Yearly Archives: 2013

October, 2013

  • 25 October

    Үйлчлүүлэгчээ гэмтээсэн “Түшиг”-ийн эзэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Одоогоос сар гаруйн өмнө “Түшиг” компанийг үүсгэн байгуулагч Г.Сүхээгийн бэр, цагтаа моделиор ажиллаж байсан Э.Мөнгөнцэцэг Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Chanel”-ийн салбараар үйлчлүүлж байсан худалдан авагч бүсгүйг доромжлон, нүүрийг маажсан тухай бичлэг цацагдсан билээ. Тэгвэл “Түшиг”-ийн эзэгтэй хэмээн нэрлэгдээд буй танхай Э.Мөнгөнцэцэг гэгч эмэгтэйд хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ. Хэргийг эргэн сануулахад, үйлчлүүлэгч бүсгүй “Chanel”-ийн салбараас фаундешн, уруулын …

  • 25 October

    Эрэгтэйчүүдийн ихэнх нь сэтгэл санааны хямралаас бэлгийн сулралтай болдог

    Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин  болжээ. Эрэгтэйчүүдийн хувьд  бэлгийн сулрал гэдэг нь бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог төдийгүй  бэлэг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Судалгаанаас …

  • 25 October

    Дэлхийн хамгийн том нохой нас баржээ

    2010 онд дэлхийн хамгийн том нохойгоор шалгарч Гиннесийн номд бичигдэж байсан Жорж нохой таалал төгсжээ. 110 см өндөр, 111 кг жинтэй тус нохой долоон настайдаа  АНУ-ын Аризона мужийн Тусон хот дахь өөрийн гэртээ амьсгал хураасан байна. Харамсалтай нь Жорж нохой найман нас хүрэхэд ердөө ганцхан сар дутуу байсан аж.

  • 25 October

    “Freezone” хамтлагийнхан 6 жилийн дараа дахин нэгдэж шинэ уран бүтээл хийжээ

    Нэг хэсэг монголын рок попын ертөнцөд нэг хэсэг “Камертон”, “Номин талст”, “Freezone” хэмээх гурван хөвгүүдийн хамтлаг байлаа. Тэдний дундаас үзэгчдийг уянгын дуугаараа уярааж, “Зүүний дагина”, “Өвлийн шөнө”  зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж хайрын дууг дуулж явсан тэд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч эргэн нэгджээ. Түүгээр ч барахгүй тус хамтлагийнхан зургаан жилийн дараа нэгэн шинэ уран бүтээлийг хийсэн байна. Хамтлагийн …

  • 25 October

    Орос, Бразил улстай хамтран кибер халдлагатай тэмцэнэ

    Бразил улс  2016 оны зуны Олимпийн аюулгүй байдлыг хангахад зориулж  Орос  улсын  агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг ашиглахаар  төлөвлөжээ. Бразилийн БХЯ пуужингийн зенитийн “Шелл-С1” систем болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зөөврийн “Игла-С” системийг худалдаж авахаар төлөвлөж байгаа юм. Мөн сансрын технологиуд, тав дахь үеийн сөнөөгч нисэх онгоцыг хамтран хийх болон кибер халдлагатай тэмцэхэд хамтран ажиллах гэрээг Бразилийн Засгийн газар Оростой байгуулах …

  • 25 October

    Нэвтрүүлэг: “Сэтгэлд хоногших Сутай хайрхан-2” /видео/

      Эл нэвтрүүлгийн нэгдүгээр хэсгийг  энддарж үзнэ үү: “Сэтгэлд хоногших Сутай хайрхан” /1-р хэсэг/ http://www.ugluu.mn/39105.html

  • 25 October

    Согтууруулах ундаа таныг ийм болгодог

    Архи, мансууруулах бодисны хор хөнөөл маш их. Тэгвэл архи таныг ийм байдалтай болгодог гэхдээ үүнээс ч дор байдалд оруулдаг гэдгийг анхаараарай.

