Yearly Archives: 2013

September, 2013

  • 10 September

    Дүрэм зөрчсөн 15688 иргэдийн 52% нь төлбөрөө төлжээ

    2013 оны 9-р сарын 08-ны байдлаар 15688 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4696 бол хурд хэтрүүлсэн 10992 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн 52% нь буюу 81,530,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаасан байна. 2013 оны 9-р сарын 08-нд 427 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн зөрчил харьцангуй их гарч байгаа тул жолооч та дүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцоорой. ЗХУТөв 

  • 10 September

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

     9:00 цагт Төрийн ордны Б танхимд, Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан болно. 10:00 гадаадын хөрөнгө оруулагчдад бонд болон хөрөнгө оруулалтын талаар танилцуулах уулзалт ГХЯ-нд, “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг 14:00 цагт Төрийн ордны А танхимд, 17:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд Засгийн газрын ээлжит хуралдаан тус тус болно. 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүл хотын ойн төгөл нээгдэх гэж байна. …

  • 10 September

    Д.Батсүх: Холбооны ерөнхийлөгчөөр өмгөөлөгч сонгогдлоо гээд зөвхөн өмгөөлөгчдийн төлөө ажиллана гэсэн үг биш

     Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хуульчдын анхдугаар их хурлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Уг хуралдаанаар сонгогдсон Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа. -Юуны өмнө танд баяр хүргэж цааш­дын  ажилд тань амжилт хүсье. Хуульч­­­дын холбоо бай­гуу­лагд­са­наар  хуульчид нэгд­сэн нэг зохион байгуу­лалтад орж байна. Ер нь холбооны зүгээс хамгийн эхэнд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ? …

  • 10 September

    Ажил олгогчид 2.3 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой

     Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилласнаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч болдог аж. Энэ талаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Нямжаваас тодрууллаа. -Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сан­хүүгийн дэмжлэг үзүүл­дэг болсон. Аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл хангасан то­хиолдолд урамшуулалд хам­рагдах боломжтой вэ? -Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага …

  • 10 September

    Гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр болно

    Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь …

  • 10 September

    Майли Сайрус чармай нүцэглэв

    Залуу дуучин Майли Сайрус чармай нүцэглэв. Тодруулбал, дуучин бүсгүй маань “Bangerz” хэмээх шинэ цомогтоо орсон “Wrecking Ball” дууныхаа клип дээр чармай нүцэглэсэн байна. Майлигийн өвөрмөц шийдэлтэй энэхүү клипийг Тэрри Ричардсон найруулжээ. Ингээд клипийг хүлээн авч үзнэ үү! Т.Наран

  • 10 September

    Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн хороодын ахлагч нартай хамтарч ажиллана

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг …

  • 10 September

    9 сарын 7,8-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 326, хурд хэтрүүлсэн 552 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  2013/09/08 10:17:31 5072УНБ SPEED 67km/h 2013/09/08 10:59:23 5073УНХ SPEED 69km/h 2013/09/08 23:13:23 5083УБӨ SPEED 68km/h 2013/09/08 02:12:18 5124УНВ SPEED 66km/h 2013/09/08 05:48:49 5196УНӨ SPEED 92km/h 2013/09/08 …

  • 10 September

    Намар усан үзэмний шүүсээр арьсаа арчилах нь хамгийн тохиромжтой

     Нүүр арчлах олон янзын арга байдаг. Гэвч гэрийн нөхцөлд хийж болох үр өгөөжтэй аргыг бүсгүйчүүддээ толилуулъя. Усан үзмийн шүүсний түрхлэг Намар усан үзмийн шүүсээр түрхлэг тавих их сайн байдаг. Энэ нь хавар орой зэтгэний түрхлэг түрхсэнтэй адил үйлчилгээтэй. Ийм түрхлэгийг маш түргэн хийж болдог юм. Энэ бол ажил хийдэг эмэгтэйчүүдэд тун тохиромжтой засал юм. Өглөө сэрэнгүүт нүүрээ гоо сайхны сүүтэй …

  • 10 September

    Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

     18 жилийн өмнөөс эхлэн Монгол улсад маань жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Тиймээс өнөөдөр тохиож буй эл өдөр Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд  болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хүндэтгэл үзүүлэх юм …

  • 10 September

    Шарагчин туулай өдөр

    Билгийн тооллын 5. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд …

  • 10 September

    Улаанбаатарт 15 хэм

    2013 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 9 September

    Унтахаасаа өмнө суралцсан мэдээлэл сайн тогтдог

    Эрдэмтдийн тодорхойлсноор зvvдэлж байхдаа сэрвэп шинэ сурсан зvйлvvд толгойд vлддэг болохыг тогтоожээ. Тэдний хэлж буйгаар зvvдэлж байгаад сэрсэн болон зvvдлээгvй сэрсэн хvмvvсийн хооронд том ялгаа бий гэнэ. Зvvдэлж сэрсэн хvмvvс бусдыг бодвол илvv сэргэлэн, ухаантай байдаг аж. Уг судалгаагаар сайн дурын иргэдийг гурван талт компьютерийн орчинд бэлтгэгдсэн тоглоомоос гарц олох даалгавар өгчээ. Хэсэг хугацааны дараа vзсэн зvйлээ бодож унтах даалгавар …

  • 9 September

    94 тээврийн хэрэгслийг ачиж журамлажээ

    2013 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирлагын төвөөс замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан тусгай зориулалтын авто машинаар ачиж журамлах ажил эхэлсэн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж нь моторын багтаамжнаас шалтгаалан 900сс-2500сс  бол 70.000 төгрөг, 2502сс-3900сс  бол 75.000сс, 3901сс дээш бол 80.000 төгрөг байгаа бол ЗХУТ …