Yearly Archives: 2014

January, 2014

  • 2 January

    iPad зураач

    Зураач Давид Жон Кассан хүмүүсийн хөргийг ямар ч харандаа, бий, цаас хэрэглэлгүй iPad дээр ‘Brushes’ app-ын тусламжтай бодит мэт зурдаг ажээ.

  • 2 January

    М.Уранцэцэг болон ихрүүдийн аавд магистрт суралцах эрхийн бичгийг өнөөдөр гардуулна

    Шинэ оны өмнөхөн Монгол улсад анх удаагаа 4 ихэр хүүхэд эсэн мэнд мэндлэсэн билээ. Тиймээс эл баярт явдалд Монгол хүн бүр баярлаж, ихрүүд болон тэдний эцэг эхэд тусламж үзүүлж байна. Үүний нэг нь ихрүүдийн аав болох М.Баттулгыг “Хууль сахиулахын их сургууль”-д магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийг өнөөдөр гардуулах болжээ. Мөн саяхан гавьяат болсон тус сургуулийн төгсөгч, жүдо бөхийн дэлхийн аварга …

  • 2 January

    Л.Гантөмөр сайд, асрах төвийн 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөө амлажээ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон талаараа хэллээ. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийг барь­сан Б.Уранчимэг гэх бүсгүйд сайд талархалаа илэрхийлэн ийнхүү 13 хүүхдийнх нь төлбөрийг төлөхөө амласан юм. “Ивээл энэрэл” ТББ-ын тэргүүн “Гэ­рэлт …

  • 2 January

    Ерөнхийлөг Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлэв

    Оросын Холбооны Улсын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээв. Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ …

  • 2 January

    Хятадын засгийн газраас “гаалийн рентген систем” бэлэглэхээр болов

    Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан  Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэхээр боллоо. Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газраас итгэмжлэгдсэн Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч  БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Нуктек ХК-ны хоорорнд 2013 оны 10 дугаар сарын 23-ны …

  • 2 January

    Шинэ оны эхний өдөр 119 хүүхэд мэндэлжээ

    2014 оны 1 дүгээр сарын 1-ний 11.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.  Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт төрөлтийн хэмжээ 1990-ээд оны түвшиндээ …

  • 2 January

    Нийт малын тоо толгой 45 саяд хүрчээ

    Монгол орон даяар он гарахын өмнө явагдсан мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Тодруулбал, 2013 оны эцэст манай улсын мал сүргийн  тоо 45 сая давж 2012 оныхоос 4154 саяаар өссөн байна. Үүнээс адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр  2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 …

  • 2 January

    Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 1

    Билгийн тооллын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 1. Долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Аргын тооллын 1 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 1, Элдэв тэнгэртэн одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу …

  • 2 January

    Улаанбаатарт 9 хэм хүйтэн

    2014 оны 1 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2014 оны 1 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар …

  • 1 January

    Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга согтуугаар жолоо барин осол гаргажээ

    Баяр ёслол болохоор манай монголчууд дээр  дооргүй л хөөрцөглөн тэмдэглэцгээдэг. Энэ үеэр бор дарс  ахиухан хүртэж осол аваар гаргах нь олширдог ажээ. Архи ууж согтуурсан  үедээ тээврийн  хэрэгсэл жолоодохгүй  байхыг  ЗЦГ-аас сануулсаар байтал  согтуу жолооч осол гаргасан хэрэг хөдөө орон нутагт гарчээ. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга  Ж.Батхөлөг гэгч этгээд  12 сарын 29-ны өдрийн 11 цагийн орчимд согтуугаар авто …

  • 1 January

    Сэтгэлд хоногшсон аялгуу: “Би чамд хайртай” киноны дуу

    Бонус +  1985 онд бүтээсэн “Би чамд хайртай” МУСК – шууд үзэх

  • 1 January

    Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд нэг удаагийн 12 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олголоо

    Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Тиймээс 4 ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд 12 сая төгрөгийн амжиргааг дэмжих …

  • 1 January

    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

       Шинэ он гарах мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Баянгол дүүргийн иргэддээ Шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсье.  Улиран одож буй 2013 он их бүтээн байгуулалт, шинэчлэлийг эхлүүлсэн жил байлаа. Цэвэр, цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг эхлүүлж, хог хаягдлын менежментээ шинэчлэн, гэр хорооллын айл өрхөд бүрэн …

  • 1 January

    Чингэлтэй дүүрэг шилдэгүүдээ тодруулжээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэх, шинэ оны босгон дээр оны шилдэгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай билээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас оны шилдэг хэлтэс, алба, хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Бишрэлт зочид буудалд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон харъяа хэлтэс албадын мэргэжилтнүүд …