Yearly Archives: 2013

May, 2013

  • 29 May

    Баавар сар гаруй хугацаатай хоригдох боллоо

     Өнөө өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн “Монголын хип хоп холбоо”-ны тэргүүн  Ш.Батбаяр буюу Баавар, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өндөрлөжээ. Шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаалахыг завдсан хэмээн буруутгаж  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон аж. Гэхдээ эл баривчлах шийдвэрт Бааварын өмнө нь цагдан …

  • 29 May

    С.Эрдэнэ сайд 16 цагаас хүүхдийн хорихын хүмүүжигчидтэй уулзана

     Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ өнөөдөр 16:00 цагаас Зайсан дахь хүүхдийн хорих ангид хүмүүжигч хүүхдүүдтэй уулзах гэж байна. Тэрээр “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болох гэж байгаатай холбогдуулан хүмүүжигч хүүхдүүдтэй уулзаж, ярилцахаар болжээ. Мөн тус яамнаас ирэх зургадугаар сард хүүхдийн чуулганыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд энэхүү чуулганаар хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, тэднийг хэрхэн хамгаалах, төлөвшүүлэх …

  • 29 May

    Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдаас туршлага судлаж байна

     Нийслэл хотноо Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын  хурал болж “Чингис” зочид буудалд хоёр дахь өдрөө болж байна. Хуралд Индонез, Япон, Папуа-Шинэ Гвиней, Камбодж, Филиппин, Танзани, Перц, Колумби, Кени, Мозамбек зэрэг улсын төр засаг, иргэний нийгмийн төлөөлөл, бичил уурхайчид болон манай орны аймаг, орон нутгийн нийт 150 төлөөлөгч оролцож байна.  Өнөөдрийн хурлын гол хэлэлцүүлгийг “Мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийн шийдэл” …

  • 29 May

    Норвегт “Монгол гэр” бүхий зочид буудал нээжээ

    Олон мянган жилийн өмнөөс л хана хэрэм бүхий то том цайз, шитгээнд амьдарч ирсэн барууныханд нүүдлийн аж ахуй тэр дундаа бидний амьдралын хэв маяг ихэд сонирхууштай зүйл байдаг. Тэгвэл норвег улсад манай монгол гэр гээд хэлчихэд буруудахгүй “Гэр зочид буудал”-ыг ажлуулж байна. Тэд гэрээ яг гэр гэж нэрлэдэггүй бөгөөд “Майхан зочид буудал” хэмээн нэрлэдэг ажээ. Гэхдээ тэд эл майхнаа тодорхойлохдоо …

  • 29 May

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “амь оров”

     Монгол Улсын Их хурлын гишүүн асан “Эх орон” намын дарга “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат гэнэт олны нүдэнд өнөөдөр ил гарсан юм. Олон жил сураггүй алга болсон тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж өнөөдөр гарын үсэг зурах ёслолд оролцов. Түүнтэй хамт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мөн ирсэн байв.  2008 оны сонгуулиар нэг ч суудалгүй …

  • 29 May

    Жейден Смит, Селена Гомез нар баригджээ

    Алдарт жүжигчин Уилл Смитийн хүү Жейден Смит болон Селена Гомез нар Лондон дахь “Boujis” нэртэй шөнийн клубээс гарч яваад папараццичдад баригджээ. Мөн тэд шоудахаасаа өмнө “Hakkasan” хэмээх зоогийн газарт хамт хооллосон гэнэ. Тэд юуны учир яах гэж хамт зоог барьж, шөнийн клубээр үйлчлүүлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг ихээр татаж байгаа аж. Гэвч тэдний хэн нь ч тайлбар хэлээгүй байна. …

  • 29 May

    Япончууд Харумафүжи Д.Бямбадоржийг хүчээр зодог тайлуулна гэдгээ ил тод мэдэгдлээ

     Үнэндээ Япончууд гадны бөхийг аварга болгох тун дургүй. Мэдээж, өөрийнх нь үндэсний бөхийн спортоор гадны хүн аварга болж, гадны бөхчүүд ноёрхоно гэдэг тийм ч таатай зүйл биш. Манай үндэсний бөхөөр хэн нэгэн гадаадын этгээд аварга болж байна гээд төсөөл л дөө. Тиймдээ ч Япончууд Их аварга Д.Дагвадоржийг бараг хүчээр шахуу зодог тайлуулсаны дараа дахин гадаадын бөхийг аварга болгохгүй гэх үзэл …

  • 29 May

    Н.Энхбаярын үзгийг дуудлага худалдаанд оруулав

     МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн орон нутгийн сурталчилгаагаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотоос энэ сарын 24-ний өдөр эхлүүлсэн билээ. Тэрээр дөрөв хоногийн хугацаанд Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаар тойрч, танхим дүүрэн цугларсан иргэд сонгогчидтойгоо нүүр тулан уулзаад ирсэн юм. Нацагийн Удвал өчигдөр нийслэл хотноо ирсэн даруйдаа нэр дэвшигчийнхээ хандивын уулзалтыг намын нөхдийнхөө хүрээнд хийж, хэд …

  • 29 May

    Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт …

  • 29 May

    Инээмсэглэсэн цагдаа жолооч нарыг урамшуулна

     Маргаашнаас Улаанбаатар хотын хэмжээнд “Замын цагдаагийн инээмсэглэл” 14 хоногийн аян  эхлэх гэж байна. Тус аяныгы Замын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зам тээврийн осолд өртөгч таван хүн тутмын нэг нь сурагч байлагтай холбогдуулан тус аяныг зохиох болжээ. Аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан хүүхдүүдийн зурвасыг жолооч, явган зорчигчдод хүргэхээс гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцсон …

  • 29 May

    Г.Алтаншагай: Энэ жилийн тоглолт сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа

     Энэ жилийн хүүхдийн баярын хамгийн сонирхолтой тоглолт, “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” театрчилсан тоглолтод “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцон тоглож буй билээ. Сүүлийн үед олон сайхан уран бүтээл, авьаяслаг жүжигчдээрээ үзэгчдийн талархлыг хүлээх болсон тус театрынхан Динза, Цондоолойгийн энэ удаагийн тоглолтыг маш сонирхолтой, хөгжилтэй болгох нь гарцаагүй. Тун удахгүй хүүхдүүд та бүхний хүртээл болох гэж буй “Динза, Цондоолой ба харь …

  • 29 May

    Өнөөдөр хорооллын замаар диснейн баатрууд жагсана

     Тун удахгүй болох гэж буй “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Юникорн” энтертайнментийн хамт олон хамтран Диснейн баатруудтай парадыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Парад өдөр 14:00 цагт эхлэх бөгөөд хорооллын төв зам дагуу зохиогдох аж. Мөн Диснейн баатрууд, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Баянгол дүүргийн авьяаслаг 800 хүүхэд оролцох юм байна. …

  • 29 May

    Гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

     Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна. Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ. Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн …