Yearly Archives: 2014

December, 2014

  • 29 December

    Хотын дарга1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын …

  • 29 December

    СТА, жүжигчин Н.Цэнд-Аюушийн шинэ жилийн содон гоёл

    “ТВ коктейль” хамтлагийн ганц гүнж гэгддэг СТА, жүжигчин Н.Цэнд-Аюуш чадварлаг жүжигчин төдийгүй Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан шинэ жилийн баярын нэгэн арга хэмжээнд цэцгэн гоёлтой урт даашинзаар гоёжээ. Тэрээр топ модель Э.Одгэрэл болон мисс Хонгорзул нар ч мөн өдилд яг ийм загвар, өнгө, хийцтэй даашинзаар гоёж байсан. Тэгвэл тэд нэг дизайнерын нэг ижилхэн даашинзаар …

  • 29 December

    70 орчим мянган өрх тогны хөнгөлөлтөд хамрагддаг

    Хотын утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өрхийн дулааны хэрэглээндээ утаагүй зуух болон цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдэд хөнгөлөлт үзүүлж буй явдал юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 68895 айл өрх УБЦТС компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаагаас  95 хувь нь сайжруулсан зуух ашиглаж 200 кВт.ц, цахилгаан халаагууртай 3682  өрх буюу шөнийн цагаар хэрэглэсэн …

  • 29 December

    Зогсоолууд төлбөргүй үйлчилнэ

    Шинэ жилийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнтэй холбогдуулан нөгөөдөр оройн 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун зүүн талыг хааж автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж явган зорчигч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Тухайн арга хэмжээний үеэр талбайн орчим ажиллаж байгаа бүх төлбөртэй зогсоолуудад   тээврийн хэрэгслийг хураамжгүй зогсоох …

  • 29 December

    Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

    Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 29 December

    Бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд …

  • 29 December

    Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг өмнөх эзэмшигчд нь эргүүлэн авч байна

     “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг дахин олгоод байгаа юм байна. Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан …

  • 29 December

    А.Ганбаатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой бол жинхэнэ Монгол баяр, Монгол шинэ жил юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар ярилцлаа. –Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд зохион байгуулж ажлын талаар мэдээлэл өгнө үү? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Үндэсний эрх чөлөө, …

  • 29 December

    “Хөхөө Намжил” морин хуурын уралдаан болно

    Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү зорилтот …

  • 29 December

    AirAsia компанийн нислэгээс хоцорсон Азтай гэр бүл

    Ням гаригт Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нислэг үйлдэж явсан, агаарын тээврийн “AirAsia” компанийн Airbus A320-200 нисэх онгоц алга болоод, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ онгоцоор зорчих ёстой байсан нэгэн гэр бүлийн 10 хүн хэрхэн,ямар азаар энэхүү аймшигт нислэгээс хоцорсон тухайгаа Sydney Morning Herald сонинд өгүүлжээ. Гэр бүлийн тэргүүн Ари Путро Каньехогийн ярьснаар, цахим шуудангаа шалгаж амжаагүй, мөн …

  • 28 December

    Дүнжингаравын замыг маргааш нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны …

  • 28 December

    Баярын ширээний зууш: Өргөст хэмхний салат

    Орц: Өргөст хэмх   3 ширхэг       –         360 г Лайм              1 тал                 –     50 г Яншуй/шинэ/  0.25 атга       –         17.5 г Ногоон сонгино  0.25 атга      –     …

  • 28 December

    Отгон топ Г.Бадамгэрэлийн таргалалтаас айдаггүйн нууц

    Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгосон загвар өмсөгч, мисс Г.Бадамгэрэлд мэргэжил нэгт нөхөд нь ам сайтай байдаг. Тэрбээр арван жил тасралтгүй тайзнаа алхсныхаа хөдөлмөрийг үнэлүүлж, энэ жилийн “Гоёл-2015” наадмаас “Топ модель” гэх эрхэм алдрыг хүртсэн билээ.      Тэгвэл нярайлаад удаагүй байхдаа өмнөх сайхан төрхөөрөө тайзнаа эргэн ирж байсан отгон топ маань саяхан хэвлэлд өгсөн нэгэн …