Yearly Archives: 2013

August, 2013

  • 20 August

    Энэ долоо хоногт таван уулзвар ашиглалтанд орно

    Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна гэдгийг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр онцоллоо. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх лхагва гараг буюу энэ сарын 21-ний 11.40 цагт албан ёсоор нээхээр боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон …

  • 20 August

    Ш.Батхүүгийн араас С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг шалгах уу

    Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкаас авсан “Жаст” группын Ш.Батхүүгийн зээл   Лондонгийн арбитын шүүхэд очиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэтэл үүнээс гадна авсан зээлээ төлөөгүй улмаас батлан даалт гаргаж өгөөгүй “Эрдэнэт үйлдвэрт” мэдэгдэл очиж жинхэнэ асуудал сөхөгдөж эхэлсэн. Тэрээр анх зээл авахдаа Төрийн өмчит УБТЗ-аар баталгаа гаргуулж, 109.9 сая ам.доллар авсан гэдэг. Уг нь зээлийг 2015 он хүртэл авчээ. …

  • 20 August

    Мөрийгөө алдсан жүжигчин Н.Ялалт их аварга Д.Дагвадоржийг үүрч гүйжээ

        “А-Capella” энтертаймент  студээс Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулахаар болоод буй юм. Тус шоунд Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр оролцохоор болсон. Тус шоунд урлаг спортын олон алдартнууд оролцож буй бөгөөд бэлтгэлийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөжээ. …

  • 20 August

    Бичил уурхай эрхлэгчдийг дарамталжээ

    Ардчилалын эхэн үе, нийгмийн  ороо бусгаа цаг үед ажилгүй болсон иргэдийн олонхийн амьдралыг залгуулж байсан ч,  тэр хирээрээр  “нинжа” гэж нэрлэгдэн  төр засагт хүртэл адлагдаж байсан хувиараа алт олборлогчид өдгөө эвлэлдэн нэгдэн,  зохион байгуулалтанд орж, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт  явуулдаг шинэ хэлбэрээр  ажилладаг болжээ.  Ийм бичил уурхай  эрхлэгчдийн нэг бол  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг …

  • 20 August

    2000 гаруй хүн үерийн аюултай бүсэд амьдарч байна

     Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбоотойгоор иргэд үерт автаж, эд материал, амь насаараа хохирход хүрч байгаа юм. 2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалжээ. Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2000 гаруй иргэд амьдарч байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онцгой …

  • 20 August

    Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг эвдсэн Монгол охин

    Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг Монголын 17 настай охин Б.Намуунтуул эвдээд байна. Тэрээр хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор, 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгон шинэчлэн тогтоолоо. Тэрээр ийнхүү дэлхий хэмжээнд Монгол хүний оюуны чадамжийг харуулж чадсан юм. Одоо Б.Намуунтуул дэлхийд чансаагаар 52-т бичигдэж байна. Б.Намуунтуул одоо Хонконгийн нээлттэй тэмцээд орохоор бэлдэж …

  • 20 August

    Залуус бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэн нэгнийг дуурайх бус өөрийн гэсэн зүйлийг бүтээх хэрэгтэй

      Бусадтай зөв харилцана гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал чадвар, төлөвшлийн илэрхийлэл нь байдаг билээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө зөв илэрхийлж чадсан хүн л авьяас чадвар, дадлага туршлага, боломжоо амьдралд хэрэгжүүлж, өсч дэвждэг нь нууц биш. Бүр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нийгэмд ажил олгогчид ажил хайгчаас мэдлэг чадвараас илүү “Та бусадтай харилцах чадвартай юу” гэдгийг нь нэн тэргүүнд асууж, чухалчилдаг …

  • 20 August

    Амгалангийн дулааны станцын нээлт маргааш болно

     Баянзүрх дүүрэгт барих Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгын ажлын нээлт маргааш болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох аж. Одоогоор Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд бүрэн чөлөөлж дуусах гэнэ. Мөн газар тэгшлэх зэрэг ажлууд эхэлсэн ч маргааш албан ёсоор тууз хайчлан, нээх юм байна. Сонирхуулахад, газар чөлөөлөх ажилд хотын захиргаанаас нийт …

  • 20 August

    Цагийг хэмнэх “Том хуушуур”

        Үдийн цайны цаг болоход дотны найз маань “Хамт хоолонд оръё” гэсээр орж ирлээ. Ажилдаа дарагдаад завгүй байсан надад энэ өдөр гарах нь битгий хэл найзтайгаа мэнд мэдэх зав ч олдохгүй байлаа. Завгүй байгааг минь хараад ойлгосон найз маань “Чамайг орхиод ганцаараа хоолонд орох ч муухай юм”… гэж хэсэг бодлогоширсноо  “За за тэгвэл хоёулаа пицца, юм уу чикин захиалчихуу, …

  • 20 August

    Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард …

  • 20 August

    Намрын ногоон өдрүүд /үнэ ханш/

     Жуулчны гудамж буюу Урт цагаанд гарч буй “Намрын ногоон өдрүүд” шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны үнэ ханшийг сонирхуулж байна. Төмс- 700 төгрөг /1кг/ Байцаа- 1000 төгрөг /1кг/ Лууван- 1500 төгрөг /1кг/ Манжин- 1500 төгрөг /1 кг/ Хулуу- 2000 төгрөг /1кг/ Сонгино- 1500 төгрөг /1кг/ Өргөст хэмх- 3000 төгрөг /1кг/ Улаан лооль- 6000 төгрөг /1кг/ Чацаргана- 5000 төгрөг /1кг/ Зөгийн бал- …

  • 20 August

    Таван настай хүүгээ зэрлэгээр зодсон аавыг шүүнэ

        Тавхан настай төрсөн хүүхдээ хутгаар биеийг нь зэрэмдэглэсэн аавыг шүүх хурал ирэх баасан гаригт болно. Эл хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч олныг цочирдуулсан юм. Гэмт хэрэгтэн Д-г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн …