Yearly Archives: 2013

December, 2013

  • 9 December

    Н.Энхболд намын “бүлгийн дарга”-саа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болж байгаа билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд намын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Чухам юуны учир албан тушаалаасаа огцрох болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч тун удахгүй мэдээлэл хийнэ гэжээ.

  • 9 December

    Хятадуудыг байлдан дагуулсан царайлаг бүсгүй “эрэгтэй” байжээ /фото/

    Хятадын твиттер гэгдэх Weibo сайтад Яминг Зао хэмээх нэгэн залуу бүсгүйн зураг шуугиан тариад байна. 18 настай маш царайлаг эл фото моделийн өөгүй царай, толбогүй арьс зэргийг нь хүмүүс шагшин магтаж, орчин үеийн хятад эмэгтэйчүүдийн төлөөл хэмээн шуугицгааж байхад түүнийг эмэгтэй биш “эрэгтэй” гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ. Ялдам инээмсэглэл тодруулах эл бүсгүй үнэндээ эмэгтэй биш эрэгтэй бөгөөд “Club Monaco” сайтын …

  • 9 December

    Ирэх оноос сард 30-40 мянган тонн “Мон-93” шатахуун нийлүүлнэ

    БНХАУ-аас нийлүүлж буй “Монгол 93” шатахууны хэмжээг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн дөрөв дахин нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, манай улсад олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаа учраас Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд дахин шинээр санамж бичиг байгуулсан аж. Санамж бичиг дагуу ирэх оноос эхлэн сард 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэх юм …

  • 9 December

    Орхон аймагт дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлджээ

    Нэг хэсэг дээд боловсрол үнэгүйдэж, мөнгөтэй нь боловсролын диплом худалдан авч байсан гэдэг. Харин энэ асуудал сүүлийн хэдэн жилийн бүрэн зогссон гэж ойлгож болохоор. Учир нь бүх шатны боловсролын дипломийн сери, дугаар давхарддаггүй бөгөөд, тухайн  дипломын серийн болон бүртгэлийн дугаараар нь хөөж хэн гэдэг хүний нэр дээр байгааг мэргэжилтнүүд төвөггүйхэн олж чаддаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй бүх их дээд сургуульд боловсролын яамнаас …

  • 9 December

    Хууль сахиулах байгууллагуудын баруун бүсийн зөвлөгөөн боллоо

    2013.12.06-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, боловсруулж буй хуулиудын төслийн талаар” баруун бүсийн хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалт хэлэлцүүлэгийн нээлтэнд Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн Гадаадын иргэн харъяатын эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж , Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн …

  • 9 December

    Дахин нэг монгол бүсгүй Малайзуудын гарт амиа алджээ

    Манай улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд захиалан хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг Малайзын Дээд шүүх 2008 онд цагаатгаж, харгис аллагыг гардан гүйцэтгэсэн Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг дөрвөн сарын өмнө (2013 оны наймдугаар сар) сулласныг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэлхийд …

  • 9 December

    Бүгд найрамдах холбооны МИКРОНЕЗ улстай дипломат харилцаа тогтоожээ

    Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо энэ сарын 6-нд дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас …

  • 9 December

    Ливерпүүл 4:1-ээр Вестхэмийг буулган авлаа

    Ливэрпүүл клуб АПЛ -ийн 15 дугаар тойргийн хуваарь ёсоор Лондоны Вэстхэм клубыг Анфилд цэнгэлдэхдээ хүлээн авч тоглолоо. Дасгалжуулагч Брэндан Рожэрс энэ удаад Норвичийг буулган авсан гарааны бүрэлдэхүүнийг бараг өөрчлөөгүй бөгөөд багийн дэд ахлагч Даниэл Аггэр л биеийн байдлын улмаас тоглолтонд оролцож чадаагүй юм. Харин түүнийг орлож Франц хамгаалагч Мамаду Сако талбайд гарлаа. Тоглолтын эхнээс л талбайн эзэд санаачилгыг гартаа аван …

  • 9 December

    Д.Онон манлайн гүү 18 саяд хүрч хурдан морьдын дуудлага худалдааг тэргүүлжээ

    Макс группээс зохион байгуулсан ээлжит дуудлага худалдаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн дуудлага худалдаанд МУТМУ Д.Онон, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Х.Бат-Эрдэнэ, Д.Мөнхбат, Манлай уяач Б.Содномцог, Б.Билэгдэмбэрэл, Б.Бат-Өлзий, Д.Одгэрэл, Алдарт уяач Ц.Жамбалсүрэн, Д.Хишигжаргал, П.Баяраа нарын улсын цолтнуудаас гадна хөдөө орон нутгаас олон уяачид хүрэлцэн ирсэн байлаа. Учир нь маргааш буюу 12-р сарын 8-ний ням гарагт ММСУХ-ны VI их хурал болохын зэрэгцээ уяачдын шинэ …

  • 9 December

    Монгол бүсгүй “Солонгос”-ын олон ангит кинонд тоглоно

    Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм. Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны …

  • 9 December

    Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут

    Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автосбуыг  тусгай маршрутаар 4 чиглэлд туршилтаар явуулж эхлээд байгаа юм. Эдгээрээс Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Тус чиглэлд Автобус-1 компанийн их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд сурагчдыг …

  • 9 December

    Тендертэй холбоотой бүх төрлийн мэдээлэл нээлттэй, ил тод боллоо

    Нийслэлийн Засаг даргын Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай 606 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын захирамж, удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайлан, тендертэй холбоотой бүх төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэг болсон юм. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, шударгаар зохион байгуулах тогтолцоог бий болгох чиглэлээр томоохон ажил …