Yearly Archives: 2014

February, 2014

  • 10 February

    “ТЭНГРИ” холдингийн босс Х.Анхбаярыг ямар хэргээр хорив

    Түүнийг хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа Монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж цагдан хоригдож шалгагдах болсон билээ. Тэдгээрийн нэг нь монголчууд бидний  төдийлөн сайн мэддэггүй нэгэн эрхэм болох “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр юм. Тэрбээр  өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид  бүтэн долоон сар саатуулагдан хоригдож байна.Түүнийг өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд …

  • 10 February

    Дэлхийн өөрчлөлтийн талаар хамгийн үнэн байж болох Хопи омгийнхны зөгнөл

    Сүүлийн үед хопи омгийн индианчуудыг дэлхий даяар сонирхох болов. Энэ нь тэд зөвхөн хүн, ертөнцийн талаар гайхалтай мэдлэгтэй байсантай нь төдийгүй харин энэхүү эртний омгийн төлөөлөгчид ирээдүйг зөгнөх, аливааг анагаах чадвартай байсантай нь холбоотой юм. Хопичууд тухай үедээ Иракт болсон дайн болон Дэлхийн хоёрдугаар дайныг зөгнөж байсны дээр Турк, Япон, Калифорнид газар хөдөлнө гэж байсан нь биеллээ олжээ. Тэр бүү …

  • 10 February

    “ХААН” эргэж ирсэн нь

    Өвлийн Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэгт тооцогддог биатлоны спортын уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар өчигдөр боллоо. Цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд нийт 87 тамирчин босоо ба хэвтээ буудлага хийж өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Уле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний кареертаа хүртэж буй Олимпийн 12 дахь медаль нь …

  • 10 February

    2 сарын 9-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёрдугаар сарын 09-нд 37 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 626 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 10 February

    БНСУ-ын виз мэдүүлэхэд Монголчуудаас барьцаа авахыг болиулж магадгүй

     Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, …

  • 10 February

    Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх бүх мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой боллоо

    Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг  ойртуулах, Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890” дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан тасралтгүй хүргэж эхэллээ. Тус газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай …

  • 10 February

    Гэгээн хайрын өдөрт зориулж ”Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Гэгээн хайрын валентиний баярт зориулан энэ сарын 12, 13, 14 15-ний өдрүүдэд Английн алдарт зохиолч Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг тоглох гэж байна.  Энэхүү жүжиг нь гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлдэг бүтээл юм. Гэр бүлийн үнэ цэнийг залуучуудад ойлгуулж, эцсийн зогсоол нь …

  • 10 February

    Хумсаа хүнс тэжээлээр бэхжүүлэх нь

    Сайхан гар хуруу, хумстай байн гэдэг эмэгтэй хүний бас нэгэн илэрхийлэл болж байдаг. Гар хуруугаа хэдий сайхан арчилж, хумсаа ургуулах гэтэл хумс тань хугараад байна уу? тэгвэл хумсаа бэхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсээр хэрхэн хумсаа бэхжүүлэх аргыг хүргэж байна. – Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс …

  • 10 February

    Нийслэл эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилтод хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд,  хүүхдийн  бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж,  эрүүл мэндийг  дэмжих,  эрүүл  мэндийн  даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн цэцэрлэг, …

  • 10 February

    Содон хувцасладаг гарууд

    1. Шведийн рок дуучин эр Ёохио яг л Япон хүүхэлдэй шиг хувцасладаг бөгөөд түүнийг харвал яг л эмэгтэй хүүхэлдэй шиг харагддаг аж. Гэвч түүний хоолой маш бүдүүн эрэгтэй гэдэг нь шууд л мэдэгдэхээр байдаг ажээ. 2. Дунд сургуулийн охин шиг хувцасладаг Хятад өвөө. 72 настай Лиу Күанпинг хэмээх өвөө ач охиныхоо дэлгүүрийн моделиор ажилладаг байна. Өвөө өсвөр насны охидын хувцсыг …

  • 10 February

    Сүүлийн үед зам тээврийн хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. “Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 2014 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 08-ны хооронд иргэд, байгууллагаас 111 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс  44.1 хувийг орон сууцтай холбоотой,  39.6 хувийг цахилгааны доголдолтой …

  • 10 February

    Нийслэлд гурван хүнээс H1N1 вирус илэрлээ

    Өнгөрсөн сард  Баян-Өлгий аймагт А хүрээний H1N1 вирус илэрч сургууль цэцэрлэгийг хаасан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл  H1N1 вирус нийслэлд илэрч  Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт гурван хүнийг тусгаарлан эмчилж байна. Вирусийн халдвар тээсэн хүмүүс нь  40-50 хүртэлх насныхан  бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь харьцангүй тогтвортой вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү вирусээр халдварласан хүнд ханиад томуутай адил …

  • 10 February

    “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжиг дахин тайзнаа

    Өнгөрөгч  оны шинэ уран бүтээл “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ 2014 оны 2 сарын 16,17-ны 11:00, 13:00 цагуудад ҮДБЭЧуулгын тайзнаа тоглоно.  “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь “Цуутын цагаагч гүү” ардын  үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх сайхан уран бүтээл болсон билээ. Ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, …

  • 10 February

    Иргэд 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна

    Улсын хэмжээнд 2013 оноос өмнөх дөрвөн жилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 154.7 мянган иргэн 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг 2012 онд тус үзүүлэлт өмнөх оныхоос 12 хувиар нэмэгдэж 48.8 мянгад хүрснээс харж болохоор байна.Энэ жилийн хувьд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татварын хөнгөлөлтөд …