Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013”тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа “X-Games Mongolia-2013”уралдаанд оролцогчиднасны хязгааргүй бөгөөдskateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой. Уралдааны …
Yearly Archives: 2013
October, 2013
-
16 October
Том Круз: “Миний амьдрал хүмүүст яагаад ийм их сонин байдаг нь гайхмаар санагддаг”
Холливудын алдарт жүжигчин Том Круз “People” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Амьдралынхаа туршид хүндхэн байдалд орж байв уу? -2012 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн сэтгүүлч “Та Николь Кидманыг үгүйлж байна уу” гэсэн юм. Би “Николь Кидман гэдэг хүнийг танихгүй” гээд хариулчихсан. Түүнээс болж, олны өмнө өөрийгөө ч тэр Николь Кидманы нэр хүндийг унагаасан асуудал үүссэн дээ. Дараа …
-
16 October
Ирвэс эр Ларри
Техасд амьдардаг Ларри хэмээх энэ эр ирвэс шиг цоохор биетэй болохыг хүсчээ. Тэр биеийнхээ бүх хэсэгт нэг ч газар үлдээлгүй ирвэсийн толбо шивүүлсэн аж. Залуу өөрийн биеийг гайхуулан байнга нүцгэн биетэй явдаг бөгөөд түүнийг сонирхон зургаа хамт авахуулах хүмүүс ч олон байдаг байна. Ларри хагас хүн- хагас амьтан болохыг багаасаа хүсдэг байсан гэнэ.
-
16 October
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн дүнг 3.727.000 төгрөгөөр тогтоожээ
Цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага 10 сарын 18-20-ны өдрүүдэд болно. II ээлжийн цэрэг татлагад нийтдээ нийслэл хотоос 23429 хамрагдах гэж байгаагаас 22100 иргэнд буюу 94,2 хувьд нь зарлан дуудах хуудас тараасан байна. Нийслэлийн цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 …
-
16 October
Ким Чен Ун БНАСАУ-ыг удирдсанаас хойш тансаг эдлэлийн импорт хоёр дахин нэмэгджээ
Ким Чен Ун засгийн эрх барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын тансаг хэрэглээний импорт хоёр дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч тус улс хүнсний хомсдолд өртсөн хэвээр байгаа юм. Энэ талаар “Ренхап” агентлаг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Юн Сан Хений хэлснээр БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан аж. Энэ бол урьд өмнө байгаагүй их …
-
16 October
Хөдөө аж ахуйн бирж ноосны арилжааг хангалтгүй хийжээ
Монгол Улсын дотоодын зах зээлд жилдээ нэг тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд эргэлддэг гэсэн тоо бий. Харамсалтай нь ийм их хэмжээний мөнгө хятад ченжүүдийн халаасанд орчихдог гэмтэй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс …
-
16 October
ҮДБЭЧ-ынхан “Олон улсын ардын урлагийн их наадам”-аас Алтан цомтой ирлээ
БНХАУ-д гурван жил тутамд нэг удаа зохиогддог “Олон улсын ардын урлагийн IX их наадам”-д ҮДБЭЧ-ын уран бүтээлийн баг амжилттай оролцоод “Алтан” цомтой эх орондоо ирлээ. Тус тэмцээн 9 сарын 13-аас 26-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин Хубэй мужийн Ичан хотод болжээ. Ардын урлагийн их наадамд 14 орны 300 гаруй уран бүтээлчид оролцон өөрийн орны ардын урлагийн бүтээлүүдээсээ үзүүлж танилцуулсан байна. Монголын уран бүтээлийн …
-
16 October
Солонгосын хөвгүүдийн хамтлагийн хамгийн булчинлаг секси харагддаг 10 дуучин
http://youtu.be/6ai_sieRjug
-
16 October
1-р эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлснээр автозамын зохиомол түгжрэл багасдаг
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан 2013 оны 10-р сарын 15-ны байдлаар нийт 55 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж …
-
16 October
С.Ганбаатар гишүүний хөрөнгө, төсөвт зардлын тайлан
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордны “В” танхимд өөрийн төсөвт зардлаа тайлагнаж, УИХ-ын хангамжийн талаар анх удаа хэвлэлийнхэнд мэдээллэв. Тэрээр сардаа 1 сая 267 мянган төгрөгийн үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь гээд нийтдээ 1 сая 648 мянган төгрөгийн цалин авдаг аж. Төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл …
-
16 October
Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж байна
Одоогоос 30 гаруй минутын өмнөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж эхэлсэн тухай иргэнээс мэдээлэл ирлээ. Тодруулбал, их зохиолчийн хөшөөг одоо байгаа байрнаас нь нүүлгэн шилжүүлж “Улаанбаатар зочид буудал”-ын өмнө /Лениний хөшөө байсан газар/байрлуулах НИТХ-ын шийдвэрийг гүйцэтгэж байгаа нь энэ юм.
-
16 October
Шатсан “Нарантуул”-ын түрээслэгч нарт 12,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний павильон шатсаны улмаас 300 гаруй түрээслэгчид хохирол амсаад байсан билээ. Тэгвэл тус галын хэргийг шалгаж дуусаад энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн бөгөөд түрээслэгч нарт нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан байна. Мөн холбогдох албадынхан хэргийн газарт 50 гаруй үзлэг шинжилгээ, шалгалт хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, …
-
16 October
БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Ш.Булга-Эрдэнэ нарт зодуулсан гэх залуу ажил дээрээ эв эрүүл явж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээсэн талаарх мэдээлэл хүчтэй тархсан билээ. Тэдний гарт зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга бөгөөд маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрсан байна хэмээн мэдээлэгдсэн. Ингэхдээ маргааныг“Алтангадасыг та нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл