Энэ сарын 8-ны өдөр нэгэн бүсгүй нөхрийнхөө гарт хоёр цаг зодуулж амиа алдсан эмгэнэлт хэрэг Орхон аймагт гарчээ. Хохирогч эмэгтэй нөхөртөө зэрлэгээр зодуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаад сэхээ авалгүй өчигдөр өдөр 12 цагийн үед нас барсан байна. Талийгаач бүсгүй багш мэргэжилтэй мэргэжлээрээ ажилладаг, нялх хүүхэдтэй, нөхрийн хамт Эрдэнэт хотод оршин суудаг байжээ. Нөхөр нь хувийн машинаар таксинд …
Yearly Archives: 2014
January, 2014
-
15 January
Бизнес зурхай (Та эндээс өөрийн хамтрагчийн зан чанарыг мэдэж аваарай)
Хонины орд Таны бизнесийн ажлын хүрээний хаа нэгтэй догшин хуй салхи мэт эргэлдэж байгаатай зүйрлүүлмээр хүн тааралддаг биз дээ. Тэд ихэвчлэн хонины ордныхон байдаг бөгөөд өөртөө тохирох замыг хайгчдыг удирдан дагуулж, үнэтэй санал хайрлан, санаа тавих нь үргэлж тэдний анхаарлын төвд байдаг зүйл мөн бөгөөд тэр ч утгаараа тэдний анхаарлын төвд олон зүйлийн эхлэл тавигч, анхдагч нь байдаг. Хонины эрчүүд …
-
15 January
Ард түмэн хүчирхийлэл хийдэггүй,Төрийн тэргүүн минь
Өнөөдөр Монгол оронд үүсчихээд байгаа улс төр, эдийн засаг нийгмийн нөхцөл байдлыг ард түмэн ойлгож, өөрсдийн хувь заяаныхаа төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэх цаг иржээ. Тэмцэл гэдэг заавал буу зэвсэг барин тэмцэх биш. Хамгийн гол үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн яаж шийдэхийг хайх явдал. Олсон шийдлээ хэрэгжүүлэх л үйл явц. Египетийн ард түмэн 30 жилийн дарлалаас гарах хамгийн …
-
15 January
Алдарт эхийн одонгийн мөнгийг цагаан сарын дараа олгоно
“Алдарт эхийн одон”-ийн мөнгийг сар шинийн баярын дараа олгохоор болжээ. Энэ нь одоогоор төрийн санд гүйлгээ хийх боломжгүй, бүх данс хаалттай байгаатай холбоотой аж. Өмнөх жилүүдэд одонгийн мөнгийг цагаан сараас өмнө олгож байсан ч журамд заасны дагуу “Алдарт эхийн одон”-ийн мөнгийг тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан олгох ёстой байдаг юм байна. Тиймээс одонгийн мөнгийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” …
-
15 January
Өөртөө үйлчлэх худгаас картаар ус авдаг болно
Гэр хорооллын иргэд ундны усаа авахын тулд худаг онгойхыг хүлээлгүй, дуртай үедээ усаа авдаг болох юм байна. УСУГ 2012 оны аравдугаар сард гэр хорооллын иргэдийг худгаас ус авахад хялбар болгох үүднээс Баянзүрх дүүргийн 12 хорооны есдүгээр гудамжинд өөртөй үйлчлэх “Уст цэг” нээж , туршжээ. 100 айлд байрлалтай эл худгаар 400 гаруй хүн үйлчлүүлж байгаа бөгөөд иргэд худаг нээх, хаахтай уралдан …
-
15 January
Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн тухай илтгэл тавина
2014 оны 01 дүгээр сар 16 өдөр буюу пүрэв гаригийн 14.00 цагт Цөмийн энергийн газрын хурлын зааланд Цөмийн Судлагааны Төвийн захирал, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт дэхь Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, профессор С.Даваа “Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн тухай” илтгэл тавина.
-
15 January
“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болж байна
Ойрын 10 жилд Монголдоо тэргүүлэх уул уурхайн салбарыг олон улсын жишгээр хөгжүүлэхэд оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах талаар “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээр ярилцаж байна. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлохоор Уул уурхайн яамнаас санаачилсан энэ хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын 300 …
-
15 January
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарынхан чуулна
Төрийн ордны их танхимд өнөөдөр “Эрхзүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөг болно. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, зорилтын талаар мэргэжилтэн, судлаачид илтгэл тавих юм байна. Энэхүү арга хэмжээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын салбар байгууллагууд болох Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Цахилгаан Холбоо ХК, Монгол шуудан ТӨХК, Радио телевизийн сүлжээ …
-
15 January
2014 оноос хойш дэлхийд юу болох вэ / Зөнч Вангагийн зөгнөл /
Болгар орныг юу юунаас илүүтэйгээр алдаршуулсан хүн бол Ванга юм. Түүний гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний талаар хүмүүсийн мэддэг зүйл цөөн аж. Ванга буюу Вангелия гэдэг нэр нь “Сайн мэдээг тээгч” гэсэн агуулгатай аж. Тэрбээр 1911 оны нэгдүгээр сарын 31 өдөр Панде …
-
15 January
Энэ онд интернэт үгүй болно
Интернэт тун удахгүй алга болно. Энэ талаар шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан Касперскийн лабораториос мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2014 онд “сонгодог” интернэтийн оронд гадаадын сүлжээнд хязгаарлагдмал байдалтайгаар ордог үндэсний тусгай сүлжээнүүд бий болох гэнэ. Вирусын эсрэг шинжээч Александр Гостевийн мэдэгдсэнээр хэрэглэгчид сүлжээний аюулгүй байдалд итгэл алдарч, тусгай интернэт үйлчилгээг ашигладаг болох аж. Касперскийн лабораториос явуулсан санал асуулгаас үзэхэд байгууллагуудын 91 хувь нь …
-
15 January
Х.Оюун-Эрдэнэ: Эхнэрээ дагаад явж байгаа архичны заяа тавилан нь өөрийн эрхгүй ичдэг юм байна лээ
Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн гэж сэтгүүлч надтай илэн далангуй ярилцах энэ хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай …
-
15 January
Кени Уэст, Ким Кардашиан нар бал сараа сансарт өнгөрүүлэхээр төлөвлөжээ
Алдарт Версалын ордонд хуримлахаар төлөвлөөд буй Ким Кардашиан болон Кени Уэст нар бал сараа сансарт өнгөрүүлэх гэнэ. Хуримын товоо ч зарлаагүй байгаа сенсацилаг хосууд бусад алдартнуудын адил хаа нэгэн аралд бус задгай сансарт бүр хөлөг онгоцонд бал сараа өнгөрүүлэх болжээ. Хосуудын эл өвөрмөц шийдвэрийг Кени Уэст гаргасан бөгөөд тэр байнга л сансарт нисч үзэхийг хүсдэг байсан гэнэ. Тиймээс л амьдралдаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл