Yearly Archives: 2013

June, 2013

  • 19 June

    Н.Энхбаяр сонгуулиас өмнө суллагдахгүй

     Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. ЭМЯ, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар хүнд өвчтэй, хүмүүжигчийг улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх журам батлагдсанаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхлээд гурван сарын хугацаа өнгөрсөн ч биеийн …

  • 19 June

    21 хүртэлх насны Европын АШТ-нд Испаничууд түрүүллээ

     21 хүртэлх насны Европын АШТ-ий шигшээ тоглолтонд шалгарч үлдээд байсан Испани – Италийн шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө Израйлын нийслэл Jeusalem хотын Teddy цэнгэлдэхэд явагдаж 4-2 харьцаатай ялагдашгүй Армадачуудын ялалт өндөрлөсөн байна . Тэдний хувьд энэхүү тэмцээнд 4 дэхь удаагаа түрүүлж буй нь энэ бөгөөд сүүлийн хоёр тэмцээнд дараалсан түрүүлсэн гэх бахдам амжилтыг гаргалаа . Тэмцээний шилдэг тоглогчоор Испанийн шигшээ …

  • 19 June

    Ц.Элбэгдоржийн төлөө санал бол бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө санал гэв

     Шинэчлэлийн Засгийн газарт Ц.Элбэгдорж ташуур байж чадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 17-ны их үдэд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж иргэд, сонгогчидтой уулзав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар түүнийг дэмжин Шарын гол суманд ажиллалаа. УИХ-ын дэд дарга …

  • 19 June

    “Монгол хоёр хөршийнхөө гарц байх ёстой”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд, үдээс хойш Мандал суманд тус бүр ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасны зэрэгцээ Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршиж байгааг онцлоод тэдгээрийг холбох гүүр нь Сэлэнгэ, Дорноговь аймаг …

  • 19 June

    ББСБ-ууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хандивын аян өрнүүлэнэ

    Банк бус санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хандивын аян өрнүүлэхээр болжээ. Тэд “Хүүхдийн төлөө амьдрах ухаан сургалт”-ын төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх зорилго агуулж байгаа юм. Өнөөдөөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 11:30 цагт нээлтээ хийх арга хэмжээг МББСБХолбоо болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бичил …

  • 19 June

    Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

     Өнөөдрөөс эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Үзэсгэлэнд 120 орчим улсын төлөөлөгч оролцоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс төлөвлөжээ. Тухайлбал, Катерпиллар, Хьюндай, Сиеменс, ТиссенГрупп зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд өмнө нь ч оролцож байсан юм. Уул уурхайн салбараас жил бүр улсын төсөвт орж байгаа олон тэрбум орлогын томоохон хэсэг нь тус улсын хөгжил, ялангуяа дэд бүтцийн салбарт хөрөнгө …

  • 19 June

    СЕХ мэдээлэл хийнэ

     Сонгуулийн ерөнхий хороо, Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв хамтран СЕХ-ны хурлын танхимд 11:00 цагт мэдээлэл хийнэ.  Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн санал өгөх, тэдэнд санал өгөх боломжоор хэрхэн хангах талаар мэдээлэл хийнэ. СЕХ-оос санал өгөх боломжгүй иргэдийн саналыг битүүмжилсэн хайрцгаар урьдчилан  авдаг бөгөөд санал өгөх боломжгүй иргэд урьдчилан тухайн хэсгийн хороондоо мэдэгдсэн байх ёстой аж. …

  • 19 June

    Оюутнуудыг амралтаараа орон нутагтаа дадлагажин, цалинтай ажиллахыг урьж байна

    Хөдөлмөрийн яам, МЗХ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн төслүүдэд оюутан залуучуудыг бүртгэж эхэлжээ. Зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломж оюутан залуучуудад олдож байна. “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сумын залуус” төсөлд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, …

  • 19 June

    Саппорогийн дөрвөн замын уулзварын нээлтийг хийнэ

     Нийслэлийн зам засварын ажлын хүрээнд Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон өөрчлөх ажил хийгдэж байна. Саппорогийн тойргийг дөрвөн зам засварын ажил тавдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр зам засварын ажил дуусч хүлээлгэн өгөх ажээ. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын …

  • 19 June

    “Улаанбаатар Метро” төсөлд олон улсын хуульчид хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын ахлах хуульч Илдико Гергейг хүлээн авч, “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл,  агаарын бохирдлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол “Метро”-той болох явдал юм. Метро ашиглалтанд орсноор …

  • 19 June

    Орхон аймагт хийн түлшний станц барьж байна

     Орхон аймагт 2007 онд шингэрүүлсэн шатдаг хийн станц барих шийдвэр гарч байсан. Гэвч барилгын зураг төсвийн ажил хийгдээгүй хугацаа алдсаар байсныг “Чэст” ХХК үргэлжлүүлэн хийж, ашиглалтад оруулахаар бэлтгэлээ базааж ирэх сарын нэгэнд хийн түлш түгээх станцаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү шингэрүүлсэн шатдаг хий буюу газ борлуулах станцыг хотын төвөөс алслагдсан Их залуу багт 0.1 га талбайд барьж байгаа юм. Энэ …

  • 19 June

    Япон хөгжимчин Монгол хүүхдүүдэд орчин үеийн хөгжмийн боловсрол олгоно

     Хүн төрөлхтнийг сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхийн зэрэгцэээ хүмүүжлийн чухал арга хэлбэрт “хөгжим” юм. Тэр ч утгаараа хүүхдэд залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, хүмүүжүүлэх үүднээс Яоны нэрт хөгжимчин Юүки Шимадаг монголд урьж үзүүлэх тоглолт хийхээр болсон байна. Тотал мюзик хөгжмийн дэлгүүрийн урилгаар ирж буй Поппи нэрээр алдаршсан хөгмимчин Юүки Шимада энэ сарын 21 ны өдөр Улсын их дэлгүүр мөн удаах өдөр …

  • 19 June

    Улаанбаатарт 26 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын саваар 19-24 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 …

  • 19 June

    Улаан луу өдөр

    Билгийн тооллын 11. Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, …