Yearly Archives: 2013

October, 2013

  • 31 October

    МАН-ын XXVII их хурал хаалтаа хийлээ

    Соёлын төв өргөөнд тав хоног хуралдсан МАН-ын XXVII Их хурал хаалтаа хийлээ. Их хурлын гишүүд бараг үүр цайтал хуралдаж, Бага хурлын 310 гишүүнийг сонгох санал хураалт явуулсан юм. Тооллогын комисс санал хураалтын дүнг Их хуралд танилцуулснаар МАН-ын шинэ дарга М.Энхболд Их хурлын үйл ажиллагааг хааж, хаалттай болсон хуралдааныг өндөрлүүллээ. Одоо МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнээр Тусгаар тогтнолын ордонд хуралдан, намын ерөнхий …

  • 31 October

    “Амгалан” дулааны станцын барилгын ажил 30 хувьтай байна

    Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар Засгийн газрын 35,55 дугаар тогтоолоор баталсан. “Амгалан” дулааны станц нь 348 МВт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн 50 мянган өрхийг дулаанаар хангах төдийгүй ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус станцыг 10,8 га газарт …

  • 31 October

    Ерөнхийлөгчид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок бараалхав БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок өнөөдөр Пэкхвавон харшид ирж бараалхав. Тэрээр ярианыхаа эхэнд өнгөрсөн онд УИХ-ын даргын урилгаар Монголд айлчилж, солонгосын ард түмэнд монголын ард түмэн найрсаг ханддагийг ойлгон мэдэрч явснаа дурдаад та энэ айлчлалаараа манай …

  • 31 October

    Өнөөдөр Поп дива С.Нарангийн “MY VOICE-II” тоглолт Соёлын төв өргөөнд эгшиглэнэ

    Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд, цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр “Соёлын төв өргөөн”-д 19:00 …

  • 31 October

    МУ-ын гоц мэргэн хаваач Д.Норжмаа Уламжлалт харвааны Дэлхийн дээд амжилтыг эвдлээ

    Жил бүр БНСУ-д Уламжлал болгон зохиогддог  Дэлхий Уламжлалт харвааны Фестивальд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн МУ-мэргэн харваач С.Баярмаа, МУ-ын мэргэн харваач  Д.Норжмаа, Монгол улсын  гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзлэн амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан гэнэ. Тус Фестивалийн нэгэн онцлох үйл явдал болсон нь МУ-ын …

  • 31 October

    “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг дахин тоглогдох ба дууны уралдаан зарлажээ

    ДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 11 сарын 9-нд 11:00, 13:00 цагуудаас МҮЭСТӨргөөнд, 11 сарын 11,12,13,14-нд 11:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа сурагчдын амралтанд зориулж тоглох гэж байна.  “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн  цомнолыг МЗЭ шагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрднэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, …

  • 31 October

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Сэлэнгийн Зүүн хараад хорьжээ

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Г.Болдбаатар, Г.Чагнаадорж нарын есөн хүнд Тагнуулын ерөнхий газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Есөн гишүүний дөрвийг нь суллаж таван хүнийг хорьж шалгаж байна. Тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүн хараагийн 413 дугаар ангид хорьж байгаа юм байна. Ц.Мөнхбаярыг өчигдөр түүний хүү М.Эрдэнэ, хэрэгт холбогч нарын өмгөөлж буй н.Энхбаяр нар …

  • 31 October

    Өнөөдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болох гэж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгийг зохион байгуулах, Нийслэлийн бондын журмын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 91040607, 325044

  • 31 October

    “Рио Тинто” компани ямар учраас зээл авах гэж байгаагаа талбарласангүй

    Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо хуралдсан “Рио Тинто”-гийн удирдлагууд болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн хэлэлцээр асуудлаа нэг мөр шийдээгүй тул Монголд үргэлжлүүлэн хуралдахаар болсон.  Харин энэ худалдааны шийдвэр одоо ч нийтэд тодорхойгүй байгаа билээ. Саяхан Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани 4.9 тэрбум фунт стерлинг буюу найман тэрбум ам.долларын зээл авах хүсэлтийг олон улсын …

  • 31 October

    Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр Манай шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ

    Өчигдөр нээлтээ хийсэн Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр манай улсын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч зодоглож байна. Эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж финалд үлдсэн ч БНСУ-ын бөх Чой Ин Хьюкд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. 66кг …

  • 31 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    09:30 “Mongolian economy” сэтгүүл, “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ, Ус сувгийн удирдах газар, MIH групп хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг  “Blue sky” цамхагт болох гэж байна.  09:00 – 09: 40 МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай,  Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын дүн 09:40 – 10:20 Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулж байгаа ойн …

  • 31 October

    “Хөлийн судас бүдүүрэл”-ийг дөрвөн аргаар эмчилдэг

    Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү …

  • 31 October

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын …