Yearly Archives: 2013

November, 2013

  • 7 November

    Зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” үүдээ нээлээ

    ССАЖЯ болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр хүүхэд залуучуудын гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, соёл боловсролд эерэг нөлөө үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Хүүхэд залуучуудын улаан театр” байгуулагдаад байна. Тус театрын хамт олон театрынхаа нээлт, анхны уран бүтээл болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм. 11-р сарын 3-ны …

  • 7 November

    Ирэх онд тонн зэсийн үнэ 6750 ам.долларт хүрч магадгүй

    Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735  ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ. Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэж, нэг тонн нь 7150 ам.долларт хүрнэ гэж Barclays санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байна. Мөн ирэх жил нэг тонн …

  • 7 November

    13 нэрийн барааны үнэ өсчээ

     Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 11 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 13 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины …

  • 7 November

    Ахмадын орон сууцыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

     Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 08-ны 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн …

  • 7 November

    Ч.Оюунтунгалаг “Наньжин-2014” залуучуудын олимпод оролцох эрхээ авлаа

    “Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох байт харвааны Азийн АШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо. Тайван улсад болсон тус тэмцээнд амжилт гаргасан тамирчдын хувьд: -Охидын 60 метрт Хангарьд клубын тамирчин Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн бол А.Сүрэнжав, Б.Номин-Эрдэнэ нар 1/8 шигшээд шалгарчээ. -Насанд хүрэгчдийн тэмцээнээс ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр эрэгтэйчүүдийн урьдчилсан шатанд 49 тамирчин цэц сорьсноос манай харваач 663 оноогоор долдугаар …

  • 7 November

    Кэти Перри сүй тавихаар болжээ

    Дуучин Кети Перри найз залуу Жон Мэйертэйгээ тун ойрын хугацаанд сүй тавихаар болжээ. 2012 оны зуны амралтынхаа үеэр Жонтой танилцаж улмаар жил гаруй хугацаанд үерэхсэний эцэст дуучин бүсгүй түүнтэй амьдралаа холбохыг хүссэн бололтой. Жон Мэйер бол чамгүй сайн дууны үг зохиогч бөгөөд Кэти түүний тухай “Түүнтэй байх маш хөгжилтэй. Бид хамтдаа байхдаа маш их жаргалтай байдаг. Тэр минь үнэхээр итгэмээргүй …

  • 7 November

    “Улаанбаатар”, “Од” компаниуд гурилын үнээ 70-90 төгрөгөөр нэмжээ

    Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурилын үнээ нэмжээ. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан “Улаанбаатар”, “Од” гэх мэт гурилын үйлдвэрүүд гурилынхаа үнийг килограмм тутамдаа 70-90 төгрөгөөр нэмсэн байна. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагаас эхлэн “Од” группын нэг килограмм “Ургац” гурил 550 төгрөг байсан нь 620 төгрөг болсон бол дээд гурилын үнэ 850 байсныг 920 төгрөг болон нэмэгдүүлжээ. Мөн “Улаанбаатар” компани өнгөрсөн бямба …

  • 7 November

    Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдлаа

     Эрчим хүчний Сайдын зөвлөл 2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.Эрчим хүчний Сайдын зөвлөлийн хуралдаанаар “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай …

  • 7 November

    “Ард түмэн Та-Хаан” форумд 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та-Хаан” форумын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Сахилга, хариуцлага сэдвийн хүрээнд өрнөх форумд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд форумын нээлтэд хэлсэн үгэндээ Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сахилга, хариуцлагын талаар чамлахааргүй ярьсан. Тодруулбал, сар …

  • 7 November

    Өнөөдөр “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх эртний дуу хөгжмийн судруудыг дэлгэнэ

      Соёл урлаг судлалын хүрээлэн 2012 оноос эртний дуу хөгжмийг эгшигт тэмдэглэгээ буюу нот болгон хувиргах суурь судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх нэртэй өвөрмөц судруудыг дэлгэх үзэсгэлэнг өнөөдөр Богд хааны музейд хийх гэж байна. Тус хүрээлэн эрт үед бурхны шашны нөлөөгөөр Монголд хурлын зан үйлийн ая дангийн тэмдэглэгээ манай улсын онцлогт тааруулан хэрхэн хөгжсөн талаар судалж …

  • 7 November

    Ким Чен Уны нагац эгч АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагджээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок хэмээх эмэгтэй гэр бүлийн хүний хамт АНУ-ын гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан байдаг гэнэ. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө АНУ-аас улс төрийн орогнол авч тэднээ амьдрах болсон бөгөөд плөстик мэс засал хийлгэн, нэрээ ч өөрчилсөн байдаг аж. Хамгийн анх 1996 онд Ко Ен Сок эгчийнхээ хүүг харгалзах даалгавартай Швейцар улсыг зорьсон …

  • 7 November

    Урт цагааны түрээслэгчдийг Мэргэжлийн хяналт, татварынхан зохион байгуулалттайгаар дарамталж эхэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө гуравхан хоногийн өмнө хууль шүүхийн удирдлага болон иргэд, олон нийтэд зориулан “Иргэний танхим”-д уулзалт хийсэн билээ. Тэрээр энэ үеэрээ  “Монгол Улсыг хуулийн засаглалтай улс болгоно. Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шилжих шинэтгэлүүдийг эхлүүлнэ”  гэдгээ онцолсон.  Мөн тэрээр “Манайд нэг зовлон байна. Бизнесийн салбар дээр бүх дарамт очиж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж, баялаг бүтээж байгаа …

  • 7 November

    Гурилаар байлддаг дайн

     Манай дэлхийн хаа нэгтээ сонин хачин зүйл байнга л болж байдаг. Тэгвэл та бүхэндээ гурилаар байлдаж зугаагаа гарсансан 100 хүний тухай хөгжитэй гэмээр мэдээг хүргэе. Эдгээр хүмүүс тус бүрдээ гурилаа нөөцлөн авч эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдан байлдсан байна. Мэдээж хэрэг энэхүү гурилаар байлдах дайнд аль тал нь ялагч болсон нь тодорхойгүй үлджээ. Учир нь бүгд гурилаар будагдаж зармийнх нь нүд хамарлуу …