Yearly Archives: 2014

December, 2014

  • 26 December

    Ховд аймаг: Бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламжийн дэвтрийг нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гардууллаа

    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх заалт биелэлээ олж, аймгийн хэмжээнд 138 хүүхдэд жилд 120 мянган төгрөгний тусламж үзүүлэхээр болсон. Гэхдээ мөнгөө шууд бэлнээр олгохгүйгээр Төрийн банктай гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэр нээн хамгийн өндөр хүүгээр буюу 15,6 хувийн хүүтэй нөхцлөөр хадгалуулан 18 нас хүрч, тухайн хүүхэд өөрөө төрөөс үзүүлсэн хадгаламжийн мөнгөө Хүүхэд гэр бүлийн …

  • 26 December

    Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан 10 жилийн ойн хүрээнд онцлох эрхмүүдийг тодрууллаа

    Ховд аймгийн нийгмийн асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусын боловсролыг бүх талаар дэмжих, аймгийн түүхэн  өв санг хамгаалах, хойч үедээ таниулан үлдээхэд чиглэн 2004 онд байгуулагдсан цагаас хойш нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ-ын 10 жилийн ой, шинэ жилийн баярын цэнгүүн 2014 оны 12 сарын 19-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. …

  • 26 December

    Anemone хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

    “Хаврын анхны хайр” , “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ”, “Надад мөрөөдөл бий” зэрэг дуунуудаараа аль хэдийн сонсогчдын танил болсон охидын хамтлаг Anemone. Хамтлагийн гишүүн Жульдиз боловсролдоо анхааран Солонгос улсыг зорьсон. Түүний оронд нэгдүгээр сургуулийг төгссөн Мөнхболдын Бишрэлээр бүл нэмсэн хамтлаг шинэ жилийн баярт уригдан залагдаж ая дуугаа өргөн амжилттай явна. www.URLAG.mn

  • 26 December

    2014 оны “Онцлох – 25” киноны танилцуулга

    Бүх урлагийн дотроос хамгийн онцгой нь кино гэдэг. Арга ч үгүй биз… Уран зохиол, улс төр, хайр дурлал бүр шинжлэх ухаан гээд хүн төрөлхтний бүхий л ололт амжилт, хэв маяг, өнгө төрхийг нэг дор цогцлоож чаддагаараа цорын ганц нь юм. Жил бүр дунджаар 50.000 гаруй кино хийгддэг ба тэдгээр нь дотроо төрөл, цар хүрээ гээд багагүй ялгаатай боловч кино судлаач, …

  • 26 December

    Сумын эмч, мэргэжилтнүүдийн тэтгэмжийг хэвээр үлдээхийг хүслээ

    Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд нэгэн хүсэлт илгээжээ. Тус холбооны тэргүүн Ц.Ганхүүгийн гарын үсэг бүхий уг хүсэлтэд өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Эрүүл мэндийн  тухай хуулийн нэгэн заалтыг сумын эмч, мэргэжилтнүүдийн хувьд хэвээр үлдээж өгөхийг хүссэн байна. 2011 онд батлагдсан Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 29 …

  • 26 December

    Марта, Эрка нар “Хар цагаан” дуугаа клипжүүлжээ

    “Дусал үг”, “Чамд хэлье” зэрэг дуунуудаас гадна дуучин Сарантуяатай хамтарсан “Viva” хэмээх уран бүтээлээрээ хэдийн үзэгчдийн танил болсон дуучин Марта, дуучин Эрка нар “Хар цагаан” хэмээх дууг хамтран дуулсан билээ. Тэгвэл тэд “BLACK & WHITE” дуугаа клипжүүлж, олны хүртээл болгоод байна.

