Monthly Archives: March 2015

March, 2015

  • 3 March

    Бүрэн шаталттай зуухыг 3-р сарын 30-ныг хүртэл худалдана

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна. Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 …

  • 3 March

    Ногоон байгууламжийн хаврын арчилгааны ажил эхэллээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд 2015 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж, эхний ээлжинд зүлэг самналт 178561м2 хийж, 159 мод, 383 ширхэг бут, сөөгийг хэлбэржүүлэх, ургамлан хашлагыг 1756 метрт хийх ажил үргэлжилж байна.  

  • 3 March

    Увс аймгийн удирдлагууд нутгийнхныгаа уулзалт, золголтондоо урилаа

    Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит …

  • 3 March

    “Цусаа бэлэглэж-амьдрал хайрлая” аян эхэллээ

    Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяны нээлт өнөөдөр ЦССҮТөвийн байранд боллоо. Энэ аяныг Монголын Оюутны холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. 3 сард цусны өвчин эрс ихэсдэг учир үүнтэй холбогдуулан оюутнуудыг байнгын донор болгож, жилд 2 удаа ч болтугай цусаа өгвөл цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах зорилготойгоор …

  • 3 March

    Амь+бий

    Найдангийн ГАНХУЯГ (Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор) Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө …

  • 3 March

    Үсний стилистүүд бүсгүй танд зөвлөж байна

    1. Шампунийг өдөр бүр хэрэглэснээр таны үсийг зөөлөн болгож өгнө Тийм шүү, та өдөр бүр үсээ шампуниар угааж болно. Харин үсийг хамгийн ихээр гэмтээдэг нь бүх төрлийн ултай индүүнүүд, бас сэнс. Хэрэв та тослог үстэй бол үсээ өдөр бүр угаа, шампуньд. Ууран үс хатаагчийг хэрэглэж болно. 2. Хиртсэн үс стильтэй болохдоо амархан байдаг Энэ үнэн шүү. Үсэндээ гоёлын засалт хийлгэх …

  • 3 March

    Төрсөн охиноо зодож хөнөөсөн харгис эцэг өөрийгөө зөвтгөжээ

    Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Одоогоор харгис эцэг, хойд эх хоёрыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Цогт нь …

  • 3 March

    Ерөнхийлөгч Эрдоганд 4 мянган ам долларын торгууль ногдуулжээ

    Истанбул хотын шүүх Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд гар урлалын зүйлийг хараан зүхэж доромжилсон хэмээн буруутгаж, 10 мянган лирагаар ($ 4 сая) торгожээ. Тэрээр энэ мөнгийг бүтээлийн эзэн уран бүтээлчид төлөх юм байна. Энэ хөшөөг Туркын Карс мужид “Туркуудын болон Аримийн эв найрамдалд” зориулж босгосон аж. Шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийн өмгөөлөгч “Эрдоган хөшөөг хараан зүхээгүй , харин шүүмжилсэн” гэж …

  • 3 March

    Олимпын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана

    “Рио-2016” зуны олимпын наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргахаар болжээ. Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын70 хувийг Бразилийн иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах аж. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпын 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 7.5 …

  • 3 March

    Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг хурааж авчээ

    Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна.     Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь …

  • 3 March

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагчдын хамт хэвлэлийн бага хурал хийлээ

    ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч  Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд …

  • 3 March

    Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа

    Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа. Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх …

  • 3 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук  Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук …

  • 3 March

    Нийслэлийн Засаг дарга Европын орнуудад айлчлал хийж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Итали Улсын Милан хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд02 дугаар сарын 28-ны өдөр Милан хотын дарга ноён Жуилиано Писапио-той уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Милан хотод суугаа Өргөмжит Консул Гантуяа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин нар оролцлоо. Тус уулзалтаар …

  • 3 March

    Дуучин О.Гантулга: “Ганцхан чамдаа” /New video/

    Youtube болон сошиал ертөнцөд гитар Гантулга гэдгээрээ олонд танигдсан дуучин О.Гантулгыг бид МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр мэдэх болсон билээ. Тэрээр тус киноны дуу болох “Он жав” дууг дуулж амьдруулсанаас хойш түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм.     Түүний хоёр дахь уран бүтээл бол бүх дурлалт хосууддаа зориулан гаргасан “Ганцхан чамдаа” дуу юм. Тус дууны үг, аяыг  “Guys” хамтлагийн …