Yearly Archives: 2013

November, 2013

  • 1 November

    11-р сарын өрнийн зурхай

    Хонь: Нийгмийн идэвх өндөр cap. Танил талын холбоогоо зөв ашиглаж чадвал ажил мэргэжлээрээ багагүй амжилтад хүрнэ. Санхүүгийн хувьд зарим нэг хүндрэл тулгарч, бизнесээ улам хөгжүүлэн цэцэглүүлэхэд тань саад болж болзошгүй. Хэдий тийм ч аливаа шийдвэр гаргах гэж бүү яар. Харин та хэт их ажиллаж байж эрүүл мэндээ муутгахгүй байхыг хичээгээрэй. Тунгааж бодсоны эцэст шийдвэр гаргахгүй бол хэт яарах юм бол …

  • 1 November

    Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэх юм. – Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, -Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, -Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, -Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг -Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай …

  • 1 November

    Т.Аюурсайхан Хяналтын хорооны гишүүн болжээ

    Ардын намын даргад нэр дэвшсэн Шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Аюурсайхан МАН-ын Хяналтын хорооны гишүүн болжээ. Тэрэрэ МАН-ын Бага хурлын гишүүнд нэр дэвшихээс татгалзсан нь ийм учиртай байсан аж. Мэдээж бага хурлын гишүүн байснаас Хяналтын хороонд орж, МАН-ын үйл ажиллагааг хянах нь илүү үр дүнтэй ажил байх нь тодорхой юм.  

  • 1 November

    Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн айлчлал үргэлжилсээр

    “Ерөнхий сайд миний урилгыг хүлээн авч манай оронд албан ёсны айлчлал хийж байгаад ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте танд талархаж байна” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд Монгол оронд тавтай морилохыг эрхэм зочиндоо хүслээ. Манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. 20 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал хоёр орны харилцаанд шинэ …

  • 1 November

    МАН-ын генсекээр Ж.Мөнхбат сонгогдов

    Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаараа “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбатыг сонгожээ. Түүнийг Бага хурлын 310 гишүүний нийт 55 хувийн саналаар генсек болгосон байна. МАН-ын шинэ дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчид өөрсдийн талаарх танилцуулга хийсний дараа Бага хурлын гишүүдээс санал хураажээ. Ж.Мөнхбат нь …

  • 1 November

    3,4 дүгээр хорооллын автобусны буудлыг иж бүрэн тохижуулжээ

    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах зорилгоор Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 68 гудамж талбайг хамруулан 318 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийхээр болсон билээ. Гэхдээ …

  • 1 November

    Улаанбаатарт 6 хэм дулаан

    2013 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:      Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 1 November

    Цагаагчин хонь өдөр

    Билгийн тооллын 28. Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар …

October, 2013

  • 31 October

    Зарим одод Halloween-ний баяраар Майли Сайрусыг дуурайжээ

    Robin Thicke and Miley Cyrus Halloween-ний баярыг тохиолдуулан  дуучин Майли Сайрусын тоглолтын хувцаслалтыг Холливуудын хэд хэдэн одод  даган дуурайж хувцаслажээ. Playboy-г  үндэслэгч Hugh   Hefner  эхнэр  Crystal Hefner -ийн хамт тэднийг ийн  дуурайжээ Paris Hilton  Joan Rivers

  • 31 October

    ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ 2013/10/31

    2013\10\31\Энэ өдөр Монголын хөрөнгийн бирж дээр 22  компанийн 27,578,738.50 төгрөгийн үнийн дүн бүхий  12440  ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс зах зээлийн үнэлгээ өндөр, идэвхитэй хувьцаа нь арилжаалагддаг компаниуд багтдаг А самбарт 14 компанийн 27,326,953.50 төгрөгийн 12001 ширхэг, арилжааны идэвхи багатай компаниуд багтдаг Б самбарт 8 компанийн 251,785.00 төгрөгийн 439 ширхэг хувьцаа тус тус арилжаалагдсан байна.Арилжаа нь явагдсан 22 компанийн 9 компанийн …

  • 31 October

    MCS барилгын талбайг лацаджээ

    Монгол улсын анхны ерөнхийлөгч болох П.Очирбатын эзэмшилд байсан хотын төвийн “А” зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэрлэх ёслолын ордны зүүн талд хувийн орон сууц бүхий газарт MCS групп барилга барихаар хашаа татаж, ажлаа эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр  МХЕГ-ын барилга хариуцсан байцаагч Батбаатар газар дээр нь ирж  барилгын ажлыг зогсоосон, лацадсан байна. Учир нь  MCS группын бариж буй тус …

  • 31 October

    Дэлхийд гайхагдсан өндөр Гонгор начин цолтой байжээ

    Өндөр Гонгор буюу /Гонгоржав/ Сайн ноёнхан аймгийн далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл Архангай аймгийн заагийн хүн байжээ. Тэрбээр төрөлхийн өндөр том биетэй байсан бөгөөд одоо ч гэсэн  дэлхийд гайхагддагийг бид мэднэ. Ардын хууч яриагаар түүний гэрийнхээ тооноор толгойгоо гаргаад л ойр хавийг хардаг байсан гэх ба энэ мэт түүнтнй холбоотой домог яриа бишгүй олон байдаг. Харин даншиг наадмын начин …

  • 31 October

    Кэти Перри Токиод айлчилж байна

    Алдарт дуучин Кэти Перри өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр Токио хотноо хүрэлцэн иржээ. Түүнийг онгоцны буудалд буух үед олон мянган шүтэн бишрэгчид нь угтсан бөгөөд бүгд Кэти Перритэй адил барын эрээн чих зүүсэн байжээ. Дуучин бүсгүй маань Токио хотод долоо хоног зочлох аж. Ugluu.mn