  • 26 December

    “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн эхнэрээсээ салсан уу

    Оюутан цагаасаа эхлэн “Шинэ үе” продакшинд харьяалагдсан жүжигчин Т.Билгүүн хошин урлагийн тайзнаа гараад 10-аад жил болжээ. Түүнийг Бооёо ахынхаа шийрийг хатаах сайн жүжигчин гэдгээ нотолж, тоглолт нь улам сайжирч байгааг үзэгчид хэлдэг. Сүүлийн үед Т.Билгүүний хувийн амьдралын талаар найз бүсгүйгээсээ салсан гэх яриа гарах болоод байгаа. Харин энэ мэдээллийг Билгүүн эрс няцаажээ. Та бүхэндээ түүний видео ярилцлагыг “Mobile news” булангаараа …

  • 26 December

    Залуус шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна

    Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  МЗХ-оос  жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны …

  • 25 December

    Хойд Солонгос АНУ-ыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв

    Хойд Солонгосын эрх баригчид Цагаан ордон, Пентагон болон АНУ-ын эх газрыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүллээ. Энэ мэдээлэл Солонгосын төвийн мэдээллийн агентлагийн сайтад тавигджээ. Пхеньян АНУ-ыг бүх фронтоор довтлоно хэмээн нэг бус удаа сүрдүүлж байна. “Манай зорилго бол бүх солонгосуудын дургүйцлийг төрүүлсэн Америкийн империалистуудад цохилт өгөх” хэмээн уг мэдээлэлд онцолжээ. Хоёр улсын харилцаа ийнхүү дахин хурцдах болсон шалтгаан нь Хойд Солонгосын лидер …

  • 25 December

    Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчид үүргээ маш сайн гүйцэтгэж байна

    Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНӨСУ-ын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу нутгийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Тэд эх орон, байгууллага, хамт олныхоо итгэл найдварыг биелүүлж, бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дуурайлал үзүүлж байгааг НҮБ-аас өндрөөр үнэлж Непалын цэргийн багаас ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын III газрын хүний …

  • 25 December

    1950-д оны ЗХУ-ын шинэ жил

    Бүх холбоотын ордны баганат танхимын Ёлка. 1950 он Өвлийн өвөө Горькийн цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн талбайд ирлээ. 1952 он Зөвлөлтийн циркчид гайхамшгийг бүтээж чадна. Дугуйтай нугараачид төв ёлкийн модыг тойрон эргэлдэж байна. 1952 он Кремлийн Георгиевийн танхимын сүлд модны наадам. 1953 он Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.  Эх сурвалж: www.photonews.mn

  • 25 December

    Цагдаагийн албан хаагч түүхэн кинонд тогложээ

    Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч, МУСТ Б.Алтанзул МУУГЗ Б.Баатарын найруулсан “Чингис хаан эргэж ирлээ” түүхэн кинонд Персийн ноёны дүрд тогложээ. Тэрбээр төрийн тусгай албанд тасралтгүй 21 жил ажиллахдаа урьдчилан сэргийлэх хэлтэс, хэвлэл мэдээлэл, согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн алба, орон байр, захиргааны зөрчил, эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч зэрэг бүхий л чиглэлээр ажиллаж …

  • 25 December

    Оюутнууд ирэх сараас нийтийн тээвэрээр үнэгүй зорчино

    Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийн тариф өөрчлөгдөж 500 төгрөг болсоноос үүдэн 2015 оны 1 дугаар сарын 1-нээс оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход хүндрэл учираад байсан билээ. Энэхүү асуудлаар Монголын Оюутны холбоо 11 сарын 17-ны өдөр оюутан суралцагчидтай хамтарсан албан шаардлага хүргүүлсэн билээ.     Энэхүү шаардлага биелэлээ олж 1 дугаар сарын 1-нээс 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутан суралцагчдыг …

  • 25 December

    Дэлхийн хамгийн урт тоглоомон төмөр зам

    2.8 километр үргэлжлэх тоглоомон төмөр зам. Шанхай хотын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн оюутнууд бүтээсэн бөгөөд “Дэлхийн хамгийн урт тоглоомон төмөр зам” нэрээр Геннисийн номонд бүртгэгдсэн байдаг. /2012 он/