Ажил олгогчид 2.3 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой

 Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилласнаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч болдог аж. Энэ талаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Нямжаваас тодрууллаа.

-Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сан­хүүгийн дэмжлэг үзүүл­дэг болсон. Аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл хангасан то­хиолдолд урамшуулалд хам­рагдах боломжтой вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, ажил олгогчдод мөнгөн урам­шуулал олгож байгаа.

Тод­руулбал шаардлага хан­гасан ажил олгогчид хө­дөл­мөрийн хөлсний доод хэм­жээг 12 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэм­жээ­ний урамшууллыг нэг удаа авна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл өнөөд­рийнхөөр  бол 92000 төг­рөгийг 12 дахин нэмэг­дүү­лэхээр хоёр сая 304 мянган төгрөг авна.

-Ямар шаардлага ханга­сан ажил олгогчдод энэ урамшуулал олгогдох бол?

-Нэгдүгээрт, Хөдөл­мөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн нэг дэх заалтад зааснаас бага ажил­чид­тай буюу 25-аас доош ажилтантай ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй ир­гэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар  хангасан   то­хиол­долд энэ урамшууллыг авна.

Мөн дээрх хуулийн заал­таар тог­тоосон хувиас давсан хэм­жээнд хөгжлийн бэрх­шээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол олгогдоно.

Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн, ажил идэвхтэй хайж байгаа боловч зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол энэ урамшууллыг хүртэнэ.

Гуравдугаарт, хөтөлбөрт хамрагдсан иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан байвал авах ёстой.

-Ажил олгогчдод сур­галтын зардлыг нөхөж өгөх тухай ч яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэ­дээлэл өгөөч?

-Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газ­раас гарсан болон хорих ан­гиас суллагдсан иргэ­нийг үйлд­вэрлэл дээрээ дад­ла­га­жуулан үндсэн ажилт­наар нэг жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид гурван cap хүртэлх хугацааны дадлагын зард­лыг олгоно. Ингэхдээ хөдөл­мөр эрхлэлтийн төрийн захиргааны байгууллагаас баталсан  сургалтын хөтөл­бөр, дадлагажих хугацааны тэмдэглэл, дадлагажигчийн тушаал,  цалингийн ба­римтыг үндэслэн нөхөн олгоно.

-Цалингийн дэмжлэгийг хэрхэн үзүүлэх вэ?

-Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газ­раас гарсан болон хорих ан­гиас суллагдсан иргэ­нийг үйлд­вэрлэл дээрээ дад­лага­жуулан үндсэн ажилт­наар 12 сараас доошгүй ху­­­га­цаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ажил­тан, ажил олгогч тус бүрт нэг удаа олгоно.

download (1)

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …