Цонхон дээр суусан ялааг чи алж болно. Харин цохлоод ирсэн үйлийн үрийг хэн аргалж чадах билээ! Үйлийн үр, зөв амьдрах суртахуун, дорнын гүн ухаанд тулгуурласан “Цонхон дээр суусан ялаа” концепт цомог, төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А саунд” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд дуучин, хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн …
Yearly Archives: 2013
June, 2013
-
27 June
Сонгуулийн ажиглагчид мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид өнөөдөр 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/, Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер мэдээлэл хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 …
-
27 June
Ц.Элбэгдоржийн ялалтын баярын арга хэмжээ эхэллээ
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ эхлээд байна. “Хурд” хамтлаг ая дуугаа өргөж байна. Мөн ерөнхийлөгчийн баярыг хуваалцахаар “Харанга” хамтлагынхан иржээ. АН-аас нэр дэвшигч, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй ард түмэндээ хандан баярын сэтгэгдлээ хуваалцана. Т.Түвшин Ugluu.mn
-
27 June
Ану төрөөгүй бас жирэмсэн ч биш
Дуучин Ануг “Гурван гал” эмнэлэгт нярайлж, охинтой болсон тухай өнөө өглөөнөөс эхлэн сайтуудаар цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл эл мэдээлэл ор үндэсгүй худлаа бөгөөд Ану жирэмсэн ч болоогүй аж. Гэтэл жирэмсэн ч болоогүй хүнийг төрүүлтэл нь худал цуу тараасанд гайхаж байгаа гэнэ. Харин ч дуучин бүсгүй маань одоо шинэ уран бүтээлдээ орж, клипний зураг авалтаар хөдөө явж байгаа юм байна. Г.Сонор
-
27 June
“Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн сэргээх төлбөр 1.3 тэрбумаа төлнө
“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт нөхөн төлөхөөс татгалзаж, гүүх хурлуудыг удаа дараа хйошлуулж байсан билээ. Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн 25-ны өдөр хуралдаж “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу …
-
27 June
Гүний худгуудыг тоолж, бүртгэлжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр …
-
27 June
Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт байгуулсаныг СЕХ мэдэгдсэнээр Ц.Элбэгдорж дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нь тодорхой болоод байна. Сонгуульд МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нар Ц.Элбэгдоржид ялалт байгуулсанд нь утсаар холбогдон баяр хүргэжээ. Энэ талаар Ц.Элбэгдорж Facebook хуудаснаа “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б. Батэрдэнэ, Н. Удвал нар надтай …
-
27 June
“Дэлхийн хамгийн царай муутай нохой-2013”
Өнгөрсөн баасан гаригт Калифорния мужийн Петалума хотноо 25 дахь удаагийн “Дэлхийн хамгийн царай муутай нохой”-г тодруулах арга хэмжээ болжээ. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ноход эзэнтэй хамт ирж оролцдог бөгөөд үзэгчид ч олонтой байдаг аж. Энэ удаагийн дэлхийн хамгийн царай муутай нохойгоор бигль, боксёр болон бассет үүлдрийн нохдын эрлийз, хоёр настай Валле хэмээх хохой шалгарчээ. Валле тэмцээний ялагч болсноор эзэндээ …
-
27 June
Дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө хуралдсаны дараа Байнгын хороод хуралдана. УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдах юм. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд …
-
27 June
Чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна
Монгол Улсын их хурлын чуулганы хуралдаан өнөөдөр тов ёсоор 10:00 цагаас хуралдах ёстой ч ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүдийн ирц 10:00 цагийн байдлаар 36.8% ирцтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн …
-
27 June
“Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн хуралтай
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай”-н ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагаас болно. Хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс салбарын цаг үеийн байдлыг танилцуулах юм. Ugluu.mn
-
27 June
Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ мэндчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн мэдээг СЕХ танилцууллаа. АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Элбэгдорж 622.794 сонгогчийн санал авч 50.23 хувиар ялалт байгуулжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 524,380 хүний санал авсан байна. Энэ нь нийт сонгогчидын 42. 97 хувийн дэмжлэг авсан гэсэн үг юм. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80,563 сонгогчийн саналтай, 6.5 хувийн дэмжлэг авчээ. СЕХ-ны дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл