Yearly Archives: 2013

May, 2013

  • 29 May

    Монголдоо ганц цэцэрлэгт хүрээлэнг ХУУЛЬ ЗҮЙН САЙД устгах гэж байна

    Дэлхийд ердөө 22-хон толгой үлдсэн мазаалайгаа хамгаалах гэж монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Говийн баавгайг мөхөлд хүргэж буй шалтгаануудын нэг нь энэ амьтны гол хоол болсон бажууна ургах нь ховордсон явдал гэж судлаачид тайлбарлав. Майга бороо бид аварч чадлаа ч бажууна ургахаа бүр больчихвол мазаалай юу идэх вэ. Цаг уурын дулаарал, хүний буруугаас болоод амьтнаар зогсохгүй ургамал устаж байгаа. Мөхөж …

  • 29 May

    Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна

     Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын  Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширсан. Энэ өдөр хотын төвийн …

  • 29 May

    Хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьжээ

     Хятадын Зянси мужийн Шангфан тосгонд амьдардаг 74 настай, Ван Мусян эмээ хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьсон байна. Учир нь түүний хүү Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд 2001 онд 13 настай хүүхдийн амийг хороосон байна. Гэвч шүүхээс Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөс нь болж цаазаар авах болон шоронд хорих шийтгэл ногдуулалгүй гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Тиймээс Ван …

  • 29 May

    Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол залуус Камбожийг зорилоо

     Камбожийн Вант Улсад энэ сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны хооронд зохиогдох Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол  залуус өнөөдөр Камбожийг зорилоо.  Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор  болох юм. Залуучуудын чуулган маргааш эхлэнэ. Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны …

  • 29 May

    Гадаадад суугаа Монголчууд өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлнэ

     Гадаад амьдарч байгаа Монголчууд өнөөдөр оршин суугаа газрынхаа Монгол улсын элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар биечлэн очиж, эсвэл цахим шуудан болон факсаар сонгуульд оролцохоо бүртгүүлэх юм байна. Иргэд бүртгүүлэхдээ, СЕХ-оос баталсан мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт салбар комисст өгөх аж. Ийнхүү бүртгүүлснээр гадаадад амьдарч буй иргэд маань  зургаадугаар сарын 14-өөс 16-ны өдөрүүдэд Ерөнхийлөгчийн …

  • 29 May

    Ц.Элбэгдоржийг дэмжиж намууд гарын үсэг зурна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж улстөрийн намууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. ИЗНН, МҮАН гэсэн УИХ-д суудалтай хоёр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Тус намуудын зүгээс өнөөдөр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа  11:00 цагаас Төрийн ордны А …

  • 29 May

    Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг хийж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм. Түүний дараа өнөөдөр энэ асуудлаар Хууль …

  • 29 May

    Борооны улмаас осол, саатал ердийн өдрийнхөөс 60 хувиар өсжээ

    Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын  Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширжээ.  Энэ өдөр хотын …

  • 29 May

    “Ларьдма”-г үзэж байсан залуу эхнэрээ үсдэж, чирсээр кино театраас гарчээ

     Гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа эмэгтэйчүүд байнга хүчирхийлэл дарамтанд амьдарсаар эцэстээ ямар алхамд хүрч, гэмт хэрэгтэн болж буйг тод томруунаар харуулсан “Ларьдма” хэмээх содон нэртэй кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Гэтэл хүмүүст ухаарал хайрлах эл киног “Өргөө” кино театрт үзэж суусан нэгэн эр киноны дунд хэсэгт гэнэт уурлан босч хамт явсан эмэгтэйдээ “Чи надад ийм кино үзүүлээд байхдаа яадаг …

  • 29 May

    “Ажилтай, орлоготой Улаанбаатарчууд”

     Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд …

  • 29 May

    НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХУВААРЬ

     Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо …

  • 29 May

    Бааварын шүүх хуралд хэвлэлийнхэнийг оруулахгүй байхыг хүсчээ

     Яг одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр Ш.Батбаяр буюу Бааварт холбогдох хэргийн шүүх хурал эхлэх гэж байна. Ш.Батбаяр болон Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж байгаа билээ. Тус шүүх хурал хэдий нээлттэй хэмээн зарлагдсан ч Бааварын ар гэрийнхэн “хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй байхыг хүссэн” байна. Дашрамд дурьдахад, Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох өмнө нь “Бааварыг …

  • 29 May

    С.Эрдэнэ сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

     Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ маргааш сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулна. Нээлттэй ярилцлага 5 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүн зэргийн талаар салбар хариуцсан сайд нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр энэ уулзалтыг долоо хоног тутамд тогтмол цагт зохион байгуулж байна гэж …