  • 25 October

    Аборт \сэтгэл хөдлөл ихтэй болон жирэмсэн эхчүүд үзэхийг хориглоно\

    Аборт гэж юу байдаг вэ? Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэхүү зурагнуудыг үзэх хэрэггүй. Зарим нэгэнд нь хүсээч олддоггүй амьдралын баяр баясгалан, аз жаргал болсон үр үндсээ эрэмдэглэн санаатаайгаар алж байгаа нь хамгийн том нүгэл билээ. Манай улсад 1990 оноос хойш 2010 оныг хүртэл Абортыг зөвшөөрч байсан ч үүний уршигаар олон эмэгтэйчүүд хохирсоноос …

  • 25 October

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, хэлэлцээрүүд хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа. Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаагаа ноён Ли Көцян хэллээ. БНХАУ-ын …

  • 25 October

    Компанийн нийгмийн хариуцлагыг бэхжүүлнэ

    Монгол улсад гурав дахь жилдээ “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум”-ыг зохион байгуулж байна. Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийд харьцангуй шинэ зүйл болохыг хуралд илтгэл тавигсад хэлж байсан юм. Одоогийн байдлаар Монгол улс компанийн нийгмийн хариуцлагын талаарх үндэсний бодлоготой болохоор ажиллаж байна. Гэхдээ яг хэдийгээр эцэслэн боловсруулж дуусах нь тодорхойгүй байна. Энэ чиглэлд Эдийн засгийн хөгжлийн …

  • 25 October

    Лэди Гага цомгийн танилцуулгаа хийхээр Берлинд очжээ

    Дуучин Лэди Гага “ARTPOP” хэмээх шинэ цомгийнхоо танилцуулгыг хийхээр энэ сарын 23-нд Берлин хотод хүрэлцэн иржээ.Түүний шинэ цомгийг ирэх 11-р сарын 11-нд худалдаанд гаргах юм.

  • 25 October

    “Ким Чен Ун Малайзын боловсролын дипломыг худалдаж авсан нь” шүүмжлэлд өртлөө

    Өчигдөр Хойд Солонгосын мэдээллийн “ЦТАК”  агентлаг орон даяар  Ким Чен Ун удирдагчийг  Малайз улсын “Help” их сургуулийн эдийн засгийн ухааны докторын зэрэг хүртсэн тухай  мэдээг олон нийтэд цацаж ил болголоо. Тодруулбал түүний  эрдмийн зэргийн цол гардуулах ёслол аравдугаар сарын 3-нд  Куала-Лумпур дахь Хойд  Солонгосын Элчин сайдын яманд болсон гэнэ. Гэхдээ Майлайзын ард түмэн “Help” их сургуулийн ерөнхийлөгч Датук Паул Чаныг  …

  • 25 October

    Жүжигчин Б.Тамирийн хайр Мөнхсоёл хэмээх бүсгүй байдаг

    Драмын театрийн залуу жүжигчин Б.Тамирыг ганц бие аав болсноос хойш олон эмэгтэйчүүдтэй нэр холбон бичих болсон. Хамгийн сүүлд гэхэд түүнийг драмын театрын жүжигчин алаг нүдэн Д.Ганцэцэгтэй гэр бүл болох гэж байгаа, тэд хүүхэдтэй болсон гэх зэргээр бичигдэж байсан. Тэгвэл эл бүгд огт худлаа бөгөөд Б.Тамир, Мөнхсоёл хэмээх мэргэжил нэгт, чөлөөт уран бүтээлч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Тэд үерхээд …

  • 25 October

    Я.Амаржаргал: Нэг хүний алдаанаас болж эрүүл мэндийн салбарыг хараар будаж болохгүй

    Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргалтай ярилцлаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар сайн, муу олон асуудал яригдах юм. Энэ тал дээр та салбарын хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Сүүлийн жил гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд томоохон ахиц, дэвшил гарч байна. Хөгжсөн, хөгжиж байгаа аль ч орны эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан олон асуудал байнга л …

  • 25 October

    Монгол төгрөгийн хувь заяа бүрхэг байна

     Валютын ханшийн са­валгаа монголчуудыг ёс­той л нэг дон­солгож байна даа. Учир нь сүүлийн хоёр хоногт ам.доллар, юанийн ханш чангарснаас болж им­портын бүхий л барааны үнэ хөөрөгдөж барьц алдуу­лахад хүргээд буй. Бид  өчигдөр “Най­ман шарга” захаар орж валютын ханш ямар байгаа талаар сонирхсон юм. Ам.доллар болон юанийн эрэлт өндөр байгаа болохоор тус захын шагчид ойролцоо явсан хүн бүхнээс “Доллар, юань, ногоон …