Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэг зүйл тодруулах гэсэн юм. Гадаад улсаас шүдэнз импортлон оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай юу. Хэрэв шаардлагатай бол хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэн авах вэ. Ямар шаардалага тавьдаг вэ? Шийдвэрлэлт: Шүдэнз импортлоход тусгай зөвшөөрөл авдаггүй. Импортлох үед чанарын гэрчилгээ, худалдах, худалдан авах тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт бичгийг шалгаж хилээр нэвтрүүлдэг. Харин аюултай …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
10 March
256 тонн хонины ноосыг 538.2 сая төгрөгөөр арилжжээ
Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн арилжаагаар хоёр төрлийн ямааны завод ноос болон хоёр төрлийн хонины ноос арилжсан талаар холбогдох газраас мэдээллээ. Ингэснээр тус биржийн 41 дэх долоо хоногийн арилжааны үнийн дүн 3.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн арилжааг задалж харвал 162.1 тонн ямааны завод ноосыг 2.7 тэрбум төгрөгөөр, 256 тонн хонины ноосыг 538.2 сая …
-
10 March
Жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хүрвэл торгоно
Жирэмсэн эмэгтэйг өхөөрдөн мөн баяр хүргэж бараг л хүн бүр гэдсэнд хүрдэг. Манай оронд ч энэ нь энгийн л үзэгдэл. Тэгвэл АНУ-ын Пенсильвани мужид жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хүрэхийг хуулиар хоригложээ. Энэ мужид амьдарч байгаа хэн боловч бие давхар бүсгүйн гэдсэнд санамсаргүйгээр хүрвэл хууль зөрчсөнд тооцогдож, торгууль хүлээх юм байна. Ирээдүйн хүүхдээ гэдсэндээ тээж буй эхийн гэдсэнд хүрэх нь хүний …
-
10 March
Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа
Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай “Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний …
-
10 March
Орост, Украины газар нутгаас сантиметрийг ч өгөхгүй
Москва Крым дэх хяналтаа чангатгаж буйтай зэрэгцэн Украинд үндэсний эв нэгдлийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч олон арван мянган иргэн зэрэгцэн жагсацгааж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Оросыг дэмжигч жагсагчид Крымын Севастополь хотод өрсөлдөгчдөө “бут цохижээ”. Зүүн бүсийн Луханск хотод Оросыг дэмжигчид бүсийн захиргааг эзэлж, захирагчийг огцрохыг шаардаж эхэлсэн байна. Мөн Донецк хотын захиргааны барилга дээрээс Украины далбааг авч …
-
10 March
Гаалийн дарга О.Ганбат байцаагч нарынхаа булхайг хаацайлцсаар байна
Сэлэнгийн гаалийн байцаагчид зөгийн балтай машинд “Хоосон” гэсэн тэмдэглэгээ хийжээ. Саяхан л Сэлэнгийн гаалийн удирдлагууд АТГ-т шалгагдан авилгын хэргээр арга хэмжээ авагдаад удаагүй байтал араас нь мөн л Сэлэнгийн гаалийн хэдэн байцаагч АТГ-т шалгагдах дээрээ тулаад байна. Учир нь Гаалийн ерөнхий газрын дарга нар “Манай байцаагч нар хилээр нэвтрүүлэх гэж байсан их хэмжээний зөгийн балыг илрүүлсэн” хэмээн мэдэгдээд байгаа. Гэвч …
-
10 March
Нийтийн тээврээр үнэгүй зорчигчдын нөхөн олговорт 50 тэрбум төгрөг төлдөг
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжин Засгийн газрын баталгаа гаргахаар тогтжээ. Энэ нь нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцаж, төслийн техникийн шийдэл, програм хангамжийн найдвартай ажиллагаанд …
-
10 March
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюс мэдээллийн төвд: 11.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Давсны хэрэглээг бууруулах дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулах “ЗОГС…ХАР… Давс багатайг нь сонго” сэдэвт арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт “Анандбазартангууд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг боомилж байна” сэдвээр иргэн Д.Чинзориг, түүний хуулийн зөвлөх Д.Зориг нар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Английн “Чельси” багийн албан ёсны фэн клуб Монголд нээлтээ хийх …
-
10 March
Цэргийн алба дүйцүүлэн хаах төлбөрийг 4,413,314 төгрөг болголоо
Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, энэ онд цэргийн албанд татах цэргийн насны залуусын тоо зэргийг харгалзан энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо. Өнгөрсөн онд энэ хязгаарыг улсын хэмжээнд 659 хүнээр тогтоож байсан юм. Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, …
-
10 March
С.Дэмбэрэл эрүүл мэндийн салбарынхантай уулзана
Өнгөрсөн долоо хоногт валютын ханшийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдлын талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг болсон билээ. Энэ үеэр томоохон аж ахуйн захирал, менежерүүд валютын ханшийн огцом өсөлтөөс болоод нэлээд их хэмжээний алдагдал хүлээх болсноо өгүүлж байв. Тус танхимыг олон жил тэргүүлж буй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Миний ойлгож байгаагаар бодлогын алдаанаас болж валютын ханш өсөөд …
-
10 March
Нийслэл хотноо “Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал” эхэллээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 10-14-нд манай оронд болох уг уулзалтанд 40 гаруй орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгчид оролцон, хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлын нэг болсон өлсгөлөнг хязгаарлах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэх юм. Дэлхий дээрх өлсгөлөнд нэрвэгдсэн …
-
10 March
Оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй “Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт”-ыг шинэчлэн гаргалаа. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох тэтгэлгийн хэмжээ, хугацааг тогтоож байгаа юм. Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч …
-
10 March
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг концессийн гэрээгээр шинээр барина
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах 6 салбар комиссыг байгуулсан. Уралдаант шалгаруулалтын комисс нь 2013 онд нийт 13 удаагийн хуралдаанаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын төслүүдээс 68 асуудлыг хэлэлцүүлж, 16 төслийн концесс …
-
10 March
Автомашины механик өсөлтийг зохистой хэмжээнд барихын тулд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлээс шат дараатай цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч Тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна гэж холбогдох байгууллагаас тайлбарладаг . Тиймээс тээврийн хэрэгслийн механик өсөлтийг багасгах, хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашид шинээр ямар зохицуулалт хийх талаар …
-
10 March
Цагаан луу өдөр
Билгийн тооллын 9, Гурван хөх мэнгэтэй, Хэрцгий охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл