Monthly Archives: April 2014

April, 2014

  • 11 April

    Зөрчил илрүүлэх Камерт буусан эротик агшин

    Хотын гол гол замд камер суурилуулсан. Үүний тусламжтайгаар замын хөдөлгөөний зөрчлийг түргэн шуурхай илрүүлж байгаа ч зарим иргэдийн “эротик” агшин бичигдэх болжээ. Монголд “автосекс” гэгч бий болсон. Машиндаа үнсэлцэх байтугай энгэр зөрүүлж байгаа. Хувийн машин ч гэсэн гэр орон шиг халдашгүй дархан эд, эзэн нь дотроо юугаа хийх нь түүний хэрэг. Гэтэл энд тэндгүй камер байрлуулснаар хувь хүний орон зайд …

  • 11 April

    Өдөр яагаад одод харагдадгүй вэ? Та мэдэх үү?

    Ерөнхийдөө асуултын товч хариулт гэвэл өдөр нар тэнгэрт байдаг болхоор л бид бусад оддыг харж чададгүй хэрэг. Гэхдээ яг яагаад гэдгийг хэдүүлээ нягталж үзье. Юуны өмнө шөнийн тэнгэрт харагдах тэр олон одод чинь юу юм бэ? Таны нүдээрээ харж буй тэдгээр цэг бүр нь бараг бүгдээрээ манай сүүн зам галактик дотор биднээс маш алс зайд оршдог манай нар шиг аврага …

  • 11 April

    Н.Энхбаяр, Х.Тэмүүжин хоёр ямар холбоотой вэ?

    2014-04-07-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Их хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлага хангахгүй”  үндэслэлээр огцруулах тогтоолын төсөл өргөн бариад байгаа. О.Баасанхүү гишүүнийг дээрх тогтоолын төслөө эргүүлэн татаж магадгүй гэсэн мэдээлэл байгааг өөрөөс нь тодруулахад “Уг тогтоолын төслөө эргүүлэн татахгүй” гэсэн хариултыг өгсөн байна.  Тогтоолын төсөл …

  • 11 April

    Шинжлэх ухаанд хайртай Монголчууддаа: Одон орны дуран авах гэж байгаа бол

    Сонирхогчийн одон орны дуран маань хүний нүдэнд нарийн өнцгөөр харагдах талбайг өргөн өнцөгрүү хувиргаж томруулж харагдуулдаг оптик багаж юм. Ийм дуран нь үндсэндээ 2 гол хэсгээс бүрэлдэнэ: (1) объектив (2) окуляр Объективийн гол үүрэг нь тэнгэрийн эрхсийн гэрлийг цуглуулж дүрсийг нь үүсгэх, харин окуляр нь тэрхүү үүсгэсэн дүрсийг томруулж харуулна – ердөөсөө л энэ. Нэг хэсэг нь гэрэл цуглуулж дүрс …

  • 11 April

    “Aspire Mining” Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой хамтран ажиллана

    “Aspire Mining” компанийн Монгол Улс дахь салбар Овоотын коксжих нүүрснийхээ нийлүүлэлттэй холбогдуулж Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Овоот төслийн нүүрсийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт нийлүүлэх талаар хэлэлцээр хийх боломж нээгдэж байгаа ажээ. Уг цогцолборын түүхий эдийн гол нийлүүлэгчдийн тоонд Тавантолгойгоос гадна Овоотын орд багтах нөхцөл бүрдэж байгаа юм. “Aspire Mining” компаниас 2013 онд гаргасан судалгаагаар …

  • 11 April

    Жонни Депп дахин аав болно

    Жүжигчин 50 настай Жонни Деппын сүйт бүсгүй 27 настай Эмбер Хёрд жирэмсэн болсон гэнэ. Хэрэв эл мэдээлэл үнэн бол Жонни Депп гурав дахь үрээ өлгийдөн авна. Тэрээр өмнө нь Францын жүжигчин Ванесса Парадитай гэр бүл болж Роуз, Жек хэмээх охин, хүү хоёртой болсон юм. Тэд одоо 14 болон 11 настай. Сонирхуулахад, Эмберийг жирэмсэн болсон тухай түүний экс найз залуу одоо …

