Monthly Archives: February 2015

February, 2015

  • 12 February

    Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг шинжилгээнд хамрууллаа

    Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст захиргааны хяналтанд байдаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 112 иргэдээс Цагдаагийн ёрөнхий газрын даргын 352 дугаар тушаалаар баталсан журмын дагуу “Генетикийн мэдээллийн санд дээж өгөх” ажиллагааг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн лаборант д/а С.Баттогтохоор хийлгэн Цагдаагийн байгуулагын үйл ажиллагааны журмын код:619.2-д зааснаар шинжилгээ хийж шинжилгээний байгууллагад хүргүүлэн хувийн хэрэг тус бүрт …

  • 12 February

    Орон нутагт хими-биологийн шинжилгээ хийдэг анхан шатны лабораторитой боллоо

    Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний алба хими-биологийн анхан шатны лабораторитой болсон байна. Энэ нь Зүүн бүсдээ анхдагч болж байгаа бөгөөд цусны бүх төрлийн, шээс, био-эдийн шинжилгээг лаборатортоо хийж хариуг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой ажээ. Ингэснээр төв рүү шинжилгээний дээжийг явуулж, хугацаа алдаж ирдэг, энэ нь хэргийн шийдвэрлэлтэнд  нөлөөлж, хэрэг удаашран шалгахад хүргэдэг байсан сөрөг байдал арилах юм байна. Уг лабораторийн …

  • 12 February

    Валентиний өдрийн загварын чиг хандлага

    Дэлхийн загварын ертөнцөөс валентиний өдрийн загварын чиг хандлагыг тодорхойлсон байна. Валентиний өдрөөр та дур булаам, өөртөө итгэлтэй харагдах нь энэ жил таныг илүү чимэх болно.  

  • 12 February

    “Зүрхэн аялгуу” тоглолтоо Sweetymotion хамтлаг өнөөдөр үзэгчдэд хүргэнэ

    Sweetymotion хамтлаг нь урлагын ертөнцөд байр сууриа олоод удаж байгаа хамтлагуудын нэг билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш буюу өнөөдөр “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” тоглолтоо тавих гэж байна. Уг тоглолтын онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг …

  • 12 February

    Өнөөдөр синглчүүдийн баярын өдөр

    Өнөөдөр бол сингл залуусын баярын өдөр. Өөрөөр энэ өдрийг синглтэй тэмцэх өдөр ч гэж нэрлэдэг. Энэ өдөр гэгээн хайрын баярын өмнөх өдөр буюу 2-р сарын 13 нд болдог юм. Ганц бие байгаадаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс тэмдэглэдэг бөгөөд өөр шалтгаанаар ч тэмдэглэдэг байна. Хэрвээ та ганц бие бол синглчүүдийн энэ өдрөөр өөрийн хосоо олж маргааш нь болох хайрын баярыг тэмдэглэх …

  • 12 February

    П.Номин-Эрдэнэ 4 дэх, Г.Отгонжаргал 3 дахь удаа залуучуудын улсын аварга боллоо

    2015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Хоёр дахь өдрийн барилдаанд өсвөр наснаасаа УАШТ, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн оролцож үе тэнгийн бусад бөхчүүдээсээ илүү тэмцээний “туршлага”-тай болсон залуучууд өндөр амжилт гаргалаа. Тухайлбал Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Номин-Эрдэнэ 4 дэх, …

  • 12 February

    “Аймшигтай нүүдэл” УСК нээлтээ хийнэ

       Юнивишнийн IPTV-ээр Монголд анх удаа нээлтээ хийж байгаа “Аймшигтай нүүдэл” УСК нь 1976 онд бүтээгдэж, тухайн үеийн нийгэмдээ шуугиан тарьж байсан “Хүний амь” киноны жүжигчид дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээл юм. Энэхүү кино нь 6 ангиас бүрдэх бөгөөд Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвын бүтээсэн Бадарч буюу Лхүндэв, Монгол улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын бүтээсэн Эрка буюу …

  • 12 February

    Дотроосоо гэрэлт бүсгүй минь

    Энэ дэлхий дээр амьдралын тойрог зогсолтгүй эргэлдсээр л байдаг. Өнөөдөр нэг нь хорвоог орхин явж байхад, нөгөө нь тоост алтан дэлхийд мэндлэх хосгүй хувь заяагаар дөрвөн цагийн эргэлтэд ирнэ. Энэхүү амьдралын тойрог үеийн үед үргэлжилж, цаг хугацаа та биднийг өөрийн хатуу дүрэмдээ захирсаар байдаг. Хүн бүр энэ хорвоод ямар нэгэн учир шалтгаантай ирдэг. Эмэгтэй хүний хосгүй хувь заяаг олж амьдрал …

  • 12 February

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам …

  • 12 February

    Тэргүүний тохижилттой жягсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” гуравдахь жилдээ болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч …

  • 12 February

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Мэдээлэл технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд зохион байгуулна. Утас: 70111090, 70009990 09:00 цагт Эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа хэлэлцэх …

  • 12 February

    Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хязгаарлах түр зохицуулалт үйлчилнэ

    Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хязгаарлал тогтоосон бүсэд …

  • 12 February

    Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-ын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байгаа.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  02 дугаар сарын 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл …

  • 12 February

    Амралтын өдрүүдэд буухиа автобус иргэдэд үйлчилнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр …

  • 12 February

    Сар шинийн өргөтгөсөн худалдаа ням гариг дуусна

    Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж Чингисийн талбайд “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан бөгөөд уг худалдаа 2 дугаар сарын 15 буюу ням гарагт …