгөрөгч сард ӨМӨЗО-ны сонсогч, фенүүддээ тоглолтоо хийн байлдан дагуулаад ирсэн билээ. Тэд монгол түмэнтэйгээ баяраа хуваалцахаар энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар …

  • 22 November

    Хамгийн багадаа 1000 долларын үнэтэй хувцас өмсдөг Монгол бүсгүй

    Манай орны хөрөнгөтнүүдийн эхнэрүүд дундаа мэдлэг боловсрол хамгийн өндөртэй, хамгийн царайлаг бие хаа сайтай, чамгүй сайн бизнес эмэгтэй гэгддэг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул хадагтайг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Чамин тансаг бүхнийг хэрэглэж явдаг гуч дөнгөж гарсан, гурван хүүхдийн ээж бүсгүй маань өмсөж зүүхдээ хэзээ ч гар татдаггүй бөгөөд таалагдсан л бол хэдэн төгрөг бүр долларын үнэтэй байсан …

  • 22 November

    “30 хүүхэд 30 хүсэл” төсөл гурвалсан гэрээгээ байгууллаа

    Монголын Залуучуудын холбоо, “Түгээлэн Ундарга” ТББ-тай хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Төслийг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянга дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Энэхүү төсөл нь дундаж амьдралтай аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй айлын хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг хөгжүүлэн дэмжин амжилтад хүргэх зорилготой юм. Англи хэлний анхан шатнаас …

  • 22 November

    С.Оюун: ”Уран олборлох нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй”

    Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. -Дорноговь аймгийн Улаан бадрах суманд уран олборлосноос болж иргэд цацраг идэвхит бодисонд хордож, төл ургийн гажигтай гарах болсон. Үүнд та тайлбар өгөхгүй юу? -Энэ талаар иргэд буруу мэдээлэлтэй байгаа. Уран олборлоход хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Яг л Японы Фүкүшима шиг болно гэж …

  • 22 November

    Урдаа нүдтэй, тархи нь гэрэлтдэг загас

    Номхон далайд амьдардаг “Бортогон нүдэт” хэмээх эл загас нь маш өвөрмөц төрөл зүйл юм. Далайн гүнд 2000-2600 фиттийн гүнд амьдардаг уг загасны нүд нь бусад загасныхтай адил хажуудаа биш урдаа /яг л хүнийх шиг/, мөн төрхи нь гэрэлтэж харагддаг ажээ. Үүнээс гадна загасны нүдний линз нь ногоон өнгөтэй юм байна.

  • 22 November

    Зэсийн экспортын хэмжээ өмнөх жилийнхээс 10.3 хувиар нэмэгджээ

    Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Монгол улс оны эхнээс 3.2 сая ам.долларын эрдсийн бүтээгдэхүүн экспортод гаргажээ.  Тус салбарын экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.1 хувиар буурсан байна. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 24.7 хувийг нүүрс, 21.2 хувийг зсийн баяжмал харин 15.1 хувийг төмрийн хүдэр, 11.2 хувийг боловсруулагүй газрын тос, 7.8 хувийг боловсруулагүй буюу хагас боловсруулсан алт бүрдүүлжээ. Мөн энэ сарын эхний хагасыг …

  • 22 November

    Швед улс дахь МЗХ-ны салбар “Тусгай 28-р цэцэрлэг”-т тоглоом хандивлахаар боллоо

    Швед дахь МЗХ-ны салбар зөвлөл өөрийн орон лугаа чиглэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн тусгай 28-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ тоглоом бэлэглэхээр болжээ. Өөрсдийн биеэр хүрэлцэн ирээгүй ч МЗХ-оор дамжуулан өнөөдөр тоглоомыг эздэд нь гардуулан өгөх юм байна. Тус холбоо нь энэ оны 1-р сард Швед улсад сурч, ажилладаг залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл болон …

  • 22 November

    Эрсдэлгүй нийгмийг бүтээн байгуулж болох уу?

    Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтын, уул уурхайн салбарын, компанийн засаглалын тухай гээд хэдэн арван хурал семинар шил шилээ даран зохион байгуулагдах болж. Нийгэмд тулгарч буй онцгой асуудлыг хөндөж, үр дүнтэй ажлыг өрнүүлдэг нь байхад, олны анхаарлыг татах сэдвийг хөндөн олон хүн цуглуулж ашиг орлого олдог арга хэмжээ ч тэр дунд мэр сэр байна.  Агуулга биш хэлбэр хөөж, ууж ундаалсаар өдрийг өнгөрөөдөг …