Yearly Archives: 2013

October, 2013

  • 31 October

    Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ…

    МАН нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат би Э.Бат-Үүл гэдэг хүнийг Монголын шилдэг сэхээтний удам угсаа, ардчиллын дүр төрх гэж ойлгож хүндэтгэдэг байсан юм. Харамсалтай нь хотын дарга болсноосоо хойш хийж буй үйлдлүүдээрээ   нөгөө их яриад байдаг ардчиллынхаа үнэ цэнийг үгүйсгээд байгаа болохоор сэтгэл дундуурхан байдаг болсон. Хотын газар, барилгын тендерийг төрсөн хүүгийнхээ компанид өрсөлдөөнгүйгээр олгосон жишээг хүн бүхэн мэдэж байгаа.   Монголын …

  • 31 October

    Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

    Өвлийн улирал хүний арьсанд маш их муу нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг билээ. Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Өвөлд арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. …

  • 31 October

    73 настай эмээг хүчиндэж, амь насыг нь хороожээ

    ОХУ-ын баруун хойд захад орших Федеровск хэмээх нэгэн тосгонд 73 настай эмээг хүчиндэж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр уг хэрэг гарсан бөгөөд тухайн өдрийн орой эмээ муураа хайхаар гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй аж. Ингээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж, эрэл хайгуул хийсний эцэст эмээгийн цогцсыг замын хажуугийн шуудуунаас олсон байна. Эмээнгийн цогцсийг шинжилж …

  • 31 October

    Нүүрс шингэрүүлсэн түлш гаргахад хамтран ажиллахаар тохирлоо

    Уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны яам, ҮХААЯ, ССАЖ-ын дэд сайд нар оролцлоо. ӨАБНУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, Эрдэс баялгийн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд болон Дэд Ерөнхийлөгчийг дагалдаж ирсэн төлөөлөгчид оролцлоо. Ирэх …

  • 31 October

    Н.Алтанхуяг: Нэг эмнэлгийн даргыг эсэргүүцсэн асуудал Засгийн газрын хийх ажил биш

    Сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгдөг ярилцлагын эхэнд Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний мөрөөр хоёр орны холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурлаа. Хятадтай хийх худалдаа, …

  • 31 October

    Азийн пара наадмаас З.Хосбаяр мөнгөн медаль хүртжээ

    Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болж өндөрлөсөн “Өсвөр болон залуучуудын Азийн пара наадам”-аас  манай тамичин З.Хосбаяр мөнгөн медальтай эх орондоо иржээ. Тэрээр наадмын пара жүдогийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн байна. З.Хосбаярын дасгалжуулагчаар Б.Нарантуяа багш ажилласан бөгөөд залуу тамирчин маань цаашид Паралимпийн наадамд амжилттай оролцохыг зорьж байгаа ажээ. Өсвөр болон залуучуудын Азийн пара наадмыг жөлөөт бөх, …

  • 31 October

    ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлнө

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон  Ц.Энхбаярыг хууль бусаар тус албан тушаалд томилогдсон хэмээн эмнэлгийн 180 гаруй эмч,  ажилчид халагдах өргөдлөө өгөөд байсан билээ. Тэгвэл эл асуудлыг шийдвэрлэхээр өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал ГССҮТ-д орой хүртэл явагдаж Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан байна. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр …

  • 31 October

    Шаардлага хангаагүй 2 кимчиний үйлдвэрийг хаажээ

    МХЕГ-аас 2012 онд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх 11 компаний “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал”-д шалгалт хийсэн байна. Шалгалтад дээрхи байгууллагуудын 20 гаруй нэр төрлийн 73 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээний дүнд тухайн 73 бүтээгдэхүүнээс эрүүл ахуйд хортой гэсэн ямар нэгэн бодис илрээгүй бөгөөд бүгд эерэг дүнтэй гарсан байна. Харин 11 компаний хоёрыг нь буюу кимчи үйлдвэрлэдэг “Баясгалант …

  • 31 October

    Ажилчны гудамжны гүүр ашиглалтад оров

    Ажилчны гудамжин дахь Дунд голын доод гүүрийг хос болгон шинэчлэх ажлын хүрээнд баруун талын гүүрийг шинээр барьж, нийслэлийн ойн өдөр ашиглалтад орууллаа. Нийслэлийн автозамын газрын захиалгаар Солонгосын “Сүсон инженер” компани зөвлөж, Монголын “ЗМЗ” ХК-ийн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн 65 метр урттай, 9 метр өргөнтэй замыг нээлээ. Хэдийгээр гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч, Солонгосчуудын зөвлөгөөгөөр ажилласан ч хийсэн ажилдаа эзэн сууж …

  • 31 October

    МАН-ын Бага хурал 16:00 цагт эхэлнэ

    МАН-ын XXVII Их хурлаас сонгогдсон 310 шинэ гишүүнтэй Бага хурлын анхны хуралдаан өнөөдөр 16:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Тус хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг сонгоно.  МАН-ын генсекэд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, “Үнэн” сонинын эрхлэгч Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нар өрсөлдөхөөр болсон бөгөөд хуралдаанд Намын дарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн даргын …

  • 31 October

    Хараагүй Филипин охин Майли Сайрусыг ажилгүй болгох нь /видео/

    Сүүлийн үед хамгийн их шуугиан дэгдээж байнга л хэвлэлийнхэний дуранд өртөх болсон дуучин Майли Сайрусын “Wrecking Ball” дууг 11 настай, хараагүй Филипин охин дуулсан байна. Жоёси Жименез хэмээх энэ охин маш гайхалтай сайхан хоолойтой бөгөөд Майлигаас ч илүү эл дууг дуулсан гэж youtube хэрэглэгчид дүгнэж байна.

  • 31 October

    Жинхэнэ барбины хаус

     Эмэгтэй хүн бүр жаахан охин байхдаа барбиных шиг өрөөтэй болохыг хүсдэг. Тэгвэл бодит амьдрал дээр Барбины хаусыг барьсан байна. Байшин гаднас заслаасаа эхлээд доторхи бүх зүйл нь тэр чигтээ барби хүүхэлдэйн дээр гардагшиг ажээ.

  • 31 October

    Силикон уруултнууд /хөгжилтэй 30 фото/

     Анелина Жоли шиг цоровгор уруултай болохыг хүссэн охид бүсгүйчүүд урууландаа силикон шахуулж өөрийнхөө хүссэн хэмжээтэй том, зузаан уруултай болох боломжтой болсон. Тэгвэл эл мэс ажилбар ихэнхи тохиолдолд гоё гэхээсээ илүү муухай болсон харагддаг нь нууц биш.

  • 31 October

    Газар доорхи дугуйн зогсоол

    Хэрэв манай нийслэлд дугуйн замта болчихвол иймэрхүү зай талбай бага эзлэх дугуйн зогсоолуудтай болчихвол амар л юм байна.