  • 11 April

    Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжиж байгаа

    2016 он хүртэл Улаанбаатар хот болон орон нутагт нийт 100 мянган айлын орон сууцны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг орлоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Ялангуяа цементийн үйлдвэрлэлийг эрэлттэй нь харьцуулахад 2014 онд нийлүүлэлт нь гүйцэхгүй боловч 2017 оноос эрэлтээ бүрэн хангах боломжтой болно гэж Барилгын, …

  • 11 April

    Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа

    Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа. Энэ оны эхний гурван сарын хугацаанд бүх төрлийн тээврээр 8.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 83.2 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тээсэн ачаа 826 мянган тонн буюу 10.2 хувиар өссөн бол зорчигчдын тоо 5.3 саяар буурсан байна. Авто тээврээр тээсэн ачаа эхний улиралд 4.5 сая тонн болж, өмнөх …

  • 11 April

    В.Путин: Украйны эдийн засгийг тогтворжуулахад ОХУ оролцоход бэлэн гэнэ

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын удирдлагуудад хандаж Украйны Засгийн газар байгалийн хийн төлбөрөө барагдуулахгүй байгаа нь хурцадмал нөхцөл байдлыг бий болгож байна гэж анхааруулсан байна. Тэрбээр Украйны Засгийн газар өрөө төлөхгүй байгаа нь байгалийн хийн нийлүүлэлтийг хэсэгчлэн буюу бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авахад хүргэж магадгүй гэж мэдэгджээ. ОХУ-ын хувьд Украйны газар нутгаар дамжин өнгөрдөг хийн хоолойгоор Европын Холбооны байгалийн хийн …

  • 11 April

    Хиллари Клинтон руу гутал шиджээ

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг өчигдөр/2014.4.10/ Лас-Вегаст Хог хаягдлыг дахин боловсруулах тухай арилжааны бус байгууллагуудын их хурал дээр үг хэлж байх үеэр заалнаас хэн нэгэн нь гутал шиджээ. Хатагтай Клинтон шидсэн гутлаас бултан, наргиан болгож өнгөрүүлсэн байна. Тэрээр энэ тухайд “Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах сэдэв ийм өдөөн хатгасан сэдэв гэдгийг би мэдсэнгүй, бурхан минь” гэжээ. Төрийн …

  • 11 April

    ”Монгол шилтгээн”-д дэлбэрэлт болж хүний хөл тасаржээ

    Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн” ХХК-ийн байранд дэлбэрэлт болжээ. Тодруулбал, энэ сарын 9-нд “Монгол шилтгээн” амралтын газарт ажиллаж байсан гурван хүн дэлбэрэлтэд өртөж, 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарсан байна. Мөн 59 настай ажилтан Б-ийн зүүн гар хугарч, 35 настай залуугийн толгойд хүнд гэмтэл учирсан байна. “Монгол шилтгээн” амралтын газрын нам даралтын зуух дэлбэрснээс гурван иргэн хүнд …

  • 11 April

    Хар тамхины хэрэгт холбогдсон цэцийн гишүүн Д.Сугарын хүүд 2 жилийн ял оноожээ

    Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийн анхан шатны шүүх хурал хоёр өдөр үргэлжилэн, өчигдөр шийдвэрээ гаргажээ. Хэргийг сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд шүүж, С.Цогийг хоёр жил, хамт хэрэгт холбогдсон 11 этгээдэд 3,5 жилийн хорих ял …

  • 11 April

    Юань, долларын ханш суларлаа

    2014.04.10-ны орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1782 төгрөг 46 мөнгөнөөс 1780 төгрөг 86 мөнгө хүрч 1 төгрөг 60 мөнгөөр суларлаа. Ам.доллар төгрөгийн эсрэг суларсанч евро төгрөгийн эсрэг 2460 төгрөг 51 мөнгөнөөс 2467 төгрөг 92 мөнгө хүрч 7 төгрөг 41 мөнгөөр, иень  төгрөгийн эсрэг 17 төгрөг 48 мөнгөнөөс 17 төгрөг 50 мөнгө хүрч 2 мөнгөөр, фунт төгрөгийн эсрэг 2984 …

  • 11 April

    Барилга барих газрын эрхийг иргэн хуулийн этгээдэд заавал төсөл сонгон шалгаруулалтаар олгоно

    – Газар олгохоос эхлэн барилга дуусах хүртэлх үйл ажиллагааг зохицуулсан нийтлэг журамтай боллоо-  НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан  4 дүгээр сарын 10-нд  болж хуралдаанаар ”Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд газар …